Леонардо да Винчи ижил хүйстэн байсан уу

Автор | Zindaa.mn
2017 оны 07 сарын 07

Леонардо да Винчиг сэргэн мандалтын үеийн гоц төлөөлөл, суут хүмүүсийн нэг байсан гэж үздэг.  Түүний сониуч зан ба суу билэг, ажиглалт ба туршилт нь инженерчлэл, уран барилга, математик, анатоми, хараа зүй, одон орон судлал, геологи, биологи, гүн ухаанд шинэ нээлтүүдийг хийхэд нь тусласан. Түүний урлагийн бүтээлүүд ба зохион бүтээлүүд нь тухайн цаг үеэсээ дэндүү дэвшилтэт байжээ.

15 настай да Вийнчиг Андрээа дэл Вэрроочио өөрийн дагалдангаар хөлсөлсөн ба түүнтэй Флорээнцэд ажиллаж байхдаа да Вийнчи уран зураг, уран баримал, зураг төслийн аргуудад суралцсан байдаг. 1472 онд да Вийнчи Флорээнцийн зураачдын холбоонд гишүүнээр орсон. Түүний “Мона Лийза”, “Сүүлийн зоог”, “Хадны дундах дарь эх” бүтээлүүд нь хамгийн алдарт бүтээлүүд билээ.

Зураг төслийг нь тооцоолох боломж ч байгаагүй тэр үед да Вийнчи нисдэг тэрэг, хуягт танк гэх мэтийг зохион бүтээж, тектоникийн хөдөлгөөний талаарх анхдагч суурь онолыг боловсруулсан байдаг. Түүнээс үлдсэн 40 тэмдэглэлийн дэвтрээс 31 нь одоо ч хадгалагдсаар байдаг ба уран зураг, уран барилга, механик, галт зэвсэг, хүний анатоми, геофизик, ургамал судлал, гидрологи, аерологийн олон ажиглалт, нээлтийг багтаасан байдаг.

Тэгвэл Да Винчигийн хувийн амьдралын талаар олон зуун жил хүмүүс гайхсаар ирсэн ч түүний тухай бичигдэн үлдсэн зүйлс, өөрийнх нь тэмдэглэлүүдээс эмэгтэй хүмүүстэй ямарваа харилцаагүй байсан гэдэг. Улмаар түүнийг гей байсан, эсвэл насаараа ямар ч бэлгийн харилцаагүй явсан гэж үздэг. Нэгэн удаа тэрээр дагалдангаар ажиллаж байхдаа эрэгтэй биеэ үнэлэгчтэй унтсан тухай мэдээ гарсан байдаг. Улмаар 1476 онд хааны ордноос шүүхэд дуудагдсан байдаг ч хэргийг жилийн дараа хэрэгсэхгүй болгон хаасан байна. Тэрээр тухайн үедээ маш өндөрт тооцогддог 173 см өндөр, царайлаг байсан гэдэг. Мөн тухайн үеийн эрчүүдээс эрс ялгаатай нь тэдний өмсдөг урт өмсгөл бус, богино өмсгөл, хар бараан биш, өнгөлөг өнгийн хувцас өмсдөг байв. Ихэнх эрчүүд богино үстэй байсан үед тэрээр мөр хүрсэн урт үстэй байжээ. Түүний гоо үзэсгэлэн, өгөөмөр сэтгэл, суу билэг ухааныг Сэргэн мандалтын үеийн Итали бүхэлдээ мэддэг байсан ба хамгийн дотны харилцаатай байсан хүмүүс нь түүнд хүүхэд ахуйгаасаа шавь орсон Мээлци, Салаай нар нь байжээ. Да Вийнчи 1519 оны 5-р сарын 2-нд таалал төгссөн юм.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top