Ардчилсан намын даргад ХЭН, ХЭН нэр дэвшиж байна вэ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 16

Ардчилсан Намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурал өнөөдөр 15.00 цагт Төрийн ордны Их танхимд болно.

 Өнгөрөгч наймдугаар сард товлогдсон ҮЗХ-ны хуралдаан "орон нутгийн сонгуулийн дараа хуралдуулах нь зүйтэй" гэсэн шийдэлд хүрээд байсан юм. 

Өнөөдрийн хуралдаанаар, АН-ын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, арванхоёрдугаар сарын 06-нд хуралдах намын Их хурлаар батлуулах юм. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 16-наас арванхоёрдугаар сарын 06 хүртэл намын Үндсэн дүрмийн төслийг улс орон даяар, намын гишүүд дэмжигчдээр хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

 Одоогийн байдлаар, УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Лу.Болд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, БСШУ-ны сайд асан Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Нээлттэй Ардчилсан нам шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний Зохицуулах зөвлөлийн гишүүн Н.Чимэддорж нар өөрсдийгөө намын даргад нэр дэвшүүлэхээ зарлаад байгаа юм.

Дүрмийн төсөлд тусгасан байгаагаар, АН-ын дарга УИХ-ын сонгуульд намаа ялуулбал дахин нэг удаа улиран ажиллах боломжтой болох талаар зааж өгчээ. Мөн АН-ын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон бол нэг жилийн өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байхаар төсөлд мөн тусгагджээ. Тэгэхээр 2017 оны сонгуульд одоогийн дарга нь нэр дэвших боломжгүй гэсэн үг.

 АН-ын Гүйцэтгэх зөвлөл болох З.Энхболд, Н.Батбаяр нарийн тэргүүтэй гишүүд уг төслийг бэлтгэжээ.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 33 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.87.205) 2025 оны 03 сарын 13

АН Батзанданг даргаараа тавихад яадаг юм бэ

1  |  0
мм(119.40.100.66) 2025 оны 03 сарын 13

Эд нар одоо зайлаасай :-

1  |  0
Зочин(103.212.118.18) 2025 оны 03 сарын 13

АН-ын бүхий л үйл ажиллагаа нь Монгол улсын эдийн засгийн хөгжил, хүн амын амьжиргаа, үндэсний тусгаар тогтнолын эсрэг чиглэсээр ирсэн тул АН-ын үйл ажиллагааг Дээд Шүүхээс хориглох хэрэгтэй .

1  |  0
Зочин(103.212.118.18) 2025 оны 03 сарын 13

АН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс хориглох

1  |  0
Зочин(103.212.118.18) 2025 оны 03 сарын 13

“Улс орны хөгжлийн үзүүлэлт нь хуримтлуулсан материаллаг баялаг, арвин ургац, том хотууд бус харин хүмүүжсэн хүн” гэж Америкийн нэрт гүн ухаантан Р.У.Эмерсон нэгэнтээ хэлсэн. Энэ нь ард иргэд, улс төрчид нь халуун эх оронч сэтгэлтэй, цэвэр ариун ёс суртахуунтай, өндөр дээд академик боловсролтой бол улс орон хөгждөг гэсэн үг юм. Гэтэл ардчиллын гайгаар 26-хан жилийн дотор ард иргэд болон улс төрчдийн халуун эх оронч сэтгэл нь амин хувийн атгаг шунахай сэтгэлээр, цэвэр ариун ёс суртахуун нь адгуусан амьтны зэрлэг зан авираар, өндөр дээд академик боловсрол нь шинжлэх ухааныг таягдан хаясан прагм

1  |  0
Зочин(103.212.118.18) 2025 оны 03 сарын 13

Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.

1  |  0
Зочин(103.212.118.18) 2025 оны 03 сарын 13

Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

1  |  0
Зочин(103.212.118.18) 2025 оны 03 сарын 13

Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд эдийн засгийн алуурчдын (Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн) зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.

1  |  0
Зочин(103.212.118.18) 2025 оны 03 сарын 13

Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. /Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет/

1  |  0
Зочин(103.212.118.18) 2025 оны 03 сарын 13

Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/

1  |  0
Bi(172.58.137.136) 2025 оны 03 сарын 13

Yag l heveeree baina daa gazriin hursnuus archij baij mongol saihan bolnodoo

1  |  0
Зочин(78.184.140.155) 2025 оны 03 сарын 13

Л у болд болиоч.сэргээн босголт хуучнаар ардын банкийг төв байрных нь барилгын үнэ хүрэхгүй үнээр үнэгүйдүүлж зохион байгуулалттай дампууруулж авсан.монголын бүх сум хороонд салбартай үндэсний том банкийг идээд хараагүй юм уу.үхээч.элбэгээ ерөнхий сайд байгаад болдод авч өгсөн.төлбөрөө төлсөн үү.элбэгдорж ерөнхийлөгчид.яаж дампууруулж яаж луйвардаж авахыг тэр үед телевизээр шууд нэвтрүүлж байсан.яаж мөнгий нь өөрсдөө авчихаад мөнгөгүй болгож харилцагч байгууллагуудад худал мэдээлэл өгч байсныг нүдээрээ харж байлаа.

1  |  0
Зочин(78.184.140.155) 2025 оны 03 сарын 13

Бүгд луйварчид байна.боловсон сэхээтэн луйварчид.тэр өвгөн батхүү болиоч.апу компанийг луйвардаж авсан.цадаагүй юм уу.ард түмнийг архиар угжаад нүгэлтэй шуналтай амьтан.цагаан шонхорын энхтайванд дарамтлуулж татвараа өгөөд явж бай.

1  |  0
ИРГЭН(103.57.95.40) 2025 оны 03 сарын 13

ЗӨВ ШҮҮ

1  |  0
бурмаа(66.181.188.195) 2025 оны 03 сарын 13

Яагаад сэтгэгдэл устгаад баа юмбэ.

1  |  0
Зочин(45.117.32.3) 2025 оны 03 сарын 13

Гантөмөр хэрэггүй дээ! Баахан шуналтай авгай нараас хахууль авч албан тушаал өгөө биз дээ? МУБИС.н дэд захирал Л.Ганцэцэг 500н саяар авсан гээд л бахархаж явдаг юм байна лээ!

1  |  0
бу(66.181.188.195) 2025 оны 03 сарын 13

Бүгд луйварчид шоронд байх өстой нохдууд л бна.энэ намыг булшилбөл таарна.манайх хэзээ хойд хорш шиг мундаг еронхийлогчтэй болох бол..урд шөнө сангийн сайдаа их хэмжээний авилга авч бхад нь үйлдэл дээр нь барилаа.

1  |  0
иргэн(202.21.113.238) 2025 оны 03 сарын 13

Г.БАТХҮҮ ЛАВ БИШ ШҮҮ. Жинхэнэ луйварчин даа

1  |  0
Адар(103.11.192.34) 2025 оны 03 сарын 13

АН-ыг сайхан болгочих нь гэж найдвар тавих хүн дуулдахгүй л байна даа.

1  |  0
зочин(103.9.90.226) 2025 оны 03 сарын 13

Олигтой нэг ч хүн алга даа. дандаа Архи,Бензин, Аллбан журмын даатгалаар баяжигсад юу юу гэж биднийг хошигруулаад одоо тартагт нь тулгасан нөхөд л байна.

1  |  0
zochin(182.160.32.92) 2025 оны 03 сарын 13

amarjaliig gargaachee ner hundtei hun shuu

1  |  0
МЛ(202.179.29.78) 2025 оны 03 сарын 13

БАТХҮҮ

1  |  0
Sharga Morit zuslan(202.126.94.230) 2025 оны 03 сарын 13

Шарга морьт зусланд байрлал сайтай ”Бяцхан Төгөл хотхонд” эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 4-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг: СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас: 99118457, 99144999

1  |  0
123(202.9.43.15) 2025 оны 03 сарын 13

1 oligoi amitan algaa

1  |  0
АН-ийг дэмжигч(202.9.40.100) 2025 оны 03 сарын 13

Эдгээр нэр бүхий хүмүүсийн аль нь ч АН-ын дарга байж чадахгүй. Өөр хүн АН-д байдаггүй юм гэж үү...

1  |  0
Болд(202.70.46.235) 2025 оны 03 сарын 13

Амаржаргал

1  |  0
Me(66.181.188.194) 2025 оны 03 сарын 13

Batuuliig bol 2 garaa urguud demjine. Batuul hotiin darga, namiin darga bj chadah hun, gehdee erunhiilugch bol bish.

1  |  0
Top