Бразилийн загвар өмсөгч өдгөө 36 настай Адриана Лима “Victoria”s Secret”-ийн шоунд энэ жил 17 дахь удаагаа оролцох гэж байна. Анх 2000 онд “Victoria’s Secret” хэмээх дотуур хувцасны компанийн албан ёсны модель болж байсан Швейцар, Энэтхэг болон Америкийн уугуул индианы цус судсаар нь гүйж буй энэ халуухан бүсгүйг өдгөө танихгүй хүн гэж үгүй болжээ.
Тэрээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Victoria”s Secret-д аль болох удаан хугацааны турш үлдэх бодолтой байгаагаа хуваалцсан байна. Адрина дор хаяж 40 нас хүртлээ алхах төлөвлөгөөтэй байгаа аж. Хэрэв зэ боломжтой бол биеийн галбир гологдох хүртлээ Victoria”s Secret-ийн тайзан дээр алхахыг хүсч байна гэжээ. Сонирхуулахад, түүнд загвар өмсөгч болох мөрөөдөл байгаагүй гэнэ. Тэрээр католик шашинтай учир гэлэнмаа болохыг мөрөөдөж шашны сургуульд явдаг байсан аж. Хэдийгээр гэлэнмаа болж чадаагүй ч биедээ байнга Библи судрыг авч яван шоу эхлэхийн өмнө залбиран суудаг гэжээ.
![]()








А.Уян
Эх сурвалж:Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )