Богд хааны ордон музейн тухай цөөн мэдээллийг хүргэе.
Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзандамба хутагтыг жанч халсаны дараа Чойбалсан тэргүүтэй ардын намыхан хааны ордонд байсан үлэмж их зүйлсийг дуудлага худалдаагаар зарж үгүй хийсэн. Гэвч 1926 оны 4-р сарын1-ний МАН, засгийн газрын тогтоолоор, түүхийн соёл урлагын үнэт бүтээлүүд, бурхан тахил, угсаатны эд хэрэглэл, төрөл бүрийн амьтны чихмэл зэргийг сурвалжлан олж Хааны музейд эргүүлж өгөх, өвлийн ордон музейг засаж шинэчлэн засвар хийх зэрэг ажлуудыг өрнүүлж Улсын төв музейн харьяанд өгч байжээ.
Богд хааны энэ ордонд 185 жил найман Богд 1639-1924 онуудад үе улиран заларч байсан аж. Сүүлчийн VIII Богдын бариулсан өвлийн ордоноос гадна 7 ордон бий.
Хааны ордон музей уруу ороход хамгийн эхэнд:
1. Муу ёрын сүнснүүдээс хамгаалсан Хаалттай хаалга буюу Янпай хаалга...
2.Богд хаан, хатан хаан болон тэдний ойр төрлийн хүмүүс орж гарах Нээлттэй хаалга буюу Асарт хаалга ...
3. 1921оны 12-рсарын 29нд Богд хааныг шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрхэт Хаанд өргөмжлөсөнд зориулж 8 багана бүхий 7 давхар дээвэр хийхдээ нэг ч хадаас оруулалгүйгээр 108 оньсоор урласан Амгалан Энхийн хаалга... гэсэн гурван хаалгаар та Их хааныхаа музей рүү орно.
Ордон дотроо: Махранзын сүм, Завсал буюу Сэрүүн асар, Торгон зургын сүм, Уран зургийн сүм, Найдан сүм, Бурханы сүм, Лаврын сүм гэж 6 сүм 1 асартай. Богд хааны өвлийн ордонд Богд хаан болон Дондогдулам хатны эдлэж хэрэглэж байсан эд зүйлсийг дэлгэн үзүүлсэн байнаа.
Perle Van
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )