Хэдэн сар дуншин байж Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны хурал өчигдөр /2016.11.16/ хуралдаж, намын их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд болон ирэх сарын 6-нд болох их хурлаар хэлэлцүүлэх намын дүрмийн шинэчлэлийг боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнээ баталлаа.
Удтал хүлээсэн тус ҮЗХ-ны хурлыг сүр дуулиантай болно байх хэмээн гишүүд дэмжигчид нь хүлээж байсан ч энэ бүхэн талаар өнгөрөв. Учир нь товлосон цагаасаа хүртэл нэлээд хожуу эхэлж лидерүүдгүй, дэндүү намжуу, бүлэг фракцийн амбицгүй, хаалттай хурал болж өндөрлөлөө. Нийт 228 гишүүн ирэх ёстой ч үүнээс хэд нь хуралдаа ирснийг хаалттай учир тодорхой мэдээлээгүй юм.
АН-ын лидерүүд гэгдэх З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Ч.Сайханбилэг, С.Баярцогт тэргүүтнүүд оролцох боломжгүй гэдгээ урьд мэдэгдсэн байдаг. З.Энхболдын тухайд "Солонгос улсад ажилтай яваа учраас хуралд оролцож чадахгүй" гэдгээ уламжлалжээ.
Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг эх орондоо байгаа ч ҮЗХ-ны хуралд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. С.Баярцогтын хувьд Америк руу сурахаар яваад эзгүй байгаа юм байна. Түүнчлэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мөн л хувийн шугамаар гадаад явжээ. "Бусдынх нь хувьд тодорхой шалтгаантай" гэдгийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын өмнө мэдэгджээ.
Лидерүүдгүй ҮЗХ-ны хурлын нэг баатар нь “Шар айраг” хамтлагийн ахлагч Г.Ганхүү байлаа. Тэрээр Иргэний зориг ногоон намын гишүүн атал хэдийдээ Ардчилсан намд элсэж, бүр ҮЗХ-ны гишүүн болсон нь тодорхой биш байгаа юм.

Ямартай ч ирц хангалтгүй ч гэсэн гурав дахь удаагаа хойшлогдолгүй Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж чадлаа. Энэ нь тэдний хувьд бага ч гэсэн алхам болов уу.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 19 )
Uruvdmuur umaa ene ganhvv haa saigui daldagnaj yavah um.ganhvvgèer l an dutav gej.yaj neg vnemleh temdeg olj avsiin kk.shar airagaa zaraad l suuna biz esgii hh gazar yu gedeg bilee....
АН оровдмоор болж дээ.Ер нь шударга улсууд гадуур зондоо л явж байна.Тэд нам байгуулж энэ улс орноо цэвэрлэж оод нь татах цаг нь болсон.Сайхан нэр цэвэр хумуус гадуур байж л байна.Энэ АН д энэ естой дажгуй сайхан,шударга хун нэг хоер гурав гээд л цааш бараг байхгуй байх тийм л муухай арчаагуй,дотроо хагралтай, хэдэн тэрбумаар луйварддаг ,ард тумэн,улс орноо гэх сэтгэл энэ намд очуухэн ч байхгуй, бур ичихээ ч больсон улсууд байдаг.АН оодлохгуй ээ, бугд тарвал таарна.За Ганхуу минь больж уз.Чи ч одоо юу вэ дээ,хийж гавьсан ч юм байхгуй,амаараа ярихаас цаашгуй,хуний хийсэн юмыг оорийн болгож
Ganhyy neeree hediidee AN-d orchihvoo. Yostoi yu hiij yavna aa.
Ter luivarchdaar yadgiin bugdiig ni halaad hurlaa hiihgui yu
Ганхүү хулгайч юу хийж яваа юм бол. Сэгэн дээр шиншлэх золбин гөлөг. Нийслэлд байхдаа юу ч хийгээгүй. Өөрөө л баяжсан
Ganhuu mundag zaluu
Индэр дээр Түвдэндорж зритёльд Эрдэнэбат харагдахаар л дотор муухайрах юм.
Засаг унагасан Гишүүд ээ хөөгөөгүй цагт АН.д итгэхгүй шүү. Та нар чаддаггүй юм бол их хурал дээр тавина шүү
Бүгдээрээ зүгээр л ингээд зайлчихвал амар ш дээ.
Энэ түвдэндорж мэтийн төрд ч гавьяагүй намд ч хэрэггүй юмнуудыг зайлуулаач.
Viliin vre tarisan bol laiga ideldeg l baigvi eu
deereg 3 tai sanal yav tsav taarch bna
Өнөө сонгуулийн үр дүн.хариуцлага тооцох нтр гээд бүлт аваад байсан яг л хуучин янзан даа л хэвээрээ шив дээ. Найдлага алгаа.
battulga d odoo nam hereggui bogsoo archad hayadag tsaas shig l ashiglasan yum chini
нуль хулгайч ҮЗХ гээч
харин ч сайхан хурал болж дээ. Сайхан залуусаа дэмжсэн
Лидергүй биш Хулгайч гүй ҮЗХ гэвэл оносон нэр