Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар судлах ажлын хэсэг байгуулав

2016 оны 11 сарын 24

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтов. Ажлын хэсэгт Үндсэн хуулийн эрхзүйн асуудлаар мэргэшсэн, энэ чиглэлээр ажилладаг эрдэмтэд, суудлаачид, хуульчдыг өргөнөөр оролцуулахаар болов. Ажлын хэсгийн ажлыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон бусад хуульд нийцүүлэн зохион байгуулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат,  Хуульзүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт нарт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top