Шүүхийн системд ямар шалтгаанаар хурууны хээг нэвтрүүлэх болсон бэ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 06

Орчин техник технологи хөгжихийн хэрээр бүх зүйл улам боловсронгуй болсоор. Тухайлбал, хурууны хээг бүртгэж бүх хүмүүсийн мэдээллийг нэгтгэж эхэлсэн нь ажлыг улам их хөнгөвчилж өгөх болсон. Манай улс л гэхэд 2011 оноос хурууны хээгээр иргэдээ бүртгэх болсон юм. Тэгвэл дэлхийд хэзээнээс хурууны хээгээр иргэдийг бүртгэх болсон бол. Энэ тухай мэдээллийг хүргэе. 1903 онд баривчлагдсан William West гэх адилхан нэртэй хоёр эрэгтэй нэг шоронд хоригдож байжээ. Тус хоёр залуугийн нэр нь ижил байгаад зогсохгүй, царай нь ч усны дусал шиг адилхан байв. Тэд ямар нэгэн цусан төрлийн холбоогүй бөгөөд өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй аж. Улмаар шоронд тус хоёр залууг ялгахад хүндрэлтэй байх болжээ. Тиймээс тус хоёр залууг ялгахын тулд анх  шүүхийн системд хурууны хээг ашиглаж эхэлсэн байна.

Гарын хээгээр хүний хувь тавиланг тодорхойлох явдал нэн эртнээс улбаатай. Үүнийг бид зурхайн ухаанд хамааруулан ойлгодог. Гарын хээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ангилан тодорхойлж гэмт хэрэг илрүүлэхэд ашиглах тухай мэдлэгийн салбар нь зурхайн ухаанаас өөр ойлголт юм. Өөрөөр хэлбэл энэ хоёр мэдлэгийн салбар тус тусын  замаар хөгжсөөр иржээ. Хүнийг таньж олоход хурууны хээг нь ашиглаж болох талаар хятадын Киа Кунг-йенгийн дурьдаж бичсэн нь харин гэмт хэрэг илрүүлэхэд ашиглаж буй гарын хээ судлалд дөхөж очих аж.



Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top