Ж.Ганбаатар: Худалдааны тухай хуулийн төслүүд зах зээлийнхээ өрсөлдөөний зарчмаас ухарсан хууль болсон

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 24

УИХ-ын Эдийн засгийн  байнгын хорооны /2016.11.22/ хуралдаанаар Монгол улсын Худалдааны тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн, гишүүдийн олонхийн саналаар дэмжин хэлэлцэхээр болсон билээ.

Тус хуулийн төсөлд  260 хуулийн төсөл тусгагдсан. Үүнээс анхдагч буюу шинээр  санаачилж өргөн барих 75 хуулийн төсөл харин  85 хуулийн төсөл нь  шинэчилсэн найруулга, 99 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдээс тус тус  бүрджээ.

Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор авахаас гадна дотооддоо үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээ ч гадаадаас импортолж байгаа. Энэ нөхцөлд үндэсний бараа бүтээгдэхүүнийг хамгаалах шаардлага тавигдах нь зүйн хэрэг. Нөгөө талдаа гадаадаас орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүнд тавих шаардлагыг олон улсын төвшинд хүргэх, тэр дундаа хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллахад шинэ зохицуулалт шаардаж байгаа тул энэ бүхнийг Худалдааны тухай хуульд тодорхойлж өгч байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга бөгөөд энэ утгаараа бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж тэдний үгийг төр засгийн бодлогод дайсаар ажиллаж байна.

Тухайлбал дээрх хуулийн төслийг хэлэлцэх үеэр ЖДҮЭ-рүү хандсан хуулиуд руу анхаарч ажиллахыг хүссэн юм.

Тэрээр хэлэлцүүлгийн шатанд “Хэрэгжүүлэн ажиллаж чадваас Монгол Улсад хууль тогтоомж, норм, стандарт хангалттай, шинээр ч их гарч байна. Одоо яригдаж буй Худалдааны тухай хуулийн төслийг судалж үзэхэд зах зээлийнхээ өрсөлдөөний зарчмаас ухарсан хууль болох нь, нэг ч зүйл заалттай санал нийлэхээргүй юм билээ. Бөөний төв ажиллуулбал засаг даргаас зөвшөөрөл авна гэж оруулсан байх юм. Энэ мэт хуулийн төслөөс авах хууль нэг ширхэг ч харагдахгүй байна. Харин байр сууриа хэдийнээ олчихсон компаниудыг дэмжих магадлалтай хууль шиг харагдсан. ЖДҮЭ-рүү хандсан хуулиудаа Засгийн газар өөрөө санаачилж байгаа. Энэ тал дээр маш сайн анхаарахгүй бол  хууль дүрэм шинээр гаргах болгонд тухайн харилцаа сайжирч асуудал шийдэгдэж байна уу? Хууль гаргаад урьд нь болж бүтэж байсан зүйлсээ татаад унагаачихдаг, гацаачихдаг асуудал зөндөө байна. Уул уурхай, гадаадын хөрөнгө оруулалт шигээ болгочих вий дээ. Нэг шинэ хууль гарснаар нэг хэсгийн эрх нь хамгаалагдаад нөгөө хэсгийн эрх ашиг нь хөндөгддөг гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ. "ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлнө" гэсэн заалт энэ онд дуусч байгаа. Үүнийг цаашид ч зайлшгүй үргэлжлүүлэх хэрэгтэй болов уу. Мөн сонгуулийн сурталчилгаандаа бид байнга хэлж байсан татварын багц хуулиудаа биелүүлмээр байна” гэсэн юм.


 Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт "Ж.Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Ирэх дөрвөн жилд  эдийн засаг, бизнесийн хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр анхаарч ажиллана гэдгийг Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт  дэлгэрэнгүй тусгасан.  Хэлэлцэж байгаа эдгээр 260 хуулийн төслөөс  УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхийлөгчийн санаачлах хуулиудын төслийн агуулгатай  давхцсан байгаа. Үүнээс анхдагч буюу шинээр  санаачилж өргөн барих 75 хуулийн төсөл, 85 хууль нь шинэчилсэн найруулга, 99 хуульд  нэмэлт өөрчлөлт оруулъя гэж тусгасан.  Эдгээр санаачлах хуулийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор  үндсэн хуульд заасан хууль санаачлагч  болох 78 субъект буюу УИХ-ын 76 гишүүн, Засгийн газар, Ерөнхийлөгч нар хуулийг батлаад явах бүрэн боломжтой. Таны хэлснээр хуулиас гадна Стандарт дүрэм журам, тусгай зөвшөөрөл зэргийг цэгцлэх асуудал байгаа.  Энэ тал дээр  ч гэсэн Тусгай зөвшөөрлийн хуулийг өөрчилье гэсэн бодлого яригдаж байгаа. Монгол улсад өнөөдөр сумын Засаг даргаас эхлээд  УИХ хүртэл нийт  1400  тусгай зөвшөөрлийг олгож байгаа. Үүнийг цэгцлэх шаардлага тулгарч байна. Урьд нь “Зөвшөөрснөөс бусдыг хориглоно” гэдэг зарчим үйлчилж байсан бол  бид өнөөдөр хориглосноос бусдыг зөвшөөрдөг байя” хэмээн хариулт өгөв.

Санал хэлэх шатанд гишүүд “Хуулийн төслийг батлах зайлшгүй шаардлагатай. Зохицуулалтгүй явж ирсэн олон асуудлыг тусгасан  хуулийн төсөл орж ирсэн тул дэмжиж байна” гэдгээ илэрхийлснээр дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болсон юм.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
l(139.5.219.229) 2025 оны 03 сарын 13

Хэнтий аймагт Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Туяа гэх эмэгтэйМонгол улсын иргэн Сэргэлэн гэх залуутай хамтран амьдарч мал аж ахуйг хөгжүүлж байгаад Туяа нь 50 сая төгрөгний араб азрага авсан байсныг Сэргэлэн гэх залуу уг азаргыг залилан авсныг хэнтий аймгийн цагдаагийн газарт шалгуулж байхад хэнтий аймгийн ерөнхий прокурор дарга Энхбаяр нь мөрдөн байцаалт явагдаж байхад Хэнтий аймагт Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Туяа гэх эмэгтэй хэрэгсэхгүй болгосон. Цагдаа нар болохоор ерөнхий прокурор энэ хэргийг дарсан гэж ойлгуулсан.Энэ талаар уулзах гэхээр ажил дээрээ ихэвчлэн байдаггүй г

1  |  0
Top