Монгол Улс НҮБ-ын бүх гишүүн улстай ДИПЛОМАТ ХАРИЛЦАА тогтоох зорилтоо бүрэн хэрэгжүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 06

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн Нэгдсэн Үндэтсний Байгууллагын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоох Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2013 онд гаргасан шийдвэрийн мөрөөр ажилласны дүнд өнгөрсөн хугацаанд Эсватинийн Хаант Улс, Барбадос Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, мөн хамгийн сүүлд Бүгд Найрамдах Ботсвана Улстай тус тус дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурсан.

Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу “Эсватинигийн Хаант Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Барбадос Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, "Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоох тухай”, “Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэнийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 07 дугаар сарын 04-ний өдөр хэлэлцүүлж, батлуулснаар Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүх 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилт бүрэн хэрэгжиж эхэллээ. 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоосон улс орон цөөн байдаг бөгөөд энэ нь манай улсын идэвхтэй дипломат үйл ажиллагаа, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын чухал илэрхийлэл юм.

Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад ажиглагч статустай Палестин, Гэгээн Ширээт Улс, Европын Холбоотой тус тус дипломат харилцаатай юм.
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энэ дэлхийтэй байтуг(213.55.186.99) 2025 оны 07 сарын 18

Өрөндөө баригдаж өтөнд идэгдэн түвдизмд түлэгдсэн навсгар монгол гуйлгачин орк энэ дэлхийтэй байтугай өөр гаригийнхантай холбоо тогтоогоод ч өөдлөх хөгжиж тавилан байхгүй\nТэрийг ч харж навсганаж энийг ч харж сэгсэшнэж ахаа , ажаа жаажий болж саймширна. Өнөөх муу манкуур оркийг тоож байгаа ч улс орон алга\nБахь байдгаараа гапаад дотоод хар шар хувөлзуудаа тэжээж хээл хахууль бөгс долоолтын өмхий намгандаа амьдрахчаан болно\nУг нь 3- дагч ертөнцийн гуйлгачин орон гэдэг категорт байдаг байлаа\nОдоо нэн ядуу гуйлгачин орон гэдэгт гулсаж орлоо

1  |  0
Зочин(103.212.118.83) 2025 оны 07 сарын 15

Монголын тусгаар тогтнол, хамтын ажиллагаанд маш чухал.

0  |  1
Зочин(202.9.40.73) 2025 оны 07 сарын 15

Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson yanhan

0  |  1
Zochin(49.196.89.13) 2025 оны 07 сарын 15

Yg. Hend. Heregtei. Ym. Bol. Oo.uursduu. Yduu irged ee. Yay. Gejiij....uursduu l. Ter. Ulsuuddaa. Ochij. Tusviin. Munguur. Zugaatcah l. Arga chinishuudee....

0  |  1
ёо(67.171.160.15) 2025 оны 07 сарын 15

тэнэг малнууд

1  |  0
Close menu