Шавжны хортой ариун цэврийн хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүнийг түргэн ургуулах зорилгоор химийн хүчтэй бодис цацах, тарих,бордох зэргээр генийн өөрчлөлтөнд оруулж хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах үзэгдэл гарсаар байгаа билээ. Тахиа зургаан хөлтэй болжээ, үхэр, ямаа зэрэг амьтад генетикийн өөрчлөлттэй төрөх болов гэх аймшигт мэдээлэл биднийг цочирдуулахаа больж. Тэр битгий хэл эдгээр мэдээллүүдтэй та бид дасан зохицсон. Магадгүй байдаг л зүйл болсон гэвэл хилсдэхгүй. Харин энэ төрлийн хүчтэй химийн бодис агуулсан бүтээгдэхүүн эмэгтэйчүүдийн хэрэглээнд нэвтэрч эхэлжээ. Гэвч эмэгтэйчүүд мэдээлэл муутай байсаар өнөөг хүрсэнийг эрдэмтэд анхаарууллаа.
Эмэгтэйчүүдийн байнгын хэрэглээ болсон ариун цэврийн хэрэглэл ариун цэвэр, эрүүл ахуйн өндөр шаардлагыг хангах ёстой бүтээгдэхүүн. Химийн аюултай бдоисийн найрлагатай энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээнээс үүдэлтэй өвчлөлт, эрүүл мэндийн хортой сөрөг нөлөө эмэгтэйчүүдийн биеийг их бага хэмжээгээр хордуулсаар... Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэгэн сонирхолтой судалгаа гарсаныг та бүхэнтэй хуваалцъя.
Эмэгтэй хүн амьдралынхаа туршид ойролцоогоор 11 мянган ширхэг ариун цэврийн хэрэглэл, тампон хэрэглэдэг. Эдгээр олон төрлийн ариун цэврийн хэрэглэл нь химийн маш хүчтэй шавьж устгалын бодисоор ариутган та бидний хамгийн эмзэг хэсэгт хүрдэг аж. Энэ нь олон төрлийн нян, бактер өвчлөлтийг үүсгэдэг тухай ч мэдээлэл бий. Хэрвээ хөвөн даавууг химийн хортой бодис ашиглан үйлдвэрлэж, ургамал байхад нь бордвол өнөөх нь генетикийн гаралтай мах, ногоо зэрэг бүтээгдэхүүнээс гардаг хор хөнөөлөөс ч илүү хохиролыг эмэгтэйчүүдэд хүргэж болзошгүй гэж ээ. Харин байгалын гаралтай цэвэр органик хэрэглэл сонгож хэрэглэвэл ядаж л байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүнээр бид өөрсдийн ариун цэврийн орчингоо бүрдүүлж болох юм. Болзошгүй олон чимээгүй хор хөнөөлөөс бид органик бүтээгдэхүүний тусламжтайгаар урьдчилан сэргийлж болно.
Органик хөвөн гэж юуг хэлэх вэ? Бордоо болон шавьж устгагч зэрэг хөдөө аж ахуйн аливаа химийн бодис хэрэглэж ургуулаагүй модноос гаргаж авсан цэвэр хөвөнг хэлж байгаа ажээ. Энэ төрлийн бүтээгдэхүүн нь ургамлын төрөл зүйл болон биологийн циклийг дэмждэг. АНУ-д органик хөвөн тариалан нь Үндэсний Органик Хөтөлбөрийн ҮОХ хүрээнд явагддаг. Энэхүү байгууллага нь шавьж устгал тариалан хөрсний бордоо, органик тариалалт, практикт хэрэглэх хэмжээ зэргийг зохицуулж байдаг байгууллага юм. 2007 оны байдлаар 24 орон нийт 265,517 га газар ороомог органик хөвөн үйлдвэрлэсэн бөгөөд энэ төрлийн тариалан дэлхийн хэмжээнд жил тутамд 50 хувь өсөлттэй байна. Логик сэтгэлгээгээр бодвол магадгүй их хэмжээгээр үйлдвэрлэгддэг хөвөнгийн тариалан нь төдий хэмжээнд хүний оролцоо, арчилгаа бага шаарддагаас гадна хортой бодис ихээр хэрэглэдэг нь ойлгомжтой. Энэ нь тариаланд ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэнд хийгээд дэлхий даяар түгээгдэж буй хэдэн сая ариун цэвэрийн хэрэглэл байхын зэрэгцээ үнийн хувьд маш хямд. Харин органик тариалан ажилгаа ихтэй, цөөн тоогоор үйлдвэрлэгдэж тодорхой эрүүл мэнддээ хайртай эмэгтэйчүүдэд хүрдэг болов уу.
Үнэ танд хэр чухал вэ? Эсвэл... Үнэ мэдээж та биднийг айлгадаг, татгалздаг гол шалтгаан. Таны сонголт хямдхан ариун цэврийн хэрэглэл байх тусмаа таны эрүүл мэндэд төдий чинээ хор хөнөөлийг хүргэж болзошгүй гэдгийг урьдчилан сануулах нь зүйтэй. Монгол улсын хэмжээнд нийт 27-30 төрлийн ариун цэвэрийн хэрэглэл ширхэгээр болон бөөнөөр худалдаалагддаг. Үнийн хувьд ч өөр өөр. Тэгвэл та ариун цэвэрийн хэрэглэл сонгохдоо хямд үнийг нь бус хайрцаг сав баглаа боодлыг нь харахын зэрэгцээ ямар материалаар хэрхэн савлагдсан байгааг нь сайн ажиглаарай. Натурал гэж нэрлэсэн бүхэн натурал байдаггүй. Мэдээж хөвөн гэдэг зүйлийг тарьдаг учраас байгалийн гаралтай байх нь ойлгомжтой. Харин таны биед хор хөнөөл учруулахааргүй ариун цэвэрийн хэрэглэл нь Натурал гэх биш Органик гэсэн тодотголтой байвал та хэрэглэж болно гэсэн үг. Учир нь дээр тайлбарласанчлан органик хөвөн нь бага хэмжээгээр таригдаж, цөөн тоогоор үйлдвэрлэгдэхийн зэрэгцээ химийн хүчтэй бодис ашиглаагүй гэдэг нь эрүүл мэндийн байгууллагаар шалгагдсан болохыг илтгэнэ.
Мэдээллийн эрэн зуун болсон үед бид амьдарч байгаа давуу талаа ашиглан хүний биед хэрэгтэй, байгаль орчинд хортой нөлөө үзүүлдэггүй ариун цэврийн хэрэглэлийг сонгож хэрэглэх нь та бидний ирээдүйдээ оруулах томоохон хөрөнгө оруулалт билээ.
Ц.Шийрэв
Сэтгэгдэл ( 1 )
tiim ni haa baina avii zuvluuch, manaid baigaagaas ali ni sain uu?