Тарвага ичих дөхөж, гараа нь багассан ч тарвагачилах хүмүүсийн хорхойсол дундраагүй байгаа юм. Харин тарваган тахал өвчний голомт ажиглагдсаар байна. Хөвсгөл аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс тарваган тахлын голомт бүхий газруудад хийсэн гурван удаагийн тандалт шинжилгээ судалгаагаар Цэцэрлэг, Цагаан-Уул сумын нутагт тарваган тахлын голомт идэвхтэй байгаа нь тогтоогджээ.
Судалгааны үеэр тарвагануудын дунд өвчлөл явагдаж байгаа нь батлагдаж, хүн өвчлөх халдварын аюулын эрсдэл өндөр байгаа ба тахлын эпизоот зүүн хойш Баянзүрх сумруу чиглэлтэй тархаж байна гэсэн дүгнэлт гарчээ.. Тус аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Шинэ-Идэр, Арбулаг, Галт, Рашаант сумдын нутаг буюу аймгийн нийт нутаг дэвсгэрийн 16 хувь нь тарваган тахлын байгалийн голомттой гэнэ. Тарваган тахлын байгалийн голомт 1983, 1999, 2007, 2015 онуудад Цэцэрлэг, Цагаан-Уул, Шинэ-Идэр сумдад идэвхжиж , хүний өвчлөлийн найман тохиолдол бүртгэгдэж хоёр хүн нас барж байсан ажээ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
ХӨВСГӨЛИЙНХ БИШ АЛТАЙН ТАРВАГАНЫ ЗУРАГ БАЙНА
Тарваган тахал гээд л байдаг яг үнэндээ өвчлөөд байхаар их тарвага байхгүй. Өвчинг хуурамчаар үүсгэж ЗГ-н нөөц сангаас мөнгө авч иддэг ашигладагаа болих хэрэгтэй.
тэр үмхий тарвагыг идсэн ч яалаа байсан ч яалаа. тарваган тахалаар зуу зуун саяараа хүн төрөлхтөн үхсэн түүх байдаг. тэр аюулыг монголчуудад сайн мэдээлэх хэрэгтэй дээ.