Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх хорооны хурал эхэллээ. Энэ удаагийн хуралд ирцийг чухалчлахгүй бөгөөд өнгөрсөн долдугаар сард хуралдсан ҮЗХ-ны ирцээр хуралдах юм байна. Хуралдааныг УИХ-ын гишүүн асан А.Бакей, Ш.Түвдэндорж нар даргалж байна. Энэ удаагийн хуралдаанд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Б.Болор, Р.Амаржаргал, Х.Тэмүүжин, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, С.Эрдэнэ, Л.Болд нарын ҮЗХ-ны гишүүд иржээ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр АН-ын даргыг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны үеэр сонгох юм байна. ҮЗХ үргэлжилж байна. Хуралдаанаас гаргасан шийдвэр мэдээллийн талаар маргааш дэлгэрэнгүй мэдээлэх болно.
С.Баяр

Сэтгэгдэл ( 0 )