Үндэсний аудитын газар нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг Төрийн аудитын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хорооноос хүлээн авч хянан, сонгуулийн зардлын дүн, нэг сая ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн ба хоёр ба түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийг Сонгуулийн тухай хуулийн 60-дугаар зүйлийн 60.3-т заасны дагуу тайланг гаргажээ.
Сонгуулийн зардлын тайлан ирүүлсэн нам, эвслийн нийт дүнгээр 8.363.9 сая төгрөгийн орлогыг сонгуульд зориулан төвлөрүүлжээ. Үүний 4.549.5 сая төгрөг нь иргэнээс 853.1 сая төгрөг нь хуулийн этгээдээс өгсөн хандив, 2.961.3 сая төгрөг нь нам, эвсэл, нэр дэвшигчдийн орлого байгаа юм.
УИХын 2016 оны ээлжит сонгуульд оролцсон нам, эвслүүд нийт дүнгээр 8.349.3 сая төгрөгийг сонгуульд зориулсан зарцуулжээ. Харин нэр дэвшигчид нийт 26.010.9 сая төгрөгийг сонгуульд зориулсан зарцуулсан байна.
Үндэсний аудитын газраас гаргасан тайлангаас харахад, сонгогдож чадаагүй урлаг, спортынхон дундаас хамгийн их мөнгийг нь Олимпийн аварга Н.Түвшинбаяр гаргасан байгаа юм. Тэрбээр 121.9 сая төгрөгийг сонгуульд зарцуулсан байна. Мөн жүдогийн дэлхийн аварга, Олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар 70.5 сая төгрөг зарцуулжээ.
Ингээд 2016 оны ээлжит сонгуульд хэн, хэдэн төгрөг зарцуулсныг дэлгэрэнгүй танилцуулж байна.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 2 )
Үнэн болуу