УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдааны шийдвэр болон намын даргын асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Үндэсний зөвлөлдөх хорооноос үндсэн дүрэм, үзэл санаагаа боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт миний бие орсон.
Үндсэн дүрмийн үзэл санаа нь Ардчилсан намд эрс өөрчлөлт хийж, эрс шинэчилнэ. АН-ыг Фашист, коммунист арга барилаас нь салгах дүрэм болон үзэл санааны шинэчлэл байх болно.
Ардчилсан нам сүүлийн он жилүүдэд жирийн гишүүдээсээ хөндийрсөн. АН барьцаалагдсан нам болж, бүлэглэлийн гарт орсон учраас бүлэглэлийн савраас нь салгаж, ард түмэнтэй ойртуулна." хэмээн онцлов.
Түүнчлэн 2016 оны арванхоёрдугаар сарын 06-нд Ардчилсан нам Их хурлаа хуралдуулж Үндэсний зөвлөлдөх хороогоо тарааж шинэ дүрмээ батална. Ингэснээр авлигалд идэгдэж хулгайн бүлэглэлийн гарт орсон хуучин Ардчилсан намыг ирэх сард тараана. Ардчилсан намын дүрэмд олон чухал өөрчлөлт орно. Тухайлбал, бүх шатны намын дарга нарыг Үндэсний зөвлөлдөх хороо сонгодог байсныг болиулж нийт гишүүдийн дэмжлэгээр сонгодог, сонгодог ардчиллын тогтолцоо руу шилжинэ. Ардчилсан нам өнөөдрийг хүртэл хэт хэвтээ тогтолцоотой байсан. Ардчилал биш анархизм энэ намд ноёрхож байсан. Одоо хагас босоо тогтолцоотой, дэг журамтай, хатуу сахилга баттай нам болж өөрчлөгдөнө. АН ард түмэн гишүүддээ нээлттэй нам болно. Гишүүдээ нөөдөг, гишүүдээ айлгаж, дарамталдаг хуучин коммунист арга барилыг нь байхгүй болгоно.
Ардчилсан намын бүх шатны даргыг гишүүд дэмжигчдээс сонгодог тогтолцоо руу шилжсэн тохиолдолд миний бие намын даргын сунгаанд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Би шинэ Ардчилсан намыг удирдаж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. Ж.Батзандан АН-ын даргаар сонгогдсон тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээр Р.Амаржаргалыг дэмжиж ажиллана” гэж мэдэгдлээ.
Д.Үржинбадам

Сэтгэгдэл ( 11 )
зөв зөв нилээн цэвэрлэгээ хэрэгтэй их бохирдсон
Та мундаг байна шүү Сүүлийн үед маш зоригтой шударга үгээ хэнээсч эмээхгүй хэлж чадаж байна жинхэнэ шударга төрийн хүн болж төлөвшжээ тэгээд л таныг дахиад уих д сонголоо ан шинэчлэгдэж чадвал монголчуудын амьдрал улсын хөгжилд маш сайнаар нөлөөлнө ман ын уих-н гишүүн нямдорж шиг шударга байгаарай МАН-с Нямдорж,АН-с Амаржаргал 2-н аль нэгииг ерөнхиилөгч болгохыг ард түмэн хүсэж хүлээж байгаа шүү. Танд амжилт
Demjij bn batzandand itgej bn amjilt husie
ТАНАЙ НАМ ТҮВДЭННЯМ, ЭРХЭМБАЯР МЭТИЙН НҮДЭНД НЬ НОГООН ДОЛЛАРООС ӨӨР ЗҮЙЛ ХАРАГДДАГГҮЙ, ТОЛГОЙ МУУТАЙ НОВШНУУДААСАА САЛААЧ ЭЭ. ИЙМ ЮМНУУДААР УДИРДУУЛААД ӨМНӨӨС НЬ ХАРААД ИЧИХ Ч ҮГҮЙ СУУЖ ХАРАГДАХ ЮМ.
Амаржаргал хэзээ ч чадахгүй бөөрөнхий шийдвэр муутай
Батзанданг дэмжих групп бий болгоёоо маш үнэн бодит шудрага зүйл ярьж байна дэмжицгээе
дэмжиж байна маш шудрага байна зөв
Bat zandan shar hadand ochih boljee
Энэ сайтын админ нь бүх эерэг сэтгэгдлүүдийг усгах ажилтай юмаа даа
Энэ хүнийг намын даргаар сонгож байдаг тэнэг хүмүүс байдаг болов уу.