Бид уурласан үедээ маш ихээр тавгүйтэж, өөрийгөө хянах, шийдвэрийг зөв гаргах чадвараа алдсан байдаг. Тэгвэл уур гээч зүйлийг хэрхэн үгүй хийж, тэр ч бүү хэл өөртөө ашигтайгаар эргүүлэх аргуудаас уншигч танд хүргэе.
-Галыг галаар унтраадаггүй шүү дээ. Үүний нэгэн адил уурыг уураар зогсоох боломжгүй.
-Таныг уурлуулсан хүн рүү дайрах биш өөрийнхөө уур руу далайж номхотгох хэрэгтэй.
-Уур хилэнг өршөөл уучлалаар л дарна.
-Уурандаа хэлсэн үг, үйлдэл тань үргэлж ичгүүрээр төгсдөг гэдгийг судлаачид тогтоочихсон.
-Одоогийн нийгэм хүмүүсийн сэтгэхүйг өөрчилж, харгис хатуу болгож байгааг сэтгэл судлаач нар хэлдэг.
-Хүн уурлаж байх үедээ сэтгэл нь дандаа гадагшаа анхаарсан байдаг. Ингэх биш дотогшоо хараад үзэх хэрэгтэй гэнэ. Уурласан үедээ өөрийнхөө дотоод сэтгэлийг л сонсч, юунд бухимдаад, юу хүсээд байгаагаа олчихсон байхад хэрүүл маргааны хэрэггүй.
-Уур цухлыг өөртөө ашигтайгаар ч эргүүлж болдог байна. Энэ нь дээр хэлсэнчлэн өөрийгөө сонсож сурах, буруугаа бусдаас биш өөрөөсөө олж чаддаг болохыг хэлж байгаа юм. Мөн уйлах, инээх, уурлах, баярлах гээд бүхий л сэтгэл хөдлөлд сайн тал гэж бий. Хүн сэтгэл хөдлөлийн ийм дээд цэгт хүрч үзэж байж өөрийгөө олох нь ч бий.
О.Саша
Сэтгэгдэл ( 4 )
Уур биеийг зовооно оо гэж.
Зарим хүмүүс байнга бухимдаж уурлаж аашилж бусдад их хүндрэлтэй бдг ажил дээр ч тэр, ах дүүдээ ч тэр. Олон шалтгаантайн дэар эхнэр нөхөр хоорондоо хөндий сексдээ ханамжгүй хүмүшс, мөн мөнгөний асуудалтай айлаас хэрүүл салдаггүй гсн. Зарим нь хардалтаас болж их муудалцдаг
Baga l soloirooroo za yu