Танин мэдэхүй: Хүний насыг уртасгаж болно

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 18

Янз бүрийн увдистан, алхимичдын мөнхийн хүсэл нь чандмань эрдэнийг олох явдал байлаа. Доктор Хамер нэгэн бодисыг хоолтой нь хутгаж хулгануудад өгчээ. Гэтэл тэдгээр нь хорь гаруй сар амьдарсан бөгөөд тэр бодис бүхий хоол идээгүй хулгана арван дөрвөн сар л амьдарсан аж. Энэ ч бас гайхалтай туршилт юмаа. Үүнээс үзвэл хүний насыг уртасгаж болох нь тодорхой байна. Хүмүүст оногдох тэр залуужихын гайхамшиг нь өнөө үед мөөгөнцрийн нян хорхой, туршилтын хулгана дээр хэрэгжээд байгаа билээ. Энхжингийн орны түлхүүрийг хүмүүст маш өчүүхэн амьтад өгдөг ажгуу. Нэг эсээс тогтох тэр өчүүхэн амьтад зүүний үзүүрээс ч бага гэнэ. Тэгээд ч дэлхийн хамгийн эртний махбод, анх төрмөл гэж нэрлэгддэг тэд нь түм буман жилийн тэртээд эрт цагийн далайн усанд язганаж байсан гэх. Одоо ч гэсэн төрмөл нь анх хуучны адилаар усанд, эсхүл өвчин үүсгэгч эс хэлбэртэйгээр өөр бие махбодод оршиж байдаг гэнэ. Ийм нэг эст амьтанд тухайлбал, гэдэсний өвчин үүсгэгч амёбыг хэлж болно. Хүний булчин, цус нь ойролцоогоор өдий төдий тэрбум тусгаар эсээс бүрдэх бөгөөд ерөнхий бүтэц нь шалбаагт амьдардаг нэг эстэй амьтдын бүтцээс ялгарах юмгүй болой. Эсийн мөхөл нь ойролцоогоор гучин наснаас эхлэх бөгөөд хүний наян насанд биеийн эсээс арав хүртэл кг үхсэн байдаг аж. Яваандаа бүх бүлэг эс үхнэ гэсэн үг. Өтлөх гэгч иймэрхүү замаар явагддаг бүлгээ.

Хөгшрөх гэдэг нь үйл ажиллагааны согог олшрох алдаанаас үүдэн гарах сүйрэл болой. Бие махбодын эсийн бүтцэд "Засвар хийх" анхны оролдлогууд хийгдэж байгаа ажээ. Эсэд хор хөнөөл учруулдаг бодисыг илрүүлэв. Тухайлбал тосыг муутгадаг тэр бодис юм. Тэднийг чөлөөт радикал гэж нэрлэнэ. Тэр нь хүнсний бүтээгдэхүүний чиглэлээр ажилладаг химичид чөлөөт радикалыг хоргүй болгох арга замыг мэддэг болжээ. Энэ чинь нөгөөх мөнхийн насруу ойртож яваа гэсэн үг юм. Дээрх ажлынхаа туршилтыг хулгана дээр хийжээ. Тэдгээр хулгана бусдаасаа 44 хувиар илүү урт хугацаагаар амьдарсан байна. Найдлага байгаа биз. Энэ явдлыг хүн дээр авч үзэх юм бол хүний насыг зуу хүргэж болох буй заа. Английн эрдэмтэн Камфорт ойрын 20, 30 жилд хөгшрөх явцыг хянах тийм хэмжээнд хүрнэ. Хүний нас юутай ч 150 жил болох (боломж бий гэж хэлсэн байх юм. Хүний биеийн жин төрсний дараагаар маш хурдан нэмэгддэг бөгөөд 60-аас цаашлах тусам зугуухан жин нь буурдаг байна. 65 насандаа зургаан хувиар буурч, хоёр хувиар намхан болсон судалгааг Москвагийн оршин суугчид дээр хийсэн судалгаагаар тогтоожээ. Дээр өгүүлсэн бүгдээс уламжлан бодвол шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хүний насыг уртасгаж болох нь илэрхий байна.

Zindaa.mn-Чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top