Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласны 92 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон УИХ, Засгийн газрын гишүүд өнөөдөр /2016.11.26/ жанжин Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Бүгд Найрамдах Улсаа тунхагласны ойг орон даяар тэмдэглэдэг байсныг хүчингүй болгосон байсан ч Монгол Улсын Их Хурал саяхан цуцалж, жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд эх орныхоо тусгаар тогтнол, иргэн хүний эрх чөлөөтэй байдлыг бахархан хүндэтгэж, бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдөр болгон шийдвэрлэсэн билээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )
ерөнхий прокурорийн нэрээр хэнтий аймгийн энхбяар гэдэг прокурор 50 саяын азарганы хэргийг хаасан байх 7 саяыг аймгийн даргаасаа албанд аваад хувьдаа завшсан байх байгууллагын машиныг усанд живүүлсэн байх гэсэн мэдээлэл яваад байна прокурорын байгууллага үүнийг шалгах уу авилгыын газар шалгах у