Алдарт ”Катюша”-ийн тухай сонирхолтой баримтууд

2017 оны 10 сарын 10

 

ОХУ-ын Москва хотод ялалтын баярын уур амьсгал орчихсон, гудамж, талбайд туг, далбаа, зурагт хуудас байрлуулж, чимэглэлээд дуусаж байна. Зарим сэргэлэн нөхдүүд замын голоор явж жолооч нарт цэргийн пилотик малгай, улаан туг амжуулаад зарж байгаа нь монголд наадмын үеэр төрийн далаа зардагтай адилхан харагдана. Даширамд дурьдахад 5 дугаар сарын 9-нд болох ялалтын парадад 11 мянган цэргийн алба хаагчид, төрөл бүрийн 151 нэгж байлдааны техник, 69 нэгж байлдааны нисэх онгоц болон нисдэг тэрэг оролцоно.

Зөвлөлтийн цэргийг ялалтад хүргэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн тийрэлтэд пуужин харвагч “Катюша”-ны тухай сонирхолтой материал олсоныг орчуулан та бүхэн хүргэж байна. 
Дайны үеэр Попково гэдэг тосгоны ойролцоох германчуудын эсрэг зөвлөлтийн цэргүүд “Катюша”-аар галласны дараа герман цэргүүд оросуудыг маш олон их буугаар зэрэг галлаж байна гэж бодож байсан гэдэг. 
- 1937 онд зөвлөлтийн нисэх хүчний ангиуд 82мм болон 132мм-ийн тийрэлтэд сум хүлээн авч ашиглаж эхэлсэн бөгөөд уг тийрэлтэд сумыг армид ашиглах боломжтой юм байна гэдгийг олж харжээ.
- 1941 онд Зис-6 машин дээр суурилсан 16 тийрэлтэт сум бүхий машиныг үйлдэрлэж гаргасныг “Бм-13” гэж нэрлэх болсон юм. 
- Үйлдвэрээс гарсан анхны “Бм-13” машины кабин дээр нь томоор “К” үсэг бичсэн байсан нь “Катюша” гэж нэрлэх эхлэл болсон гэж үздэг. 
- 1941 оны 8 дугаар сарын 8-ны өдөр ерөнхий командлагч Сталины тушаалаар тийрэлтэд артиллерийн анхны 8 хороог бий болгосон бөгөөд 9 дүгээр сарын 12-нд 9 дэхь хороог байгуулж байв. Тухайн үед тийрэлтэд артиллерийн нэг хороо нь 5-10 секундын хугацаанд 576 ширхэг пуужин харвах чадалтай байсан бөгөөд эдгээр пуужингууд нь 100 гектор талбайд байрлаж буй дайсныг устгах боломжтой байлаа. Пуужингийн толгой нь газарт унаж задраад, задарсан хэлтэрхий нь 800 хэмийн халуун үүсгэж, эргэн тойрныхоо бүх зүйлсийг шатаадаг байсан учраас уг дайснууд зэвсэгийг аюултайд тооцож байсан юм. 
- Шинэ зэвсэг болох “Бм-13”-ыг нууцлах тухай чухал шийдвэрийг 1941 оны 9 дүгээр сарын 8-нд гаргасан байдаг. Уг тийрэлтэд артиллерийн ангиудыг бусад анги, нэгтгэлээс тусгаарлан, “Гвардын миномётын ангиуд” гэж нэрлэх болжээ. Уг ангид алба хаах цэргүүдийг хүртэл нарийн шалгуураар сонгож авч байв. Шинэ зэвсэг дээр ажиллах сургалт дууссаны дараа цэрэг бүрийг уг машиныг дайсны гарт оруулахгүй гэсэн тангараг өргүүлдэг байсан. Мөн машин нэг бүрт өөрийгөө устгах зориулалтай 30 кг тэсрэх бодис байрлуулсан байсан юм.

“Катюша”-ыг анх 1941 оны 7 дугаар сарын 14-нд анх удаа ашигласан, гэхдээ тухайн үед германы хуурай замын цэргийн командлагч байсан генерал Франц Гальдерын 1941 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн тэмдэглэл дээр “Оросуудад гал шидэгч автомат их буу байна .... Уг буу цахилгаан шиг хурдан бууддаг... Буудах үедээ их утаа гаргадаг.... Уг бууг олзолвол яаралтай илтгэх,” гэж бичжээ. 
 

Уг буу нь Москва, Сталинградын хамгаалах, Курскийн цүлхэнд болсон тулалдаанд чухал үүрэг гүйцэтгэсэн. Байлдааны байрлал эзлээд маш хурдан буудлага хийчихээд нуугддаг байсан. Хамгийн гол дутагдал нь уг пуужингаар 3 км-ээс хол зайд буудлага хийх боломжгүй байсан билээ. Тулалдааны үед германы танкын довтолгоог “Катюша” машиныхаа урд дугуйг нь газар ухаж суулгаад дайсны танктай зэрэгцүүлж байгаад буудаж зогсоож байсан тохиолдол хүртэл гарч байсан гэнэ. Дайны эхэн үед пуужин хомсдолтой байсан хэдий ч удалгүй пуужингийн үйлдвэрлэл сайжирч, дайны явцад бүр 300мм-ийн пуужин хүртэл хийж байсан түүхтэй.

Хурандаа Р.Энхболд

WWW.ZINDAA.MN


 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nomtoibayar(202.9.42.19) 2017 оны 10 сарын 10

gaihaltai yamar hun butesen yum bol do Nuutsin zeregte olon zevseglel baigal baih da

0  |  0
Олон жил тэмдэглээгү(103.26.193.173) 2017 оны 10 сарын 10

Ялалтын баяр яагаад 1964 он хүртэл тэмдэглээгүй талаар Оросын нэвтрүүлэг үзээрэй дээ youtube дээр байгаа

0  |  0
Top