Н.Алтанхуяг: Намайг огцруулах кноп дарсан Ардчилсан намынхаа гишүүдэд би огт гомддоггүй

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 21

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ирэх жил болох “Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэдгээ олон нийтэд мэдээлсэн билээ. Түүний энэхүү мэдэгдэл олны анхаарлыг нэлээд татаад байгаа бөгөөд өнөөдөр "Монгол" телевизийн “Хар хайрцаг” нэвтрүүлэгт оролцож, өөрийн улс төрийн санаа бодол, Засгийн газрын тэргүүн байхдаа яг юуг хийсэн гэх мэт олон асуудлын хүрээнд ярилцсан байна. Түүний ярилцлагын онцлох хэсгүүдийг ишлэл болгон дор нийтэллээ.

 


  • Сонгуульд өрсөлдөнө гэдэг олон нийтэд таалагдах, гоё мөртлөө худал үг хэлэхийг хэлдэггүй юм гэдгийг би ойлгосон...

  • Намайг огцруулах кноп дарсан Ардчилсан намынхаа гишүүдэд би огт гомддоггүй, ямар ч асуудал байхгүй...

  • Улс төрийг дэмий чалчдаг, худлаа бие биенийгээ гүтгэдэг талбар болгочихлоо.

  • Шүүмжлэл шиг чухал зүйл байхгүй. Хүн ч бай, засаг ч бай шүүмжлэхээ боливол уруудна гэсэн үг.

  • Аль ч засаг хэлэхээ хэлдэг, авахаа авдаг тогтолцоо руу шилжих ёстой.

  • Ардчилсан намынхан тийм муу хүмүүс биш. Манай намынхан эрх чөлөөт байдлыг эрхэмлэдэг, хэлэх гэснээ хэлж чаддаг нээлттэй хүмүүс.

  • Манай нам муу байсан бол би хэзээ ч зургаан жил дарга хийж чадахгүй.

  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах асуудал, давхар дээлтнүүдийг орж ирсэн цагаас эхэлсэн...

  • Улсын Их Хурлын гишүүн сүрдүүлгээс болоод кнопоо дарж чаддаггүй юм байна гэдгийг би Байнгийн хороон дээр харсан. Уг нь ард түмнээр сонгогдож ирсэн гишүүний, кноп дарах эрхэнд халдаж болохгүй гэж би олон ярьсан.

  • Өнгөрөгч хоёр жилд хоёр зүйл их буруу болж тогтсон. Нэгдүгээрт, өөрийнх нь төлөө явдаггүй хүмүүсийг золигт гаргах, хоёрдугаарт гишүүний кноп барьцаанд орох...

  • Би маш олон удаа Монгол Улсыг хэн удирдаж байгаа юм гэж асууж байсан. 

  • Ерөнхий сайд болохоор л жаргалын оронд оччихдог юм биш. 

  • Дэлхий дээр байгаа бүх зүйлийг үйлдвэрлэнэ гэж дэмий яриад яахав. Монголдоо үйлдвэрлэж болохоор зүйлүүдийг хийх л ёстой.

  • Н.Алтанхуяг гэдэг хүн зөрүүд бус харин ч зөөлөн.

  • Би суудал боддог хүн биш. Би өөрийн гэсэн зарчимтай болохоос баялгаа худалдаж иддэг хүн биш.


Эх сурвалж: "Монгол HD" телевизийн "Хар хайрцаг" нэвтрүүлэг. 

Бэлтгэсэн: О.Туяа

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(202.21.106.108) 2025 оны 03 сарын 13

Khoorkhiig eronkhiilogch bolgochikhooch

1  |  0
z(139.5.217.110) 2025 оны 03 сарын 13

mash ih demjij bna ydj l yronhiilogch maani iim hun bgaasai

1  |  0
I(124.158.107.106) 2025 оны 03 сарын 13

Mundag Hun demjie ee

1  |  0
Үхэр Монгол (66.181.189.231) 2025 оны 03 сарын 13

Тэнэгүүдийн дунд цэцэн явах шиг тэрнээс илүү зовлон алга даа Алтанхуяг минь Тэмц таны талд олон хүн байгаа шүү

1  |  0
Зочин(103.57.94.209) 2025 оны 03 сарын 13

Монголоо сүйрүүлж, өрд оруулж, ажилгүйдэл, ядуурлыг гааруулж, авилгыг цэцэглүүлж өгчөөд, энэ хүн өөрийгөө бүтээлч, ухаантай, том лидер болгож яриад байх. Яахав угаасаа ичгүүргүй, задгай, худалч таваарш л даа. Одоо ард түмэн тархиа угаалгахгүй ээ, Увсынханаас жишээ авсан!

1  |  0
CHAVGANCH AL-TANTYA(184.55.50.59) 2025 оны 03 сарын 13

ARD TUMNIIG DOROMJILJ BAISAN UGIIG CHIN MONGOLIIN ARD TUMEN MARTAAGUI BAIGAA SHUU ! AL- TANKHUYG, CHAVGANTSAA ODOO BITGII MATRIIN NULIMS GARGAAD ARD TUMEN MIN GEED NOKHOIDOOD BAIDAA !

1  |  0
Bi(24.13.45.163) 2025 оны 03 сарын 13

Ene huniig demjij baina,gadaadad amidarch baigaa bid hundlunguus harahad halgalmaar l bainadaa.Hezee uudluh boloo.Altanhuyag guaia mini tani shig Hun olon baigaasai.Tanid amjilt husie!Ta Bitgii Shantraarai!

1  |  0
Иргэн(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

Монголчууд тэнэг гэж үнэн юм. Тэр улс тэгж хөгжлөө бид гуйлгачин боллоо гэж хэн нэгэнд буруугаа чихдэг хүмүүс олон болж байгаа өөрсдийн нь л хохь. МАН.аасаа хүссэн юмаа аваад сайхан амьдраарай, тэнэгүүдээтэнэгүүдээ.

1  |  0
Иргэн(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

Та нар бүх хүнийг харааж зүхээд бх юм. Тэгээд гаднаас хүн залах юм уу. Эсвэл та ганцаараа тагтаа юм уу. Үзэн ядах хорсон занах нь үйл үр шүү. Тэр хэрээр та уруудна. Юу ч өөрчлөгдөхгүй. Эвэр хошуулсан чигээрээ бүгд мөхнө.

1  |  0
Zochin(103.212.118.86) 2025 оны 03 сарын 13

Алтанхуяг өөрөө шуналын тулам байж бусдыг буруутгахаа боль. Н.Энхбаярын араас орсон бэрд. Охин Саранзаяа, хүргэн Дэнзэн, зөвлөх Гансүх, эхнэр Сэлэнгэ, эгч Нарантуяа, Наранцэцэг, тэдний хүүхдүүд гээд л бүгдийг нь төрөөс хулгай хийх өөрийн луйвартаа оруулж сүүлд нь золигт гаргасан. Одоо өөрөө хэргээ хүлээж цаазлуулах үлдлээ

1  |  0
ха(103.57.95.137) 2025 оны 03 сарын 13

Энэ хүний ярьж байгааг хүн бүр мэдэж байгаа дэмжиж бна

1  |  0
Иргэн(103.212.116.11) 2025 оны 03 сарын 13

Алтанхуягаа битгий шантраарай чамайг маш олон шудрага иргэд дэмжиж байгаа шүү?!?! Чи шүү?!?!?!

1  |  0
Зочин(162.216.46.66) 2025 оны 03 сарын 13

”Өндөг бол тансаг хэрэглээ мөн” ”Бидний тавьсан өрийг манай хойч үе төлчихнө. Санаа зовох зүйл алга” Н.Алтанхуяг

1  |  0
Top