ЦАГ АГААР | Энэ сарын 18-наас ихэнх нутгаар сэрүүснэ

Б.Сэцэн | Zindaa.mn
47 минутын өмнө

Есдүгээр сарын 16-ныг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байгаа ч 17-ноос эхлэн баруун болон төвийн аймгуудын нутгаар, 18-нд ихэнх нутгаар сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. Ялангуяа Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх орчмоор -4 болон -9 хэм хүрч хүйтрэх бол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4 болон +1 хэмийн хооронд хэлбэлхэх юм.

Хур тунадас 17-ноос ихсэх бөгөөд Завхан, Архангайн ихэнх сум, Увсын зүүн хэсэг, Хөвсгөл, Булган Сэлэнгийн зарим сум, Төв аймгийн хойд хэсгээр бороо орно. Харин 17-18-нд шилжих шөнө Хөвсгол, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сум, Хэнтийн хойд хэсгээр бороо орхоор байна.

Харин 19-ний өдөр Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумын нутгаар 0-7 мм бороо, нойтон цас орох төлөвтэй гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top