Чукча нар арван долдугаар зууны дунд үеэс умар зүгт үл ойлгогдох хэлтэй, өндөр хамартай, цэнхэр нүдтэй, шар үстэй хүмүүстэй тааралдан наймаа хийх болсон нь оросууд байв. Оросуудын хувьд үнэ цэнтэй ч, чукча нар өөрсдөө төдийлөн тоодоггүй хар булганы арьсаа гэр ахуйн хэрэгцээт зүйлсээр солилцож анх танилцсан түүхтэй. Тэр үед цаатнууд “Энэ тэнэг оросууд хэнд ч хэрэггүй алгын чинээхэн арьсаар зуун жил хэрэглэх ширмэн тогоогоо солих юм” гэцгээж байсан гэдэг. Харин оросууд нэг тогоогоор авсан хар булганы арьсаа цааш нь зуун тогооны үнээр наймаалдаг байж. Өнөөгийн хэллэгээр бол олон дахин “нугарч” байна гэсэн үг. Энэ үеэс тэдэнд оросууд чукча гэдэг нэр өгсөн бөгөөд энэ нь чукотка хэлний “цаагаар баян” гэсэн утга бүхий “чаучу” хэмээхээс үгээс гаралтай гэдэг юм. “Цаагаар баян” гэх нь цаад утгаараа ангийн арьс үсээр баян гэсэн утга агуулж буй мэт. Якутын хязгаар буюу Лена мөрний сав нутагт эрт дээр цагаас Төв Азиас нүүж ирж суурьшсан түнгүс хэлтнүүдийн дотор олонх болсон нэгэн үндэстнийг бусад нь Якут гэх ба тэд өөрсдийгөө Саха гэж нэрлэдэг. Тэд хэдийгээр түнгүс хэлтний бүлэгт багтдагч үг ярианых нь хорь гаруй хувь нь монгол, дөнгөж дөрөв орчим нь түнгүс хэлнээс гаралтай гэдэг. Хаант оросын цөллөгийн газар байсан энэ мөнх цэвдэгт зэлүүд нутагт хорьдугаар зууны эхээр байгалийн асар их баялаг тэр дундаа очир алмаз байгалийн хий, газрын тос илэрч Орост төдийгүй дэлхийд тэргүүлэх болсон тул тэнд өөрсдийн мэдлийг тогтоохоор оросын баячууд, төрийн томчууд, бизнесменүүд болон бусад гадаад орныхон хөшилдөж байв. Одоо оросууд энэ их баялагт эзэн сууж ядуусын тоонд орсон эдгээр үндэстэн ястнуудыг нийтэд нь цаатан гэдэг байна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 9 )
Судлаж байж бичээч ээ
Судлаж байж бичээч ээ
Монгол түмэнг хүйс тэмтрэн баяжих гэж оролдоод нүгэл нь нүдээ олсон алуурчин орсууд.
ЕРТӨНЦИЙН БҮХИЙ Л АМЬДРАЛ ГРАФИКТ ОРУУЛАХ АВААС СИНУСОИД ХЭЛБЭРЭЭР АМЬДАРНА. ЯЛАНГУЯА ХҮМҮҮНИЙ БОЛОН ҮНДЭСТНИЙ ТҮҮХ НЬ ИЙМЭРХҮҮ Л БАЙДАГ БАЙХ ГЭЖ БОДНОМ. БИД ЕРТӨНЦӨД БҮХИЙЛ ТЭНЦВЭРИЙГ ХАДГАЛЖ, ЭХ ХЭЛЭЭРЭЭ ӨЧҮҮХЭН БҮГДИЙН УТГЫГ ОЙЛГОЖ ЧАДАХ УЛАМЖЛАЛЫГ ӨВЛҮҮЛЖ ЧАДВААС НЭГЭН ҮЕ ДООШИЛЖ НЭГЭН ҮЕ ДЭЭШЛЭХДЭЭ ХУУЧИН БАЙСНААСАА ДООШИЛЖ Ч БОЛНО, ДЭЭШИЛЖ Ч БОЛНО ДОО ГЭЖ БОДНОМ. ТӨР МӨХӨХГҮЙ БАЙХЫГ ХҮСВЭЛ ЭХ ХЭЛЭЭ ХАРЬ ХЭЛНЭЭС Л ХАМГААЛАХ ХАМГИЙН ГОЛ АРГА ЮМ ДАА...
Ниймэд нь Якуд гээд байгаа.Түнгэ-ус гэж бас л эртний Монгол үг гэж сонсож байсан.Саха,Эвэнк,Түнгус гээд хэд хэдэн ястанаас бүрддэгбайх аа
Якут чукча хоёр өөр угсаатан ш дээ ккк. Эвенк гэж сонссон уу
ааан ийм утга байдаг байх нь доромж хэллэг юм болуу гэж боддог байлаа
Энэ тэнэг юу бичиж байгаагаа ойлгодог болов уу, Оросуудад сөхөрч узээгуй хоёрхон үндэстэн оросод байдаг: чукча халимаг хоёр