Армений геноцидыг 20 дугаар зууны хамгийн харгис хэрцгий үйл явдлуудын нэгэнд тооцдог юм.
XV зуунаас Арменчууд нь Оттоманы эзэнт гүрний дотрох нэгэн үндэсний цөөнх байсаар иржээ. Тэд үндсэндээ үнэн алдартны загалмайтнууд байсан бол эрх баригч Оттоманы Туркууд нь суннит муслимууд байв. Армен гэр бүлүүд девширмэ (муслим биш хүмүүс) буюу онцгой татвар төлдөг бүлэгт багтаж байлаа. Гэхдээ Арменчууд Оттоманы захиргаанд байхдаа шашин шүтлэгийн эрх чөлөөтэй, тодорхой хамгаалалтан дор амьдарч байсан гэдэг. Эзэнт гүрний дотор тэд өөрийн хагас автономит нэгжийг байгуулан амьдарч байжээ. XIX зуунаас Оттоманы хүч болон соёлын нөлөө буурч эхлэхтэй зэрэгцээд шашин хоорондын зөрчил нэмэгдэж эхэлсэн байна. Энэ үед Оттоманы засгийн газарт Британи, Франц, Орос зэрэг гүрнүүд шахалт үзүүлж, христ шүтлэгтэй иргэдтэйгээ харьцах харьцаагаа зөөллөхийг шаардаж эхлэв.
Туркүүд дотоод хэрэгт оролцлоо хэмээн энэ шахалтанд дургүйцэж байлаа. Гэвч байдал дордож Христ шүтлэгтэй мужууд гадны Христ гүрнүүдийн тусламжтайгаар эзэнт гүрнээс салж эхлэв. Грек, Болгар, Албани, Серби зэрэг улсууд нэг нэгээр Оттоманы эзэнт гүрнээс салсаар XX зууны эхэнтэй золгожээ.1870-аад оны үед Оттоманы төрийн бодлого чангарсны улмаас Арменчуудын амьдрал тайван бус болж байлаа. Тэд үнэн алдартын шүтлэгтэй Орос улсын тусламжийг хүсэн хүлээж байв. Арменчууд дотроо хэд хэдэн улс төрийн нам, өөрийгөө хамгаалах хүч байгуулжээ. Оттоманы султан Абдул Хамид энэ үед зориудаар татварыг нь үлэмж хэмжээгээр ихэсгэж Туркийн зүүн хэсэг дэх Арменчуудыг бослого гаргахад хүргэжээ. Ингээд Курдуудээс бүрдсэн цэргийн хүчийг илгээж Арменчуудыг хядуулсан байна.
1894-96 онуудад болсон Хамидын хядлага нэртэй ажиллагааны үеэр 100,000-300,000 Армен хүн амиа алджээ.1908 оны долдугаар сарын 24-нд Залуу Туркуудын хувьсгалаар султан Абдул Хамид II-ыг түлхэн унагаж үндсэн хуульт хаант засгийг тогтоов. Энэ шинэчлэлийн үр дүнд Оттоманы Арменчууд сайн цаг ирнэ гэж найдаж байлаа. Гэвч дараа жилийн хавар нь Исламист оюутнууд, цэргийнхэн төрийн эргэлт хийж Залуу Туркуудыг зайлуулжээ. Арменчууд хувьсгалыг дэмжиж байсан учраас төрийн эргэлт хийгсэд Аданагийн гэгддэг хядлага үйлдэж 15,000-30,000 Армен иргэдийн амийг хөнөөв.
1912 онд Оттоманы эзэнт гүрэн Балканы Нэгдүгээр Дайнд ялагдаж Европ дахь газар нутгийнхаа 85 хувийг алджээ. Үүнтэй зэрэгцээд Итали улс Ливийн эрэг дагуух нутгийг нь булаав. Алдагдсан нутгуудаас, ялангуяа Балкан дахь үндэстний цэвэрлэгээнд өртсөн Муслим иргэд Турк рүү цувж эхэлжээ. 850,000 орчим ийм дүрвэгсэд Арменчуудын суудаг Анатолийн бүсүүдэд хуваарилагдав. Мэдээж шинэ хөршүүд хоорондоо найрсаг байсангүй. Дүрвэгч Туркууд очсон Анатолийн газар нутгийг өөрсдийн шинэ эх орон хэмээн харж эхлэв. Харамсалтай нь ойролцоогоор хоёр сая орчим Арменчууд энэ газрыг бас өөрийн эх орон гэж боддог байлаа.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Сэтгэгдэл ( 0 )