Монгол-Хятадын хамтын ажиллагаа ЦАРЦЛАА

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 24

Төвдийн бурхны шашны тэргүүн ХIV Далай лам манай улсад энэ сарын 18-23-ны өдрүүдэд айлчиллаа. Энэ нь Далай ламын Монгол улсад хийж буй ес дэх айлчлал юм.

Айлчлалыг зохион байгуулагч тал болох Гандантэгчинлэн хийдээс өнгөрөгч тав дахь өдөр хэвлэлийн бага хурал зарлаж, МБШТ Гандантэгчинлэн хийдийн Тамгын газрын ажилтан С.Даваапүрэв “Энэ удаагийн айлчлал улс төрөөс ангид, Есдүгээр Богдын хойд дүрийг тодруулах бус цэвэр номын айлчлал байх болно” хэмээн мэдэгдсэн.

Учир нь Далай ламын айлчлалтай холбоотойгоор БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Жен Шуан “Далай лам бол шашны нэрийн дор Төвдийг БНХАУ-аас салан тусгаарлахыг оролддог улс төрийн дүрвэгч юм. Бид Монгол улсаас хоёр орны найрсаг харилцааг хүндэтгэн, Төвдийн асуудлаарх байр сууриндаа үнэнч байж, Далай лам болон түүний хүмүүсийг тус улсад айлчлахыг хориглохыг хатуу шаардаж байна” хэмээсэн юм.

Мөн зарим лам хуврагууд Далай ламыг Монголын дотоод асуудалд хэт оролцож, Х Богдыг тодруулах гэж байна хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн ч үүнийг Гандантэгчэнлэн хийдээс удаа дараа үгүйсгэсэн билээ.

Хятадын талын мэдэгдлээс үүдэж Гадаад Харилцааны сайд Ц.Мөнх-Оргил “Далай ламын айлчлалд бид оролцохгүй” хэмээсэн.

Үүнийг Хятадын Засгийн газар хэрхэн хүлээж авах бол хэмээн олон улсын тоймчид таамаг дэвшүүлсэн. Зарим олон улсын болон дотоодын хэвлэл мэдээллээр Далай ламын айлчлал Хятад-Монголын хамтын ажиллагаанд саад болохвий хэмээн болгоомжилж буйгаа илэрхийлсэн. Тодруулбал, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх энэ сарын 28-нд БНХАУ-д ажлын айлчлалтай байсан бөгөөд манай улс Бээжинтэй 4,2 тэрбум долларын зээлийн асуудлаар хэлэлцэж байгаа юм.

Далай ламын айлчлалаас үүдэж Шадар сайдын айлчлалыг Хятадын талаас тодорхой хугацаанд хойшлуулсан гэж байсан ч үүнийг Монголын Засгийн газраас үгүйсгэсэн бөгөөд айлчлал хэвийн явагдана хэмээсэн.

Харин өчигдөр буюу Лхагва гарагт БНХАУ-ын гадаад хэргийн яам гадаад, дотоодын сэтгүүлч нарт ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Хятад-Монголын засгийн газар хоорондын уулзалт яагаад цуцлагдсан талаар асуулт тавигдаж, Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хариулт өгсөн байна.

Тэрээр “Далай ламын Монголд хийж байгаа айлчлалын талаар бид албан ёсны байр сууриа илэрхийлсэн. Далай ламын айлчлалыг зөвшөөрсөн Монголын талын алдаатай бодлого Хятад-Монголын улс төрийн суурь харилцаанд сэв суулгаж, хоёр талын хамтын ажиллагааны хөгжилд сөргөөр нөлөөллөө. Тиймээс Хятад улс Монголын талаас Хятадын суурь ашиг сонирхолд хүндэтгэлтэй хандаж, алдаатай үйлдлээс бий болсон сөрөг нөлөөг арилгах арга хэмжээ аван, Хятад-Монголын харилцааг хэвийн түвшинд нь буцааж оруулахыг шаардаж байгаа” гэв.

Хятадын талын энэхүү мэдэгдлээс харахад Шадар сайдын айлчлал тодорхой хугацаанд хойшилсон, энэ нь Далай ламын айлчлалтай шууд хамааралтай гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, Далай ламын айлчлалаас шалтгаалан уулзалтыг хойшлуулснаа Хятадын тал тодорхой илэрхийлжээ.

Далай лам айлчлалынхаа төгсгөлд сэтгүүлчидтэй уулзсан бөгөөд тэрээр Хятадын талаас Монголд ирүүлсэн мэдэгдлийн талаар “Намайг хаана ч очсон Хятадын зүгээс ийм асуудал байнга тавьдаг. Би энэ дэлхийн бурхны шашинтай улсуудаас Монгол, Японд л чөлөөтэй ирж, очиж чаддаг. Бусдад нь очиж чаддаггүй. Би бурхны шашинтай хүн ч бурхны шашинтай улсад очиж чадахгүй байна гэдгийг тоглоом, шоглоом болгон хэлдэг. Хятадыг аваад үзье. Энэ улсад бурхны шашинтай 400 гаруй сая хүн бий. Тэдний зүгээс намайг айлчлаач гэж байн байн урьдаг. Бодит байдлыг хэлэхэд, би 1974 оноос хойш Түвдийн тусгаар тогтнолын асуудлыг дэвшүүлэхгүй байгаа. Хятадын засгийн бодлого бол намайг салан тусгаарлагч гэж үздэг. Би Түвдийг тусгаар тогтносон улс болгоно гэж тэмцэхгүй байгааг дэлхий нийт мэдэж буй. Зарим хүн “Түвдийг тусгаар улс болгохын төлөө явахгүй байна” гэж намайг буруутгадаг. Би анхнаасаа “Бид ялна, тэд ялагдана” гэсэн санаагаар бус хоёр улсад  харилцан тустай байх юмсан гэсэн бодлоор хандаж ирсэн” хэмээсэн юм.

Мөн Далай ламыг Х Богдыг тодруулах нь хэмээж байсан олон нийтийн таамаг талаар өнгөрсөнгүй. Тэрээр сэтгүүлчдийн хамгийн их сонирхсон Х Богдыг тодруулах уу хэмээх асуултад “IX Богд Жавзундамбын дараагийн дүр Монголд мэндэлсэн шинж, тэмдэг илэрсэн. Гэхдээ хүүхэд балчир байгаа учраас одоохондоо нийтэд зарлах шаардлагагүй болов уу гэж бодож байна. Таван нас хүрэхэд нь бодолцох хэрэгтэй. Жаахан хүүхдийг сэнтийд залах хэцүү. Том болоод ном эрдэмд гэгээрч, олонд тусыг хүргэх учиртай” гэв.

Хятадын тал Далай ламын айлчлалыг анх удаагаа эсэргүүцэж байгаа биш юм. 2006 онд Монгол Улсад хийсэн Далай ламын долоо дахь айлчлалыг эсэргүүцэн Бээжингийн зүгээс галт тэрэг, онгоцны нислэгийг зогсоож байсан билээ.

Энэ асуудал дээр одоогоор Монголын Засгийн газраас ямар нэгэн хариу мэдэгдээгүй байна. Далай ламын айлчлалаас үүдэж Монгол-Хятадын харилцаа царцсан нь хэдэн тэрбум долларын зээл горилж байсан манай улсад хүнд тусах нь гарцаагүй. Учир нь уул уурхай, түүхий эдэд суурилсан эдийн засагтай манай орон Хятадын зах зээлээс гүнзгий хамааралтай байдаг билээ.

Мөн Хятад улс Далай ламын айлчлалыг хүлээж авсан улс оронтой найрсгаар харилцах боломжгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн.

АНУ-ын шинэ төрийн тэргүүн Доналд Трамп Далай ламыг хүлээж авч уулзвал Америк-Хятадын харилцаа ч мөн муудаж болзошгүй юм. Учир нь Далай лам сэтгүүлчидтэй хийсэн уулзалтаараа АНУ-д Доналд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяртай байгаагаа дуулгаад “АНУ-ыг чөлөөт ертөнцийг удирдан дагуулж буй нэгэн үндэстэн гэж үздэг. Сонгууль ямар болсноос үл хамааран эцсийн эцэст америкчууд өөрсдөө сонголтоо хийсэн. Хэдийгээр сонгуулийн өмнө ерөнхийлөгчид нэр дэвшигч санасан бодсоноо чөлөөтэй илэрхийлж байсан бол ерөнхийлөгч болсноор өөрийн үг, үзэл бодол, алсын хараа, үйлдлээ бодит байдалтай уялдуулах хариуцлагыг үүрэх болно. Удахгүй АНУ-д хүрэлцэн ирнэ үү гэсэн урилга ирэх байх. Тэр үед нь би айлчилж очно” хэмээсэн юм.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 43 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.43.252) 2025 оны 03 сарын 13

Мөнх-Оргилын оронд лам Санждорж ГХЯ-ыг зөв удирдахаар байна

1  |  0
Сонгогч(202.9.43.252) 2025 оны 03 сарын 13

Гадаад харилцааг удирдаж байгаа хүний оронцог Мөнх-Оргилыг ЗГ-аас хөөж явуул МАН-д байнга гай тарьдаг новш

1  |  0
mongol(31.209.204.28) 2025 оны 03 сарын 13

Bid henees ch haraat bish,henees ch aihgui Tusgaar Uls shuu gedgee Delhiid haruullaa! =D>

1  |  0
Данзан(203.91.115.41) 2025 оны 03 сарын 13

Хятадтай харьцаа царцлаа гэв vv? Яасан сайн юм, бvр хилээ хаагаад авах юмсан. Одоо Монголчууд оймс, бандааш, øмд гуталаа хийж чаддаг болсон, ногоогоо бол аль эрт тариад сурчихсан. Øøр хятадаас юу хэрэгтэй юм ? Юу ч хэрэггvй, зээл øøр газраас олдоно.

1  |  0
Toogii op(31.151.59.19) 2025 оны 03 сарын 13

Haring.l. Dee.bolj.ogvol.bitgii.zarai.og.MGLYugaar.hohroh.yum.Heden..Nomtoi-bayr.hohroh. Baih.oshoo.goid.yum.garah.gui.Tom.tosluud.tertee.tergui.guigaad.erne.

1  |  0
sanjdorjiin terslvv (59.153.112.149) 2025 оны 03 сарын 13

harin ch bagsh maan ta nar tusgaar uls!! badar barilgvigeer uursduu hul deeree bostsgoo gej oilguuljee!!! 40saya maltai delxiid bhgvi bayalagtai omog bardam tvvxtei bid bvxwn turj vxlee gej orilj bgaa bol xvmvvn bolsnii zaya gomdono taria nogoogvigeer tyrj vhlee yu mongolchuudaa!!1 bvgd belenchlex bish hudulmurlux l heregte shvv dee mongolchuudaai uur garts vgvi

1  |  0
Зочин(150.129.141.254) 2025 оны 03 сарын 13

Бусад хамба нараа хэрэггүй гэж байхад зөрж авчирсан Чойжамц хамбыг огцруулах хэрэгтэй.Хятадын тал аль буруутай этгээддээ арга хэмжээ ав гэсэн байна шүү дээ. Нэг хүн биш.Ард түмнийхээ эрх ашиг, 2 улсын язгуур эрх ашгийг бодолцох хэрэгтэй

1  |  0
Зочин(150.129.141.254) 2025 оны 03 сарын 13

Далай ламыг Монголд утга учиргүй урьсан нь цагаа олоогүй. Цаг улирлын хувьд маш хүйтэн, эдийн засгийн хувьд маш байгаа үедээ урьсан нь маш буруу үйлдэл болсон.Дээр нь X Богдыг нууцаар тодруулсан гээд олон зохисгүй үйлдлүүд хийсэн. Хятадын Гадаад яам удаа дараа мэдэгдээд байхад урьдаг нь улс төрийн зөв бодлого уу. Хэсэг хүний шахалтаар ийм үйлдэл хийж болохгүй санагдана. Зарим хүмүүс Японд очиж урьсан ч гэхшиг... ХААИС Хүндэт доктороо өгнө гэж Далай багшид амлаад Ректор нь сайдаасаа айгаад больсон ч гэх шиг... Ийм хачин үйлдлүүд хийж Өөрийнхөө шашны тэргүүнийг хуурч болдог юм уу.

1  |  0
MAGAAMAKS(202.126.91.90) 2025 оны 03 сарын 13

uyn zeel tyslamj be menge idehgvigeer ajil hiij shadahgvi bol mongol yls ta naraar dytahgvi zailstgaa hezee baihdaa hutad mongoliin haristaa tiim sain baisan uym be

1  |  0
СС(103.26.193.21) 2025 оны 03 сарын 13

ТУН Ч ЗАВШААНТАЙ ЮМ БОЛЛОО.ХӨРШ 2 ОРОНДОО ИХ ӨРТЭЙ БОЛ ГАЗРАА АЛДАНА. ТЭЭР ХОЛ ГЕРМАН, ЯПОН, ЭНЭТХЭГ,ТУРК,ФРАНЗ,АНУ,СОЛОНГОС,КАНАД_АНГЛИАС ЗЭЭЛ ГУСАХ ХЭРЭГТЭЙ.АВСТРАЛ ПЯХЛУНУУД ХУЖААГИЙН БӨГС ДОЛООГЧ ТУЛ ДЭМИЙ.ФРАНЦ,ИТАЛИ 2 ЯНЗТАЙ ГЭСЭН. БААХАН БАЙЖ БАЙСНА ЗЭЭЛЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГООД ХАЯДАГ ГЭСЭН.ПАРИСЫН КЛУБЫН ЗАРЧМААР. МӨНГӨ ДЭЛХИЙГЭЭР НЭГ БАЙГААШДЭЭ.АСГАТ,ЦАГААН СУВРАГА,ҮНЭГТ,МАРДАЙ ГЭХЧЛЭН ОРДУУДАА КОНЦЕССЭЭР ӨГӨӨД Л ӨРӨӨ ДАРААД ЗЭЭЛЭЭ АВААД, БОЛОВСРУУЛАХ,ХАЙЛУУЛАХ, ГАН ХИЙЦ БОЛОХ ХОЛХИВЧ, ТАХИР ГОЛ, ЭКСКОВАТОРЫН ШҮД ХЙИДЭГ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОЦГООЁ

1  |  0
эмэгтэй(66.181.185.53) 2025 оны 03 сарын 13

Хятадад манай орны ажиллагаа ямар хамаатай юм бэ?Хятадын колони биш биздээ.Эх орны үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүй бол ийм л юм болно шүү дээ...Жаахан мөнгөтэй болвол том дарга нар нь идчихнэ.Монгол улс хэзээ ч хөгжихгүй гэж галт тэргэнд явж байхад нэгэн өвөрмонгол эрэгтэй ярьж байсан гадныхан ийм л дүгнэлт хийгээд сууж байдаг байна шүү дээ.Эрх баригчдаа. Манайхан нам нам гэж талцаап юу ч хийхгүй юм.Ерөнхийлөгчийн засаглалтай болмоор юм даа.

1  |  0
Bayaraa(202.131.225.206) 2025 оны 03 сарын 13

Hyatadtsi hariltsaagaa taslaad ih hetsuu bolno. Gehdee bid ulsuud uhehgui. Hezeech ulsgulund nervegdehgui. Teheer eh oronch uzel gargaad *** you gj heliu

1  |  0
бат (103.10.20.87) 2025 оны 03 сарын 13

хятадуудын жинхэнэ нүүр царай илэрч байгаа тэр бидэнд өөрсдийнхөө бодлогыг тулгадаг нь нууц биш хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхэнд зов гэж эцэг өвгөд минь сургасан

1  |  0
ГЭГЭЭ(103.229.121.221) 2025 оны 03 сарын 13

ИНГЭСЭН ДЭЭР НЬ МУУ ХАР ХЯТАДУУДЫГ ЭХ НУТГААСАА ХӨӨН ГАРГАЖ, ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

1  |  0
ИРГЭН(66.181.188.211) 2025 оны 03 сарын 13

БОЛЬЁ ОО

1  |  0
иргэн(202.21.106.107) 2025 оны 03 сарын 13

уухай ашгүй дээ.өмхий хятадуудаас холхон байсан нь дээр.

1  |  0
chingis(119.46.166.132) 2025 оны 03 сарын 13

Sain l biz Gadnaas avah ur bagasaj danagdaj bval Ter zeelsen mungu bidend erdeggui zuvhun tomchuuld l ochdog ym chin Buur hariltsaagaa tastaasai bilee Chinagaas aigaad bh yu bsiin Urd hursh bhad china mongoliig yaj ch chadahgui 2 tom girenii dund bnaa hedeg chin 2 bie hamgaalagchtai bnaa gesen ug Ali ali ni yaj ch chadahgui zuvhun ediin zasagiin boolt hiine gj bodoj bval gordsonii garz Bid chin avdarandaa alttai amandaa tostoi belcheer duuren maltai uls ulsuud uhene l gj bhgui Bugd huduu aj ahuigaa anhaaraj nogoo tsagaagaa bolovsoruulaad amidraad bosno doo gj

1  |  0
zochin(103.229.120.47) 2025 оны 03 сарын 13

TSARTSAAD BAIKHDAA YAKHAB DEE . ODOO L KHYTADUUDAD ZOKHIKH ZEB KHARUYLTII NI EGEECH INGEJ DEERELKHEJ BOLOKHGYI. MANAID MUNDAG DIPLOMATUUD BAIGAA HS DEE ZEB KHARULTII NI EGEED DIPLOMAT JURMAARAA L AJILLAACHEE KHYTADFUUD GUILGAKH GEED BNA...

1  |  0
Галт(59.153.112.95) 2025 оны 03 сарын 13

Хятадын захиалгаар бичээ юу??? Ажлаа хийж чадахгуй суудлаасаа зайлаач ЗГ аа.

1  |  0
urgen(202.9.40.116) 2025 оны 03 сарын 13

bid tuurga tusgaar ulsuud neg negnee shaardaad baidag n sonin bna

1  |  0
urgen(202.9.40.116) 2025 оны 03 сарын 13

bid tuurga tusgaar ulsuud neg negnee shaardaad baidag n sonin bna

1  |  0
иргэн(202.179.29.53) 2025 оны 03 сарын 13

Туурга тусгаар улсын дотоод гадаад асуудлыг хүндэтгэн үзэх хэрэгтэй Хар хятдаас зээл авахгүйгээр монгол улс цаашаа амьдарч чадахгүй болчихсон юмуу хаашаа юм.Энэ хүн зөвхөн шашны хэргээр л ирлээ шдээ улс төржүүлээд байх юу байгаа юм.МУ-ын ерөнхийлөгч ИХ-ын дарга ЕС-нар хятадуудаас айгаад уулзаж чадаагүй л буцаасан өөр яах байсан юм.

1  |  0
иргэн(202.179.29.53) 2025 оны 03 сарын 13

Туурга тусгаар улсын дотоод гадаад асуудлыг хүндэтгэн үзэх хэрэгтэй Хар хятдаас зээл авахгүйгээр монгол улс цаашаа амьдарч чадахгүй болчихсон юмуу хаашаа юм.Энэ хүн зөвхөн шашны хэргээр л ирлээ шдээ улс төржүүлээд байх юу байгаа юм.МУ-ын ерөнхийлөгч ИХ-ын дарга ЕС-нар хятадуудаас айгаад уулзаж чадаагүй л буцаасан өөр яах байсан юм.

1  |  0
Зочин(139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

Хэмжээ хязгааргүй эд хөрөнгө, мөнгө, албан тушаал, эрх мэдлийн шуналын галд оюун ухаан нь бүрэн хэмжээгээр мансуурсан улс төрчидөд зориулж шашины талаар дэлхийн нэрт эрдэмтэдийн хэлсэн үгнүүдийг хүргэж байна!!!

1  |  0
Зочин(139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

Хүний боловсролын түвшин хир зэрэг өндөр байх тусам түүний шашинд итгэх, бурханд итгэх нь бага байдаг. /Нобелийн шагналт эрдэмтэн В.Л.Гинзберг/

1  |  0
Зочин(139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

Бурхан бол шашин шүтэгчдэд ямарч ухаан бодлынх нь өмнө байдаг бол байгаль судлаачдад төгсгөлд нь байдаг. /Нобелийн шагналт эрдэмтэн Макс Планк/

1  |  0
Зочин(139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

Шашины хэл нь шинжлэх ухааны хэлийг бодвол уран зохиол, яруу найрагтай төрөл нэг юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Нильс Бор/

1  |  0
Зочин(139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

Бурхан миний хувьд зөвхөн хүний сул тал юм, харин бурханы сургаал бол бараг хүүхдийн гэмээр үлгэр домгийн алдартай эмхэтгэл юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Альберт Эйнштейн/

1  |  0
Зочин (139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

Надад бурхан хэрэггүй. Гэвч хүн шүтлэг-итгэлгүй байж болохгүй. Миний итгэл үнэмшил бол шинжлэх ухааны хөгжил дэвшил хүн төрөлхтөнд аз жаргал өгнө гэсэн тэр итгэл үнэмшил юм. /Нобелийн шагналт эрдэмтэн И.П.Павлов/

1  |  0
Зочин(139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

Шашин бол жинхэнэ маш том заль мэх юм. /Питер Дж Меролла/

1  |  0
Зочин(139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи юм. /К.Маркс/

1  |  0
Зочин(139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

Мухар сүсэг нь айдсын нэг хэлбэр юм. Энэ нь мөн харанхуй бүдүүлэг байдлын тэмдэг. Өргөн мэдлэгтэй хүмүүс амжилтанд хүрдэг ба тэд юунаас ч айдаггүй. /Наполеон Хилл/

1  |  0
Зочин (139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

Хэрэв бидний үед хэн нэгэн нь шашиныг сурталчилж байвал энэ нь шашны ойлголтоор биднийг сэхээрүүлэх гэж байгаа хэрэг биш бөгөөд харин жирийн ард түмнийг номхон хүлцэнгүй байлгах гэсэн далд санааны үндэслэлтэй юм. Номхон хүлцэнгүй хүмүүсийг удирдаж байх нь сэтгэл дундуур, тайван биш хүмүүсийг удирдахаас амар шүү дээ. Тэднийг амархан хууран мэхэлж, мөлжиж, ашиглаж болно шүү дээ. Шашин нь хүмүүсийг тэднийг дарлан зовоож байгаа шударга бус үйлдлүүдийн бухимдлаас тайвшруулж, тэднийг амттай мөрөөдлөөр бүүвэйлэн байхад зориулан тэдэнд өгсөн хар тамхитай адил юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Поль Дирак/

1  |  0
Зочин(139.5.218.9) 2025 оны 03 сарын 13

Далай лам Монголд ирэхэд Монгол улсын засгийн газрын оролцоо их байсан. Учир нь Засгийн газрын яам, агентлагууд Далай ламд виз олгосон, хил гаалиар нэвтрэх зөвшөөрөл олгосон, түр хэдэн хоног оршин суух зөвшөөрөл олгосон, төрийн өмчийн барилга байшингийн заалуудад уулзалтыг зохион байгуулсан, төрийн цагдаа нарыг ажиллуулсан гээд их олон зөвшөөрлийг төрийн яам, агетлагуудаас олгосон. Тэгсэн мөртлөө Далай ламын айлчлалд Засгийн газрын оролцоо байхгүй гээд байх юм . Манай төр засаг гэж нэг ийм.

1  |  0
MGL(202.131.249.2) 2025 оны 03 сарын 13

DELHIIN ZASGIIN GAZRIIN ZARAALAAR L BUDLIAN TARIJ YAVAA UVGUN SHUUDEE......

1  |  0
dory(103.57.95.225) 2025 оны 03 сарын 13

Alivaa yumand uchir shaltgaan bii.Durgui huneesee zeel avch atgand ni bagtaj baihaar elegeeree hevted ch hamaagui davaad garna.Tuurga tusgaar gedegiig haruullaa

1  |  0
бодлого(119.40.103.50) 2025 оны 03 сарын 13

Яадаг цунаами вэ?

1  |  0
Top