Монгол Улсын хуучин цагийн түүхэнд яс цайж буюу гянданд хоригдож буй ялтан оргосон удаа үгүй ажээ.
Харин газар сайгүй сахилга хариуцлага суларсан енее үед л хатуу чанд дэглэмтэй гяндангийн олон давхар хаалганы цоож, цүү цуурга нь хүртэл бас "суларсан" гэдгийг одоогоос арван хэдэн жилийн өмнө Монгол улсад цорын ганц гэгдэх Авдрантын гянданд гарсан аймшигт хэрэг явдал тод харууллаа.
Шорон биш гяндан гэдэг аймаар хэрэг. Гяндан гэдэг маань юу билээ? Онц аюултай, хүнд гэмт хэрэгтнийг хааш нь ч гаргахгүй, олон давхар цоожны цаана бат бөх дөрвөн хананы дотор ганцааранг нь хэдэн жилээр хорин суулгаж залхаан цээрлүүлж ялладаг газар. Ийм нөхцөлд хүн сар, жил байтугай өдөр хоногийг ч элээхэд хэцүү, амьдаараа бие сэтгэл нь үхдэг "ерын газар". Ингэж л хамгийн хүнд ялтан хамгийн хүнд нөхцөлд ялаа эдэлж байдаг билээ. Авдрантад ял эдэлж байгаад оргосон гурван этгээд бол үнэхээр л гянданд ял эдлэх, тэр ч байтугай тухайн үед нь "буудвал зохих" байсан хүн араатнууд.
Ямархуу этгээдүүд байсныг л хар л даа! Нанзадын Лхагвасүрэн-Тэр үед 28 настай, урьд нь ял эдэлж байсан 1992 онд дахин цагдаа Б-г долоон удаа хутгалж онц хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн. Төмөр замын шүүх түүнд цаазын ял өгсөн боловч Ерөнхийлөгчийн зарлигаар амь хэлтрүүлж 20 жил өгсөн. Хорин жилийн арвыг нь гянданд эдлүүлэхээр заасан. Монголын түүхэнд ийм юм даанч байхгүй. Учир нь гянданд амьд хүн арав байтугай таван жил ч тэсэхгүй үхдэг. Тэртэй тэргүй үхүүлэх гэсэн юм бол хүч хөрөнгөний гарз болгож, түүнийг хадгалах хэрэггүй байсан юм. Сая таван хүний амь насыг бусниулчихаад одоо ч улаан гол нь тасрахгүй хуулийнхны "махыг идээд" сууж байна. Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Сэтгэгдэл ( 2 )
Наад 3 чинь тийм яахаа алдсан муу хүмүүс байгаагүй юм шүү.сайн судлаж бж бич . Хуучины шилийн сайн эрс шүү
ээ хөөрхий энэ сэтгүүлч нарт үнэхээр бичих зүйл олдохоо байж дээ нэг иймэрхүү зүйл бичиж хэдэн төгрөг олдог ухаантай ОРГҮЙ ҮГҮЙГЭЭС ОХИНТОЙ НЬ дээр гэгчээр л болж байна дөө