Г.Уянга МАНАН бүлэглэлийг ТОДОРХОЙ болгов уу

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 22

Өнгөрсөн Ням гаригт  Монгол HD" телевизийн  “Хар хайрцаг” нэвтрүүлгийн зочноор МУын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг оролцсон билээ. Тэрбээр Ардчилсан намын эргэн тойронд өрнөж буй халуун сэдвүүдийн талаар ний нуугүй ярьсан юм. МУын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 26 жил улс төрийн тогоонд чанагдсан манай туршлагатай улс төрчдийн нэг юм. 2008 онд намын даргаар ажиллаж, 2012 оны УИХын сонгуульд намаа удирдан оролцож улмаар ялалт байгуулсан. Тэгвэл улс төрд ажиллсан энэ он жилүүдэд "Улс төрч хүн гэдэг олон нийтэд таалагдах, гоё мөртлөө худал үг хэлэхийг хэлдэггүй юм  байна" гэдгийг тэрээр ойлгожээ.

Түүнийг Ерөнхий сайд байх жил буюу 2013 онд сөрөг хүчин болоод намын хэдэн нөхөд нь огцруулах санал хүртэл гаргаж байсан юм. Энэ тухайд тус нэвтрүүлгээр ийн хариулт өгөв. Тэрбээр “Намайг огцруулахад оролцсон намынхаа гишүүдийг би буруутган боддоггүй. Цаг хугацаа өнгөрөх тусам аливаа зүйлийн үнэн, буруу эсэх тайлагддаг юм байна. Манай засаг огцорсоноос хойш хоёр жилийн дараа энэ нь зөв, тэр нь буруу байж гэдгийг ойлгож эхэлсэн. Намайг огцруулах кноп дарсан Ардчилсан намын гишүүдийн өөрсдийнх нь  хийсэн үйлдэл гэж би огтхон ч боддоггүй. Үүнийг зохион байгуулсан бүлэглэл бий. Шууд хэлэхэд, ерөнхийлөгчийн оролцсон хэрэг. Одоо энэ нь нууц биш. Манай Ардчилсан намынхан муу хүмүүс биш. Манайхан эрх чөлөөт байдлыг эрхэмлэдэг, хэлэх гэснээ хэлж чаддаг нээлттэй нам. Хэрэв манай нам муу нам байсан бол би зургаан жил хэзээ ч дарга хийж чадахгүй байх байсан. Манай засгийг унагаах гол шалтгаан нь “давхар дээл”-ний асуудлаас улбаатай.

Мөн тэрээр цааш ярихдаа "Өнгөрсөн дөрвөн жил улс төрд хоёр муу тогтолцоо бий болсон. Нэг нь өөрт нь муу харагдсан эсвэл өрсөлдөж мэдэхүйц, үнэнийг шулуухан өгүүлдэг эсвэл өөрийнх нь бүлэглэлийн төлөө үйлчилдэггүй хүмүүсийг золигт гаргах үйл ажиллагаа явагдсан. Үүний тод жишээ нь манай Л.Гансүх. Хоёрдахь нь барьцаанд оруулдаг арга. Би Монгол Улсын Ерөнхий сайд хийж байхдаа нэг ч компани, нэг ч хүнийг цагдаа, хуулийн байгууллагад өгч байгаагүй. Одоо бол энэ асуудал эрээ цээрээгүй болж байна” хэмээн өнөөгийн болоод өнгөрсөн Засгийн газрын үйл хэргийн үнэн мөнийг өчсөн юм. Тэрбээр ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноо  олон нийтэд саяхан мэдээлсэн нь Н.Алтанхуяг гэгч өөрийн эрхгүй олны анхааралд ороод буй.

Ийн улстөрийн нөхцөл байдлыг ний нуугүй ярьсан түүний яриаг УИХ-ын гишүүн асан, ТТЭННамын дарга Г.Уянга фэйсбүүк хуудсандаа хамгийн товчоор дүгнэжээ.Тэрээр “МАНАН-г арай ойлгомжтой томъёолъё. Ц.Элбэгдорж эхлээд Н.Алтанхуяг Ерөнхий сайдад "Чи аятайхан байвал хоёулаа Путин Медведев шиг ээлжилж халаагүй засаглахад ч болохгүй гэх газаргүй" гэжээ. Оюутолгойн асуудлаар үгэнд нь ороогүй учраас Н.Алтанхуягийг ёсоор болгож. Дараа нь дээрх үгээ З.Энхболдод хэлжээ. ЗЭ дарга Тавантолгойг бүлэглэлд өгөхгүй, ард түмний өмч гэж зөрүүдэлсэн тул Энхболдын овог нь солигджээ. Одоо ЦЭ МЭ хоёр "Путин Медведевдэнэ". Тэдэнд шүүх, цагдаа, АТГ, ТЕГ,  Оюутолгой, банкууд, хэвлэл мэдээлэл, гадаад эздийн дэмжлэг, Их Хурал, Засгийн газар, МАН байна, бас АН-ыг ч авах гэж байна. Тэгж л байг уу. хэмээн бичжээ.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Улс тор судлаач. (66.181.187.127) 2025 оны 03 сарын 13

Юм хийсэн хунд халгаатай ЗЭВУУН ЦАГ ирж ээ.

1  |  0
Иргэн(202.131.250.130) 2025 оны 03 сарын 13

Зүгээр л Алтанхуягаа сонгоод үзээч дээ. Урваж шарвалгүй зэрэг л дэмж2

1  |  0
өб(66.181.189.49) 2025 оны 03 сарын 13

Энэ улс төр чинь ийм л байдаг бид хэтэрхий сонирхоод байхлаар мангас болж харагдаад байгаам зүгээр л амьдар битгий сэтгэлээ чилээ

1  |  0
g(150.129.141.198) 2025 оны 03 сарын 13

iim humuusiig songoson ta nariin hohi

1  |  0
hhhh(103.212.117.170) 2025 оны 03 сарын 13

door bichsen 2-iig hardaa . hevleliin medee unshaad l ...... muu er daind huurnu gej ene dee

1  |  0
МОНГОЛЧУУД АА(202.9.43.190) 2025 оны 03 сарын 13

ТЭГЭЭД ОДОО МОНГОЛЧУУД ЮУ ХИЙХ ЯАХ ЁСТОЙ ВЭ? ЗҮГЭЭР Л ХАРААД СУУГААД БАЙХ УУ? ХУУЛЬ ЯРИАД ХУУЛИА ЗӨРЧДӨГ АРД ТҮМНЭЭСЭЭ НУУЦЛАЖ ӨМЧИЙГ НЬ АВДАГ ЭНЭ ХҮМҮҮСИЙГ ТӨРИЙН ӨНДӨРЛӨГТ ЗАЛСААР Л ТАХИСААР Л БАЙХ УУ?

1  |  0
ИРГЭН(202.9.43.89) 2025 оны 03 сарын 13

ЯАХЫН АРГАГҮЙ ЯГ ҮНЭНГ ХЭЛЖЭЭИЧАДАЖ БАЙГАА ЮМАНД АРГА БХГҮЙ ГЭДЭГ ОДООГООР ҮНЭН ЮМ

1  |  0
Top