ДТГ болон төрийн зарим байгууллагын хооронд консулын асуудлаарх уулзалт болов

2016 оны 11 сарын 15

Монгол Улсад суугаа болон хавсран суугаа гадаад орны Дипломат төлөөлөгчийн газрын консулын асуудал хариуцсан дипломатууд болон Төрийн зарим байгууллага хоорондын консулын асуудлаарх уулзалтыг Гадаад харилцааны яамны Консулын газраас  11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулав.

Уулзалтанд  ХЗДХЯ, УЕПГ, ШШГЕГ, ГИХГ зэрэг төрийн байгууллага болон  Монголын банкны холбоо, Нотариатын танхимын төлөөлөл оролцож, өөрсдийн байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав. Мөн гадаадын иргэдийн эрх ашгийг хамгаалах, монгол иргэдэд виз олгох зорчих нөхцлийг хөнгөвчлөх, консулын харилцааны асуудлаар санал солилцов.

mpa_0124

mpa_0128

mpa_0127

Уулзалтанд Австрали, АНУ, АНЭУ, БНСУ, БНЧехУ, Болгар, Вьетнам, Герман, Итали, Их Британи, Канад, Куба, Кувейт, Лаос, ОХУ, Турк, Унгар, Энэтхэг, Франц зэрэг орны ДТГ болон  Албани, Бельги, Кипр, Тайланд, Шведийн Өргөмжит консул нар оролцов.

mpa_0141

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top