Г.Уянга намын дарга ХЭВЭЭР үлдлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 22

“Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын Дээд шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргажээ.

Тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон намын даргаас Г.Уянгыг чөлөөлж, Ц.Баянбилэгийг сонгосон талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж Дээд шүүх үзсэн байна. 

“Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ын даргаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга 2016 оны дөрөвдүгээр сарын 10-нд томилогдсон ажиллаж байгаа билээ. 

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top