Олон хүн энэ асуултад “Үелэх систем 1869 онд нээгдсэн, Нобелийн шагналыг 1901 оноос олгож эхэлсэн учраас” гэж хариулах байх. Гэвч энэ нь буруу бөгөөд агуу эрдэмтэнд цаг хугацаанаас үл хамааран уг нэр хүндтэй шагналыг хүртэх боломж байсан юм.
1901 онд шагналыг анх олгохдоо шинэ нээлтээс гадна шинэ баримтаар баталгаажсан хуучин ажлуудад ч олгох боломжийг олгосон байдаг. Шинэ зууны эхээр инертийн хийнүүд богино хугацаанд ээлж дараалан нээгдэж, үелэх системд шинэ бүлэг үүсгэсэн бөгөөд зөв болохыг нь баталсан учир Д.Менделеевийн нэр хүнд барууны орнуудад асар их өсөөд байжээ. Ингээд 1905 онд анх Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн байна. Гэвч тав дахь жилдээ дараалан нэр дэвшиж, хар үгээр хэлбэл “ээлжээ хүлээсэн” Адольф фон Байерт олгосон аж. 1906 онд дахин нэр дэвшүүлэхэд зургаа дахь жилдээ нэр дэвшсэн Анри Муассан саад болжээ. 1907 онд Д.Менделеевийг шагналд дахин нэр дэвшүүлэхэд хажууд нь олон удаа нэр дэвшсэн өрсөлдөгч байсангүй. Тэрээр гарцаагүй уг шагналыг хүртэх ёстой байв. Гэвч агуу эрдэмтэн тэр жилээ өөд болсон юм. Товчхондоо, тэрээр шагналаа хүлээж авч амжаагүй ажээ.
С.Төгөлдөр
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 13 )
Өрнөдөд таблицыг Müller-ийн таблица гэж нэрлэсэн байдаг юм. Иймээс хэн нээсэн нь их маргаан дагуулдаг гэж ойлгож болно.
Мэдээ орос болохоор нь өгөөгүй. Баруун европоос гаралтай байсан бол ганц хуудас юм бичээд уран зохиолын салбарт олгох шагналыг хүртэнэ шүү дээ. 2016 онд тийм явдал болсон шүү дээ. Аун Сан Су Чи-г хар англи нөхөртэй тул алуурчин байсан ч энх тайваны шагналыг хүртчихсэн сууж байдаг.
орос бишээ цэвэр татаар хүн
oros gej yalgasan baina
tiimee ch geh shig erguu mal anu gagir nd 9 say dollar ugsun
орос болохоор нь өгөөгүй тэр битгий хэл баруунд гагарин сансарт анх ниссэн гэж ер яридаггүй юм бид л орост ойр байсныхаа хувьд л мэддэг болохоос
ZUUDENDEE NEESEN
тэгээд нас барчихаар нь өгөөгүй хэрэг үү, жаахан бүрхэг мэдээ юу үгүй юу
Pooool newspaper remember
ер нь химичид авсан байдаг бил үү?