X Богдыг тодруулахад Монголын төр оролцох ёстой

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 18

Далай лам өнөөдөр манай улсад айлчилахтай холбогдуулан X Богд хэрхэн тодрох нь олон нийтийн хүлээлт болоод байгаа юм. Энэ нь манай улсын гадаад харилцаа тэр дундаа хоёр хөрштэйгөө ямар харилцаатай байх нь ч мөн тодорхойлогдох юм.

Ямартай ч Монголын нийгэмд хүлээлт үүсгэсэн асуудлын нэгд дараагийн Богдоор монгол хүн тодрох болсон явдал багтана. Х Богдыг хэрхэн тодруулж, батламжлах нь энгийн нэгэн шашны зүтгэлтний асуудал бус, харин улс орны аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, гадаад харилцаа хийгээд олон улсын харилцаанд ч нөлөө үзүүлнэ. Иймээс манай улсын буддын шашны хүрээнд л хамаатай хэрэг биш, харин төрийн оролцоо зохицуулалтыг гарцаагүй шаардсан нарийн будлиантай, одоогоор гарц шийдэл нь тодорхойгүй байгаа асуудал юм.

Өмнөх IX Богдоор төвд хүн тодорч, улмаар Монгол Улсын иргэн болж, шашны тэргүүний сэнтийд заларсан ч, шүүмжлэл маргаан дунд байсаар Монгол улсад 2012 онд таалал төгссөн билээ. Энэхүү IX Богд нь хутагтуудыг уламжлалын дагуу тодруулсны дараа бараг 20 орчим Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монголын Буддын шашинтны тэргүүлэгч гэсэн албан ёсны төрийн соёрхол батламжийг олсон байдаг. Өөрөөр хэлбэл IX Богд бол төр, шашны хоёр дээд субьектээр хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц хутагт бөгөөд Монгол Улсын Буддын шашны албан ёсны дээд удирдлага болсон юм. Миний хойд дүр монгол нутагт монгол хүн болон төрнө” хэмээн айлдаж байсан. Богдын дараагийн дүр тодрох нь дотоод, гадаад олон хүчин зүйлийн зангилаа уулзварт орших нарийн төвөгтэй асуудал болох нь илэрхий. Юуны өмнө Үндсэн хуулиараа тунхагласан ёсоор бол шашны дотоод асуудал болно. Иймээс манай улсын буддын шашныхны нийтлэг ашиг сонирхлын үүднээс Богдын дараагийн дүрээр тодрох зохимжтой хүн гарч ирнэ, уламжлалаа дагавал Далай лам, Банчин Эрдэнэ нарын аль нэг нь Богдын шинэ дүрийг батламжилна. Тийм болохоор Богд нь манай улсын дотоод асуудлаас халин гарч, улс орны гадаад харилцаанд эрсдэл, гацаа үүсгэх өндөр магадлалтай эмзэг асуудал болж таарч байна. Иймээс дараагийн Богдыг хэрхэн тодруулах нь төрийн зохицуулалтыг шаардах болов. Манай улс үндсэн хуулиараа төр шашны харилцааг зааглан тунхагласан ч холбогдох бусад эрх зүйн хүрээнд шашны асуудлыг зохицуулах төрийн эрх үүргийг тусгасан байдаг. Иймээс Богдыг тодруулах асуудалд төрийн оролцоо байх нь тун ойлгомжтой. Монголчууддаа ашигтай, хөрш орнууддаа ч харшгүйгээр асуудлыг шийдвэрлэх зохистой хувилбар төрийн хэмжээнд шийдлээ олоогүй байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэлийг эрхгүй төрүүлж байна. Энэ нь дотоодын шашны зүтгэлтнүүд далай ламын айлчлал хийгээд X Богдыг тодруулах зорилгыгилт эсэргүүцэн маргаан дэгдээж байгаагаас илт ажиглагдаж байна.

Б.Учрал

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Jariga.mn(124.158.104.177) 2025 оны 03 сарын 13

Х Богд-ын сэдвээр бичсэн сэтгэгдэл бүрд чинь хүндэтгэлтэй хандъя.Аа харин Үндэстний оршин тогтнох баталгаа болсон улсын Тусгаар тогтнол халдаш үгүй дархан байдалд та нар хүндэтгэлтэй ханд.Аравдугаар Дүрийн Богд Халхын Жевзундамба Жавзандамба Хутагт бол Даян Дэлхийн Амар амгалангийн төлөө тодорч ирсэн Бурхан Бодисадва юм.Түүнийг та нар элдэвлэж доромжлох тавлах хавчин гадуурхах хуучинсаг үзлээрээ нухчин дарна гэж бодож жиргэж байгаа бол дэндүү мулгуу байна.Яахав өөрсдөө л мэд Яүхэхийн цагтаа ясаа тавих Тусгаар тогтносон улс аа Хар Хятадын Колон улс болгохыг хүсээд л жиргээд байгаа юм байлгүй.

1  |  0
engiin(43.228.128.195) 2025 оны 03 сарын 13

bogdtoi bogdgui mongol baidgaaraa bna sh uu dee duhaa tsoortol murguj nudee sohortol nom unshaad ch bolj bgaa yum bgaa yum uu

1  |  0
Хөх Монгол(202.179.29.29) 2025 оны 03 сарын 13

Зүйтэй сайн байна. 10-р БОГД тодорч Монголчууд бид бусад эсэн бусын заваан шашинцараас салж амрах минь. Далай багшийн өлмий бат оршиг.

1  |  0
bi(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

udahgui tembuugii degdeld ihseh baih

1  |  0
bi(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

udahgui tembuugii degdeld ihseh baih

1  |  0
санги(202.179.26.84) 2025 оны 03 сарын 13

битгий хуцаад байгаарай муу Түвдүүдийн үгэнд орж улам маанаг болох нь л дээ Төр түүнд оролцох нь битгий хэл хил давуулах ч хэрэггүй л баймаар тэр ТҮВД рүүгээ тонил бидэнд лам мам хэрэггүй

1  |  0
Зочин(202.5.196.34) 2025 оны 03 сарын 13

хэн нэгэн хуилгаан гэгээнтэний хойд дүрийг тодруулахыг хориглох тухай 1925 онд батлагдсан хууль одоо хүртэл хүчинтэй. Тиймээс монголын төр 10-р богдыг тодруулахад оролцох эрх зүйн үндэс байхгүй

1  |  0
Top