Эрдэмтэд дэлхий дээр мянга гаруй үлэг гүрвэл амьдарч байсныг 200-аад жилийн судалгааныхаа үр дүнд тайлагнасан байдаг. Гэхдээ энэ хугацаанд ангилал зүй нь хэд хэдэн удаа өөрчлөгдсөөр ирсэн байна. Тиймээс өвөг удмын харилцаанд үндэслэсэн филогенезийн ангилал зүйн аргаар зарим үлэг гүрвэлийг бусад төрөл зүйлийн бүлэгт багтааж, нийт 400 орчим төрөл, 500 гаруй зүйлийн үлэг гүрвэл байсан гэсэн судалгаа гаргажээ. Тэгвэл үлэг гүрвэлийн өлгий гэгддэг манай нутагт энэ амьтны хэчнээн төрөл зүйл амьдарч байсан бол. Эртний шувууны зарим төлөөлөгчийг үлэг гүрвэлийн ангилалд оруулан тооцсоноор манайд нийт 80 орчим төрлийн үлэг гүрвэл амьдарч байсныг нотолжээ. Энэ тоо мэдээж шинэ олдвор олдоход жилээс жилд нэмэгдсээр байдаг байна. Эрдэмтэд Монголоос олдсон нисдэг динозаврыг төсөөлсөн зургуудыг гаргасан нь олон ч хүний анхаарлыг татаад байна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
Гадаад хэлийг төгс эзэмшсэн бол сайшаалтай ч гадаад орны хүнтэй харьцах эсвэл шаардлагатай тохиолдолд л Монголчууд хоорондоо гадаад хэлээр ярих, бичих байтал гадаад үгийг хоёрын хооронд цухалзуулсанаар тань хэн ч сайнаар огт анзаарахгүй. Хэрэв хэн нэгэн тийнхүү анзаарвал хэнд ч хэрэггүй сэтгэлгээ. Шүүмжиллээ хэмээн эгдүүцэлгүйгээр эх Монгол хэлээ эрхэмлэн хайрлаж, хүндэтгэх ёстой Монгол хүн бүрийн чухал үүргийг хичээнгүйлэн хүсэе!
Мэдээ, мэдээлэл, нийтлэлийг бичих, ярих, хэлэхдээ үгэн дэх үсгүүдийн байр, өгүүлбэр доторхи үгүүдийн байр, цэг, таслал, хэлний дүрэм, бичвэрийн найруулгыг их, дээд боловсролоос хавьгүй өмнө ерөнхий боловсролоор судлаад нэг ч алдаагүй сурсан байх ёстой. Гэтэл маш их алдаатай бичицгээж, бас тийн ярьцгааж байгаа тань тун хангалтгүй, маш харамсалтай. Ганц хоёрыг дурьдахад: хичнээн гэхийг хэчнээн, байсаныг гэхийг байсныг гэх мэтээс гадна огт шаардлагагүй илүүц үгүүдээр нуршуу, залхам байна. Гадаад хүнд зориулаагүй л бол зөвхөн Монгол үгсээрээ бичихийг хүсэе!