Далаад оны үед Төв цэнгэлдэхийн хажуу талд бага цэнгэлдэх хүрээлэн гэж байсан бөгөөд энд үе үе хөлбөмбөгийн тэмцээн болдог байж. Тиймээс дош дошныхон өөрсдийнхөө хөлбөмбөгчидөө дагаад л “намирчихдаг” байж. Энэхүү зодоонд оролцож явсан маш олон хүн эдүгээ амьд сэрүүн байна. Дөчин мянгатын “Хар” Итгэл өгүүлэхдээ “Энхтайваны гүүрнээс урагш давмагц Комбинатынхны дош болчихно. Манай дөчин мянгатын “Ногоон царцаанууд” гээд ногоон футболкатай лут хөлбөмбөгийн баг байлаа.
Энэ багт Цогтсайхан, Боби, Германд элчин сайдаар сууж байсан Даваадорж нар тоглодог байсан юм. Тэгж байтал манай баг Үйлдвэр комбинатын багтай тэнцээд 11-ээс цохихоор боллоо. Яг энэ үед Комбинатын баахан дэггүй залуус чулуу, модоор зэвсэглэчихсэн талбай дээр ороод ирсэн. Аймаар зодоон болох шинжтэй болоод явчихлаа. Тэгсэн хамгийн сүүлчийн гоолийг Боби оруулчихаад тэр чигтээ Энхтайваны гүүр лүү зугтчихсан. Хойноос нь чулуун мөндөр буугаад аймаар л юм болсон. Боби зугтах нь аргагүй л дээ.
Яагаад гэвэл хожлын гоол хийчихсэн болохоор Комбинатынханд хамгийн түрүүнд зодуулна. Тэнд үлдсэн манай Дөчин мянгатын Геркес, Махаа, Дашпүрэв, Агар нар Комбинатынхантай зодолдоод бөөн цус нөж болсон. Сүүлдээ чулуугаар байлдаад, тэр хавийн байрнуудын нэг давхарын цонх тэр чигээрээ яйран болж байлаа. Энхтайваны гүүрний урд, хойд тал тэр чигээрээ чулуун байлдаан болж, сүүлдээ цагдаа нар ирж тал тал тийш нь хөөж байж нэг юм сарниулж байлаа” гэсэн юм. Тухайн үед хөлбөмбөгийн тэмцээнд ялсан баг шагналаа ч авч чадахгүй Комбинатын дэггүйчүүдийн хараанд орсоноор дараа нь сургууль дээрээ шагналаа гардан авч байсан гэдэг. 1976 оны энэхүү зодоон нь Хандгайтын зодооноос аймаар болжээ.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Сэтгэгдэл ( 0 )