УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж байна

2016 оны 11 сарын 28

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд боллоо.

Бүлгийн хурлаар 2017 оны улсын төсвийн талаар мэдээлэл сонссон аж. Мөн орон нутгийн сонгуулийн үед ямар зөрчил гарсан талаар мэдээлэл сонсч, асуудлыг хэлэлсэн.

Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдсан асуудлаар яг одоо Төрийн ордонд мэдээлэл хийж байна.

Мөн энэ долоо хоногийн лхагва гаригт бүлгийнхээ ээлжит бус хурлыг хийж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын өнгөрсөн хугацаанд хийсэн мэдэгдэлд дүгнэлт хийн, хэвлэлийнхэнд танилцуулах аж.

Д.Тамир

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top