АН их хуралд оролцох төлөөлөгчдөө тодруулна

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 26

Ардчилсан намын зургадугаар их хурал арванхоёрдугаар сарын 6-нд болно. Энэ хуралдааны үндсэн гол зорилго нь Ардчилсан намын шинэ дүрмийг батлах явдал юм. Харин намын даргын асуудал яригдахгүй гэж ҮЗХ-ны хурлаар шийдсэн байдаг.

Ардчилсан намын зургадугаар их хуралд 1210 төлөөлөгч оролцох бөгөөд оролцогчдыг дараах байдлаар тодруулах аж. Үүнд:

  • Сум бүрээс нэг төлөөлөгч

  • Аймгийн ИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид

  • НИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгчид

  • Дүүргийн ИТХ-д Ардчидсан намаас сонгогдсон төлөөлөгчид

  • ҮЗХ-ны гишүүд, Хяналтын ерөнхий хорооны гишүүд

  • Намын дэргэдэх байгууллагын төлөөлөл

Намын анхан шатны нэгжээс сонгогдож зургаадугаар их хуралд оролцох гишүүнийг сонгох хуралдаан арваннэгдүгээр сарын 26,27-нд аймаг, сум тус бүрт болох юм байна.

 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АН-ын ахмад гишуун. (150.129.141.56) 2025 оны 03 сарын 13

Сайханбилэг мэтийн засгаа огцруулж, хулгай хийж, намын журмын нохдуудээ торийн албанаас халж намаа хувааж, АН-аа сонгуульд унагаасан нохдуудэд арга хэмжээавахгуйгээр, намын дурэм оорчилж, дарга солиод яах юм бэ? Хэрэв та нарыг зайлахгуй бол АН-ыг тарж булаацалдах юм байхгуй болтол нь тэмцэл хийнэ шуу.

1  |  0
Top