УИХ-ын гишүүд ЛОББИ бүлэг байгууллаа

2016 оны 11 сарын 25

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан, Н.Энхболд, Д.Цогтбаатар, Д.Сарангэрэл, Х.Нямбаатар, Н.Амарзаяа, М.Билэгт нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх лообби бүлгийг байгуулсан тухай албан бичгээ өнөөдөр /2016.11.24/ УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн байна.

Энэхүү лобби бүлэг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бүтэц зохион байгуулалт, тогтолцоог орчин үеийн шинэ шатанд гаргах, асуудлыг судлах, шаардлагатай хөрөнгө санхүүг УИХ-аар батлуулах зорилготой ажээ.

УИХ-ын нэр бүхий гишүүд лобби бүлэг байгуулснаар өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлын нэг болох гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг төрийн хууль тогтоох дээд байгууллагын түвшинд авч үзэж, тогтолцоог боловсронгуй болгох, нийгмээрээ уг хууль бус үйл ажиллагааг таслах зогсооход хувь нэмэр оруулах шаардлагатай хэмээн үзжээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.106.107) 2025 оны 03 сарын 13

УИХын гишүүн Х.Нямбаатар таныг хүчирхийлэлтэй тэмцэх бүлэг байгуулсныг сонсоод талархаж байна.Учир нь:Миний эгч таны ухуулагчаар ажиллаж суртчилгааны уулзалтанд оролцож байгаад халдлаганд өртөж толгойгоо хагалуулсан билээ.Одоо эгчийн маань толгойны яс нь баруун талаараа ямагт өвдөж,эмнэлээр эмчлүүлсээр л байна.Эрүүл мэндэд нь тусламж болгон хэдэн өгчихвөл шинжилгээ,оношлогоо мэт асуудал их байна.

1  |  0
Top