Вирүст хепатит нь элэгний хавдрын үндсэн шалтгаан болдог

2017 оны 07 сарын 28

“Вирүст хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн 7 дугаар сарын 28-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг манайд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Вирүст хепатитын тархалтыг зогсооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Өнөөдөр НЭМҮТ, ТТАХНЭ хамтран Тусгаар тогтнолын талбайд ЭХО, хоол боловсруулах эрхтэн, элэгний В,С вирүсийн хурдавчилсан оношилгоо, шүд, ясны сийрэгжилт тодорхойлох үзлэг хийлээ. Мөн амин үзүүлэлт үзэх, биеийн жингийн индекс тодорхойлох, зөв хооллолтын зөвлөгөө өгөх зэрэг өвчлөхөөс урьдчилан сэргийлэх үзлэгийг 500 гаруй иргэдэд үнэ төлбөргүй хийв.

Вирүст хепатитын халдвар нь хүн амын элэгний хатуурал, элэгний хавдар, элэгний хавдраар нас баралтын үндсэн шалтгааны нэг юм. 

Элэгний өвчлөл Монголд: Манай улсад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл нийт өвчлөлийн 2-р байрт ордог. 100 мянган хүн амд ноогдох элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд нэгдүгээр байна. Энэ нь дэлхийн дунджаас 8 дахин их байгаа гэсэн үг. Сүүлийн арван жилд  элэгний хорт хавдрын нас баралт тасралтгүй нэмэгдэж байгаа аж. Жилийн нийт нас баралтын 15%-ийг элэгний өвчлөл дангаараа эзэлж байна. Түүнчлэн 2016 онд бүртгэгдсэн элэгний хорт хавдар нийт хорт хавдрын 39.1 хувийг эзэлжээ.

Одоогийн байдлаар манай улсад нийт 400 мянган хүн вирүсийн халдвартай. Үүнээс

-       В вирүс -80.000 хүн

-       В,Д вирүс – 120.000 хүн

-       С вирүс -200.000 хүн байна.

Тиймээс үүний эсрэг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүгээр элэгний хорт хавдар, хатуурлын нас баралтыг эрс бууруулах, элэгний С вирүсийн голомтыг 2020 он гэхэд устгаж, халдварын тархалтыг зогсоох зорилготой юм. 

2017 онд 40-65 насны нийт хүмүүсийг илрүүлэг үзлэгт хамруулна. Одоогоор нийт хамрагдах хүний тоо нь 545 316 хүн байгаа. Үүнээс 2017 оны 7 сарын 6-ны өдрийн байдлаар 37.9 хувь нь үзлэг шинжилгээнд хамрагджээ.

ВИРУСТ ГЕПАТИТ ӨВЧНӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Вируст гепатит нь элгийг сонгомлоор гэмтээдэг, хоорондоо харилцан адилгүй вирусүүдээр үүсгэгддэг цочмог халдварт өвчин юм.

Одоогоор элэгний үрэвсэл үүсгэдэг 9 төрлийн (А,В,С,D,Е,G,F,TT) вирус байгааг тогтоогоод байна. Эдгээрээс манай оронд А,В,С,D вирусын халдварууд зонхилон тохиолддог.

Вируст гепатит өвчний шарлалттай, шарлалтгүй, балархай хэлбэрийн цочмог болон архаг өвчтэй хүн, вирус хадгалагч эрүүл хүнуг халдварын эх уурхай болно.

А вируст гепатит өвчнөөс сэргийлэх:

·         А вируст гепатитын эсрэг вакцин тариулах 

·         Гараа бохирдсон тухай бүрд нь тогтмол угаах  

·         Хувийн эрүүл ахуй, ариун цэврийг сахих

·         Түүхий ус, цэвэрлээгүй жимсногоохэрэглэхээс зайлсхийх

·         Ил задгай газарт худалдажбайгаа хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх

·         Хүнсийг шавьж, хортон мэрэгчээс хамгаалах

·         Гудамж талбайд  бохирусасгах,  хог хаях, ил  бие засч орчны  хөрс, усыг бохирдуулахгүй  байх

В,С вируст гепатит өвчнөөс сэргийлэх:

·         В вируст гепатитын эсрэг вакцинаар дархлаажуулах. Бага насны хүүхэд товлолын дагуу, товлолын наснаас дээш насныхан, насанд хүрэгсэд  сайн дурын  вакцинд хамрагдаж болно

·         Эмнэлгийн бус орчинд шаардлагагүй  тариа хэрэглэх, цус сэлбүүлэхээс татгалзах

·         Ариутгаагүй багажаар шивээс хийлгэх, чих, арьсаа цоолуулахгүй, зүү тавиулахгүй байх

·         Эмнэлэг болон гоо сайхны үйлчилгээ хийлгэх болариутгасан, цэвэр багажаар танд үйлчилгээ хийж байгаа эсэхийг өөрөө хянаж,шаардлага тавьж  байх

·         Арьс, салстаа гэмтээхээс сэргийлэх, гэмтсэн тохиолдолд халдвар орохоос хамгаалах

·         Шүдний сойз, сахлын хутгабусад хувийн хэрэглээний багажийг дамжуулж хэрэглэхгүй байх

·         Бэлгийн замаар халдвар авахаас сэргийлж тохиолдлын бэлгийн хавьталд орохгүй байх, бэлгэвч хэрэглэж хэвших

·         Хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгож, зөв дадал хэвшилтэй болгох

 

УГ ӨВЧНӨӨР ӨВЧИЛСӨН ТОХИОЛДОЛД ЯАХ ВЭ?

·         Танд вируст гепатит өвчний аль нэг шинж тэмдэг илэрч байгаа бол яаралтай өрхийн эмчид хандан шинжилгээ хийлгэх шаардлагатай. 

·         Вируст гепатит өвчний аль ч хэлбэрийн үед гэрээр дур мэдэн эмчилгээ хийх, өвчнийг үл тоомсорлох, архагшуулах нь эрүүл мэндэд хохирол, амь насанд аюулучруулж болзошгүй. 

·         Та өвчлөөд эмнэлэгт хэвтсэн тохиолдолд ч эмчийн зааврын дагуу хоолундны болонхэвтэрийн дэглэм, эмчилгээний горимыг баримтлах нь зүйтэй.

·         Эмнэлгээс гарах үедээ эмчлэгч эмчээс зөвлөгөө авч цаашид эмчийн хяналтад байж, бүрэн эдгэрэхэд анхаарал тавих хэрэгтэй.

·         Элэгний үрэвслүүд ялангуяа В,С вирусын халдварууд зарим тохиолдолд архагших, вирус тээгч болох, алсдаа элэгний хатуурал, хавдрын  урьдал шалтгаан болж болзошгүй байдгаас сэрэмжлэх нь зүйтэй. /Зөвлөмжийг: ХӨСҮТ-ийн тандалт сэргийлэлтийн албаны Вируст гепатиттай тэмцэх  сэргийлэх тасаг/

 


Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Damdinsuren(49.228.127.254) 2017 оны 07 сарын 31

Sharilj buyu angular sagebrushiig udurt 4 udaa handlaad uuchih elegnii virus bhgui bolno emchluulne gevel hudalaa shuu sharilj manaid haa saigui bdag yagaad hogond fund urgadag gheer ymar ch zuiliig ustgah huchtei bolohoor 14 honog uuna shu

0  |  0
Top