Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлээд газар нутаг, хоол хүнс, хаан ширээний төлөө нэг нэгнээ хөнөөсөөр иржээ. Ах нь дүүгээ, дүү нь ахыгаа, аав нь хүүгээ, хүү нь аавыгаа. Тэр болгонд гэм зэмгүй хүмүүсийн амь үй олноор үрэгдэж байдаг ч цаг хугацааны эрхээр бүдгэрч, мартагдсан байдаг билээ.
Хамгийн ойрын жишээгээр ярихад Дэлхийн нэгдүгээр дайн 1939 онд болсон цагаасаа хойш Дэлхийн дайн, эсвэл Их Дайн гэж нэрлэгдэж байсан ч түүнээс хойш Дэлхийн нэгдүгээр дайн эсвэл Нэгдүгээр дэлхийн дайн гэж нэрлэгдсээр иржээ. Энэхүү дайн нь 1914 оны долдугаар сарын 24-өөс 1918 оны 11 дүгээр сарын 11 хүртэл Европд төвлөрчээ.
Энэ нь дэлхийн хамгийн том хүчнүүдийг Холбооныхон (гурвалсан Entende эргэн тойронд төвлөрсөн) болон Төв хүчин(гурвалсан нэгдлийн эргэн тойронд үүсэн) гэсэн хоёр хүчинд хуваасан юм. Энэ нь дэлхийн түүхэн дэх зургаа дахь томоохон хөнөөлтэй дайн юм. Нэгдүгээр дайн аллагаар эхэлж, хэд хэдэн хувьсгалаар(хэд хэдэн орон) дууссан байдаг. Австри-Унгарийн хаан ширээний залгамжлагч Archduke Franz Ferdinand-ийн 1914 оны зургаа дугаар сарын 28-ны аллага дайн үүсэх гол түлхэц болсон хэмээн түүхэнд тэмдэглэгджээ. Энэхүү дайнд ойролцоогоор есөн сая хүн амь үрэгджээ.
Харин 1939 оноос 1945 оны хооронд үргэлжилсэн дэлхийн хоёрдугаар дайнд 60 гаруй сая хүн үрэгдсэн байдаг.
6 000 жилийн турш үргэлжилж буй хүн төрөлхтөний соёл иргэншлийн явцад манай гаригийн өнцөг булан бүрт 15,000 орчим дайн болжээ.
Харин энэ дайнд нийт 3,5 тэрбум хүний амь сүйдсэн гэсэн тооцоолол байдаг аж.
Хүн төрөлхтөн хэдэн мянган жил эх дэлхий дээр амьдрахдаа ердөө 300 жилд л амар тайван амьдарсан болж таарч байгаа юм. 1945 оны их дайны ялалтын дараа манай дэлхийд ердөө 26 хоног буун дуу сонсогдоогүй гэнэ.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
Дэлхийн I,II дайнаас бусад 14998 дайнд дунджаар 228,230 хүн амь үрэгдсэн гэсэн тоо гарч байна. Тэгэхээр Чингис хааныг маань хүмүүсийг хэдэн саяаар нь хядаж байсан гэдэг нь ор үндэсгүй юм.
хүн гэдэг амьтаны технолги нь хөгжөөд байгаа болохоос ухамсар нь үгт хөгжөөгүй харин нь ч бүр дордоод байх юм
хүн гэдэг амьтаны технолги нь хөгжөөд байгаа болохоос ухамсар нь үгт хөгжөөгүй харин нь ч бүр дордоод байх юм
хүн гэдэг амьтаны технолги нь хөгжөөд байгаа болохоос ухамсар нь үгт хөгжөөгүй харин нь ч бүр дордоод байх юм
хүн гэдэг амьтаны технолги нь хөгжөөд байгаа болохоос ухамсар нь үгт хөгжөөгүй харин нь ч бүр дордоод байх юм