Хятад улс Далай ламын айлчлалаас үүдэж, зээл өгөхөө хойшлуулж магадгүй боллоо

2016 оны 11 сарын 24

Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын Монгол Улсад хийж буй айлчлалыг хориглохыг Хятадын эрх баригчид шаардсан талаар “New York Times” сонин мэдээлж байсан. Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жен Шуан “Бид Монгол улсаас хоёр орны найрсаг харилцааг хүндэтгэн, Далай лам болон түүний хүмүүсийг тус улсад айлчлахыг хориглохыг хатуу шаардаж байна” хэмээн мэдэгдсэн билээ.

Тэгвэл энэхүү мэдэгдлийн үр дагавар гарч эхэллээ. Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан  төлөөлөгчид энэ сарын 28-наас эхлэн БНХАУ-д ажлын айлчлал хийхээр төлөвлөж байв. Тус айлчлалаар Хятадаас авах хөнгөлөлттэй зээлийн талаар хэлэлцэх ёстой байсан юм. Гэвч Хятадын тал албан бусаар энэхүү айлчлалыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах санал гаргаж эхэлсэн байна. Энэ талаар Гадаад харилцааны яамны зүгээс тодорхой мэдэгдэл хийгээгүй байгаа боловч дээрх тодорхойгүй байдал нь Далай ламын айлчлалаас үүдэлтэй байхыг үгүйсгэхгүй байна. Харин өчигдөр Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр "Монгол Улсын Шадар сайдын 11-р сарын 28-наас БНХАУ-д хийх айлчлал нөгөө талын саналаар хойшлохоор болсон. Хугацааг хоёр тал дипломат шугамаар дахин тохирно" гэж мэдэгдсэн нь шулуухандаа Хятадын тал Монгол Улстай харилцах харилцаагаа эргэн харж эхэлснийг баталлаа. Өөрөөр хэлбэл, Хятадын Засгийн газрын зүгээс манай улсад үзүүлэх хөнгөлөлттэй зээлийн асуудалд цааргалж эхэлсний шинж тэмдэг байж болох талтай аж.

Б.Янжиндулам

 

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.186.77) 2025 оны 03 сарын 13

Монгол улс өрх тусгаар улс . Иймд хэдийгээр цөөхөн ч гэлээ бурханы шашинтай улс иргэд хэнийг шүтэж, хэнийг урихаа хятадуудаар заалгахдаа тулаагүй байна. Бид өвөр монголчууд биш гэдгийг сануулж, хятадаас зээл авахаа больж, хятадаад нүүрс, малын түүхий эд, мах экспортлохоо болих хэрэгтэй.

1  |  0
элч(202.179.31.69) 2025 оны 03 сарын 13

бид тусгаар тогтносон улс урд хилээ хаая бид турж үхэхгүй харин хужаа нар л турж үхнэ

1  |  0
зочин(202.9.43.35) 2025 оны 03 сарын 13

Сайн л биз бас дахин зээл авч улсаа дампууруулахгүй болно.

1  |  0
mongol(182.160.38.224) 2025 оны 03 сарын 13

bid chin tusgaar uls hen ired yvah yvahguin hytad ulsad hamaagui ym bishuu! zeelee uguhgui bol terl biz.urdnii zeelee tulj chadahgui bj yun dahin zeel avah gd bgaan! urdn zeel avsan huvaasan idsen zavshsan nuhduudees nehej huraaj albafan avah heregtei shde

1  |  0
Ачу(194.230.155.134) 2025 оны 03 сарын 13

Тэр Далай лам ирээл биз яваал биз эргүү бидэнд ямар хамаа байнаа?Дэргэд нь эх орныг нь зарж идчхээд толгойруу нь шүлсээ хаяж байгаа дотоодын дайсныхаа шээсэнд бузартаж идэх хоол нь өдөр өдрөөр хомсдож байгаагаа мэдэх нь чухал лалруудаа.Харинч чиний төлөх өрнөөс бага ч атугай хойшлуулсанд баярл мал минь.Тэр их зээлсэн мөнгө мань мэтэд хамаач үгүй.Зээл авлаа гээд бүтэн талх бид авч идэж чадахгүй нь дэндүү үнэн!!!

1  |  0
Зочин(139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

Хэмжээ хязгааргүй эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдлийн шуналын галд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурсан улс төрчидөд зориулж шашины талаар дэлхийн нэрт эрдэмтэдийн хэлсэн үгнүүдийг хүргэж байна!!!

1  |  0
Зочин(139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

Хүний боловсролын түвшин хир зэрэг өндөр байх тусам түүний шашинд итгэх, бурханд итгэх нь бага байдаг. /Нобелийн шагналт эрдэмтэн В.Л.Гинзберг/

1  |  0
Зочин(139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

Бурхан бол шашин шүтэгчдэд ямарч ухаан бодлынх нь өмнө байдаг бол байгаль судлаачдад төгсгөлд нь байдаг. /Нобелийн шагналт эрдэмтэн Макс Планк/

1  |  0
Зочин(139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

Шашины хэл нь шинжлэх ухааны хэлийг бодвол уран зохиол, яруу найрагтай төрөл нэг юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Нильс Бор/

1  |  0
Зочин(139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

Бурхан миний хувьд зөвхөн хүний сул тал юм, харин бурханы сургаал бол бараг хүүхдийн гэмээр үлгэр домгийн алдартай эмхэтгэл юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Альберт Эйнштейн/

1  |  0
Зочин(139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

Надад бурхан хэрэггүй. Гэвч хүн шүтлэг-итгэлгүй байж болохгүй. Миний итгэл үнэмшил бол шинжлэх ухааны хөгжил дэвшил хүн төрөлхтөнд аз жаргал өгнө гэсэн тэр итгэл үнэмшил юм. /Нобелийн шагналт эрдэмтэн И.П.Павлов/

1  |  0
Зочин(139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

Шашин бол жинхэнэ маш том заль мэх юм. /Питер Дж Меролла/

1  |  0
Зочин(139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи юм. /К.Маркс/

1  |  0
Зочин(139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

Хэрэв бидний үед хэн нэгэн нь шашиныг сурталчилж байвал энэ нь шашны ойлголтоор биднийг сэхээрүүлэх гэж байгаа хэрэг биш бөгөөд харин жирийн ард түмнийг номхон хүлцэнгүй байлгах гэсэн далд санааны үндэслэлтэй юм. Номхон хүлцэнгүй хүмүүсийг удирдаж байх нь сэтгэл дундуур, тайван биш хүмүүсийг удирдахаас амар шүү дээ. Тэднийг амархан хууран мэхэлж, мөлжиж, ашиглаж болно шүү дээ. Шашин нь хүмүүсийг тэднийг дарлан зовоож байгаа шударга бус үйлдлүүдийн бухимдлаас тайвшруулж, тэднийг амттай мөрөөдлөөр бүүвэйлэн байхад зориулан тэдэнд өгсөн хар тамхитай адил юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Поль Дирак/

1  |  0
Зочин(139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

Мухар сүсэг нь айдсын нэг хэлбэр юм. Энэ нь мөн харанхуй бүдүүлэг байдлын тэмдэг. Өргөн мэдлэгтэй хүмүүс амжилтанд хүрдэг ба тэд юунаас ч айдаггүй. /Наполеон Хилл/

1  |  0
Зочин(139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

Далай лам Монголд ирэхэд Монгол улсын Засгийн газрын оролцоо их байсан. Учир нь Засгийн газрын яам, агентлагууд Далай ламд виз олгосон, хил гаалиар нэвтрэх зөвшөөрөл олгосон, түр хэдэн хоног оршин суух зөвшөөрөл олгосон, төрийн өмчийн барилга байшингийн заалуудад уулзалтыг зохион байгуулсан, төрийн цагдаа нарыг ажиллуулсан гээд их олон зөвшөөрлийг төрийн яам, агетлагуудаас олгосон. Тэгсэн мөртлөө Далай ламын айлчлалд Засгийн газрын оролцоо байхгүй гээд байх юм . Манай төр засаг гэж нэг ийм.

1  |  0
Иргэн(139.5.216.115) 2025 оны 03 сарын 13

Хятадуудаар яах юм вэ?! Хятадууд сөнөх нь амжиггүйшдээ?! Бас зээлээр яах юм вэ?! Өрний л нэмэр... Харин Дээрхийн гэгээнтэнтэйгээ л байвал монголчууд болноо?!

1  |  0
Мн(202.21.117.34) 2025 оны 03 сарын 13

Хятадууд хилээ хаавал бүр сайн байна. Урд зүгээс орж ирэх хортой хоол хүнс, хуурамч бараа бүтээгдэхүүнээс түр ч атугай завсарлага авахад гэмгүй.Хятадаас авдаг бараа бүтээгдэхүүнээ хойд хөршөөсөө, өөр гуравдагч хөршүүдээсээ авах хэрэгтэй. Хоол хүнс нь хор багатай, бараа таваар нь чанартай байх болно.

1  |  0
бат(103.10.20.81) 2025 оны 03 сарын 13

Хятадаас зээл авч тэдний хараат болохгүй. Мөнгө эрх чөлөө хоёрын аль нь үнэтэй вэ хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэж эцэг өвгөд сургасан.

1  |  0
bz(103.57.93.11) 2025 оны 03 сарын 13

Zeel hereggui. Busee changalay. Yalanguya deeguuree. Shatahuun, em emnelgees busad zuilsiig gadnaas avahaa tur zogsooe.

1  |  0
Энхмаа(150.129.140.144) 2025 оны 03 сарын 13

Болж битий зээл бүтээсэй. Зээл авч 4 жил тоглочихоод алга болоопд дараа нь нээх их хүсэгдсэн хүний дүрээр бүр их таргалаад гараад ирнэ

1  |  0
Me(103.57.94.169) 2025 оны 03 сарын 13

Bidniig urund oruulj, uls eh orniihoo gazar nutagaas aldah ersdeliig alga bolgosond DALAI bagshdaa bayarlalaa

1  |  0
Иргэн(103.212.118.177) 2025 оны 03 сарын 13

Зөв зөв. Хятадаас зээл авбал Тажик шиг газар нутгаа алдана

1  |  0
болж(202.55.191.76) 2025 оны 03 сарын 13

Зөв зөв Хятадууд өгөхгүй байсан ч дээр тэнэг монголчууд шуналтаад авч өрөнд орно ш дээ

1  |  0
Zochin(202.55.191.76) 2025 оны 03 сарын 13

Avahgui bsn ni deerdee. Daraa ni zeeliin urunduu gazraasaa ug gvl balarnada

1  |  0
шашингүй үзэлтэн(202.131.230.162) 2025 оны 03 сарын 13

далай ламаараа хямралаас гарах ном уншуулаад хямралаас гарцгаа

1  |  0
үнэн(103.57.92.233) 2025 оны 03 сарын 13

Ашгүй ашгүй, МАН-хан чинь мөнгө л олж байвал эх орноо өлхөн зарчих хүмүүс

1  |  0
багш(202.70.33.242) 2025 оны 03 сарын 13

бидний авах өрийг хойшлуулж өгсөн багшдаа баярлалаа

1  |  0
Top