Оцон шувуу устах нь

Автор | Zindaa.mn
2017 оны 08 сарын 09

Далай судлалын Скриппс институтын эрдэмтэд Антарктидын баруун хэсэгт амьдардаг оцон шувууны тоо огцом буурсныг мэджээ. Хоолодог крил хэмээх бяцхан хавч багассанаас ингэж хорогдсон гэдгийг ч олж тогтоосон байна. 1986 оноос хойш энэ бүсэд оцон шувууны тоо байнга буурч ирсэн байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор далайн ус дулаарч, халим зэрэг нялцгай идэштний тоо толгой нэмэгдсэнээс болж хоол тэжээлийн хомсдол үүссэн гэж эрдэмтэд үзэж байгаа аж. Криль гэдэг нь зургаан сантиметр урт, хавч хэлбэрийн нялцгай биетэн бөгөөд өмнөд мөсөн далайд сүрэглэн амьдардаг аж. Хэдхэн жилийн өмнө нэг метр3 усанд 30 мянган ширхэг хүртэл маш олноороо сүрэглэн байх нь тааралддаг байсан бол өдгөө энэ нь ховорджээ. Энэ шавьж устах юм бол далайн экосистем бүхэлдээ өөрчлөгдөж олон төрлийн загас устаж үгүй болох юм байна. 

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bayar(109.12.72.74) 2024 оны 02 сарын 06

delxii aajimaar suirch baigaa ni ene dee

1  |  0
Зочин(202.9.43.59) 2024 оны 02 сарын 06

хүмүүсийн буруугаас оцон шувуу устаж байна.

1  |  0
Top