Японы Самурай нарын хийдэг аймшигт нэгэн зан үйл нь амиа хорлолт юм. Уг амиа хорлох зан үйл нь арванхоёрдугаар зуунаас үүдэлтэй аж. Тодруулбал, эрэгтэй нь харакири, эмэгтэй нь жигаи зан үйл үйлддэг байна.
Хатуу шийтгэл хүлээн авсан тул амиа хорлодог
Харакири гэх үгний тайлбар нь хара-гэдэс, кири-огтлох, хэрчих, хүүлэх гэсэн утгатай. Үүнийг хийхдээ ходоодны зүүн тал руугаа сэлмээ зоон, гэдсээ ярах буюу хүүлдэг байна. Энэ үед мэдээж их өвддөг. Гэвч эр зоригтой гэдгээ эцсийн мөчид ч харуулахыг зорьдог аж. Уг үйлдэл нь 20 дугаар зуун хүрэх үед цөөн хэдэн удаа үйлдэгдсэн байдаг. Гэвч самурайнууд харакириг заавал хийх хэрэгтэй нарийн зан үйл гэж үздэг гэнэ. Учир нь энэ зан үйл нь алдаа гаргасан нэгнээ шийтгэж буй хатуу шийтгэл нь аж.
Ийнхүү шийтгэлээ хүлээн авч буй хүн нь тусгай дэвсгэр дээр хутга барин, өвдөглөж суудаг. Энэ үед түүний дэргэд самурайн найз нөхөд, гэр бүл, хамаатан садан нь урт сэлэм барин сууж байдаг аж. Хэрвээ харакири үйлдэгч зан үйлээ зогсоох юм бол амийг нь таслах үүрэгтэй хүн ч байдаг гэнэ.
Эмэгтэй самурай хүчирхийллээс зайлсхийж амиа егүүтгэдэг
Эмэгтэй самурайн уг зан үйлийг жигаи гэдэг. Эрэгтэй нь гэдсээ хүүлдэг бол эмэгтэй нь хоолойгоо хирчдэг байна. Ингэснээр хүзүүний артерийн судсаа тасалж, богино хугацаанд амьсгал хураахад хүргэдэг аж.
Мөн жигиа нь зөвхөн амиа хорлох үйлдэл гэхээс илүү утга учир агуулдаг аж. Энэ нь тохиолдож болох хүчирхийллээс урьдчилан сэргийлсэн ялагдал гэж үздэг. Ингэснээр нэрээ булингартахаас хамгаалж буй хэрэг юм байна.
Г.Хүслэн
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )