Хан-Уул дүүргийн ИТХ-ын хуучин дарга тамгаа хүлээлгэн өгөөгүй байна

2016 оны 11 сарын 16

Өнгөрсөн баасан гаригт буюу арваннэгдүгээр сарын 11-нд Хан-уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал анхдугаар хуралдаанаа хийсэн. Уг хуралдаанаар төлөөлөгчдийн олонхийн саналаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар Б.Цэрэнг, дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан нарыг сонгон ажиллуулахаар шийдвэр гаргасан байна. Гэвч өнөөдрийн хүртэл шинээр сонгогдсон дүүргийн ИТХ-ын дарга ажлаа хийж чадахгүй байгаа аж. Учир нь өнгөрсөн хугацаанд дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Д.Батбилэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр одоог хүртэл тамга тэмдгээ хүлээлгэн өгөхгүй байгаа аж. Мөн тэрбээр ажлаа хүлээлгэн өгдөггүй, өрөөнд нь очихоор хаалгаа түгжээд тайлж өгөхгүй байх зэргээр дүүргийн төлөөлөгчдийг ажил хийх боломжгүй болгоод байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэ хэ(150.129.140.111) 2025 оны 03 сарын 13

Дуртай гарууд их байх юм аа Аягүй бол авгайгаа хөөж явуулчихаад тамгаа өвөртлөөд хэвтэж байж мэдэх дуракууд АН-аар дүүрэн байх юм Болиоч

1  |  0
irgen(202.21.106.158) 2025 оны 03 сарын 13

Ym uzeegui archaagui ymnuud dandaa l tegj bh ym

1  |  0
b(112.72.11.101) 2025 оны 03 сарын 13

Dandaa l ingej baih ymaa

1  |  0
zaya(202.9.42.170) 2025 оны 03 сарын 13

hanuul duurgiin ardchilsan namiinhan ard irgediinhee songoltiig hundleesei

1  |  0
Top