Элсэн цөлийн мангас буюу Олгой хорхой нь Монголын говь цөл нутагт хааяа үзэгддэг гэх амьтан бөгөөд энэ амьтны тухай яг шинжлэх ухааны үүднээс судлагдсан баримт байдаггүй билээ. Гаднынхан олгой хорхойг "Mongolian Death Worm" гэдэг. Нүдээр үзсэн хүмүүсийн яриагаар энэ амьтан үнэхээр олгойтой төстэй, улаан хүрэн өнгөтэй, 50 см -1,5 метр хүртэл урттай байдаг гэнэ. Бие нь 2 талдаа мухар тул толгой сүүлийг нь ялгахад нэн бэрх, шүд буюу нүд гэх юм харагдахгүй ч, биенийх нь 2 үзүүрт жижиг өргөс маягийн ургацагнууд байдаг гэнэ. Гэхдээ олгой хорхой онц аюултай тул хүрч барих бүү хэл ойртох ч боломжгүй. Энэ амьтан зайнаас алах чадвартай. Чухам яаж хөнөөдөг нь одоо хүртэл ойлгомжгүй.
1. Энэ мангас маш хүчтэй хороор шүршдэг байх,
2. Хүчтэй цахилгаан цэнэг ялгаруулдаг байх гэсэн хоёр таамаглал байдаг байна.
Бүр хоёуланг ч хэрэглэдэг байх гэж зарим судлаачид үздэг. Цөлийн амьдралд дасан зохицсон тэмээ мэтийн том амьтныг агшин зуур хөнөөдгийг бодоход олгой хорхойн өмнө хүнээс эхлээд бусад ямар ч амьтан хүч мөхөсдөх ажээ.
Олгой хорхой зуны хамгийн халуун 6-7-р сард ил гарч ан хийдэг. Бусад үед элсэн дор ичээндээ орно. Ичээний хугацаа ихтэйгээс хүмүүс нэг их олж хардаггүй байж болох юм. Чухам юугаар яаж хооллодог нь ч тодорхойгүй.
Анх профессор Рой Чэпмэн Эндрьюс гэх хүн 1926 онд өөрийн бичсэн "On the Trail of Ancient Man" номондоо өгүүлсэн байдаг. Үүнээс хойш олон олон эрдэмтэн, судлаачид энэ хорхойны эрэлд гарч Монголын цөл говь нутгаар нэг хэрэн хэссэн боловч амжилт олсон нь үгүй. 1994 онд Чехийн телевизийнхэн энэ хорхойг судалж нэвтрүүлэг бэлтгэхээр Монголын говьд ирсэн ч тэд олигтой үр дүнд хүрч чадаагүй буцсан гэдэг. Сүүлд гэхэд 2005 онд Ричард Фриймэнээр удирдуулсан Английн хэсэг эрдэмтэд мөн л говь нутгаар хэрэн хэсч энэхүү ер бусын хорхойг хайсан боловч нутгийн иргэдийн ам дамжсан ярианаас өөр юуг ч олж олсонгүй буцсан байна. Нутгийн ардуудын ам дамжсан ярианаас үзэхэд энэ амьтан 0.6-1.5 м (2-5 фут, гадны нэгжээр) орчим урттай олгой шиг хэлбэртэй байх агаад улаан хүрэн өнгөтэй байдаг гэнэ. Монголын говь цөл нутгаас өөр газар үзэгдсэн тохиолдол байхгүй юм байна. Олгой хорхой нь биеэсээ асар их цахилгаан эрчим хүч гаргах чадвартай. Хавьтсан ойртсон бүхнээ сульфатын хүчлээр түлчихсэн мэт түлж шаргал өнгөтэй болгодог. 1930-аад оны сүүлээс хүн харсан гэх мэдээлэл байдаггүй. Говийнхон замч нарын яриагаар олгой хорхойн биед хүн амьтан болон эд зүйл хүрэх үед уурлаж улаан хүрэн өнгөнөөс час улаан өнгө рүү шилжиж агшин зуурт дэлбэрч үхдэг. Олгой хорхой нь өөрөө хортой амьтан болохоор дэлбэрэх үед нь хоронд нь хүрсэн хүн үхдэг. Нэг ёсондоо олгой хорхой нь үхлийн аюултай хор бөгөөд яг л тэсрэх бөмбөг шиг дэлбэрэх үедээ өөрөө ч устаж эргэн тойрондоо байгаа зүйлсийг үгүй хийдэг амьтан.
Олгой хорхойн дээр гишгэсэн тэмээний хөлний арьс мах нь зад үсрээд яс нь гозойгоод үхдэг гэнэ. Домогт өгүүлснээр эрт цагт говийн нэг баян айл эсгий хийж байх үесд 2 ширхэг олгой хорхой гарч ирсэн байна. Айсан хүмүүс өнөөх хорхойнууд дээр 20-иод нойтон эсгий давхарлан тавиад ум хумгүй зугтацгаасан гэдэг аж. Харин маргааш нь ирж хартал хамгийн дээд талын эсгий аягын чинээ болон шатсан мэт шарласан байсан гэдэг. Тэрийг модоор хатгахад шатсан мэт үйрч байсан гэдэг. Доошлох тусмаа шарласан хэсэг томорсоор хамгийн доод талын эсгий тэр чигээрээ шатаж харин нөгөө олгой хорхой нимгэн хальс шиг юм болчихсон байжээ. Энэхүү хорхой нь Вангагын зөгнөл дээр гардаг байсан ба 2020 онд дахин ард иргэдийг айлгана хэмээн ярьсан байдаг аж.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 7 )
Энэ хорхой цайвар цагаан өнгөтэй уурлхаараа улаан болдог
Үнэн шүү энэ жил гарч ирнэ маш олноороо
хаха олгой хорхой гэж коронавирус юм бишүү
Тэгээд энэ хорхой нь одоо Монголоос өөр газар байдаггүй гэх юм Манай оронд гарна гэсэн үг үү?
Энэ бол бүхнээс үнэн энэ амьтан бол илч
Олгой хорхоон талаар хэд хэдэн мэдээлэл уншиж бсн юм байна \n Энийг хүртэл зөгнөсөн гэж үү
Худалдаа бхөө инкэш