Ухаалаг утаснаас болж 64 сая хүн нойргүйдэх өвчинд нэрвэгджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 26

Дэлхий дээр нэг жилд  64 сая хүн нойргүйдэх өвчинд нэрвэгддэг гэсэн судалгаа байдаг аж. Манай улсын иргэд ч сүүлийн үед энэхүү өвчинд ихээр нэрвэгдэх болсон бөгөөд харамсалтай нь буруу эм хэрэглэж байгаа нь эмч нарын санааг зовоох болжээ. Монголын анагаах ухааны академи энэхүү сэдвийг хөндөн, “Нойрны эмгэгийн оношлогоо, эмчилгээ” сэдэвт сургалтыг Японы KOIKE MEDICAL компанитай хамтран зохион байгуулж байгаа аж. 

Нийгмийн бухимдал, стресс, ажилгүйдэл ядуурал ихэсхийн хэрээр иргэд ядарганд ордог. Энэ нь нойргүйдэх өвчнийг үүсгэх үндсэн суурь болж өгдөг байна. Түүнчлэн ажлын ачаалал хэт ихэдсэн, сэтгэл түгшүүртэй үед нойргүйдэх магадлал өндөрсдөг ажээ. Мөн нойрны эмийг удаан хугацаагаар хэрэглэх нь эргээд нойргүйдэлд хүргэх эрсдлийг дагуулдаг байна. Ихэнх  өвчин тухайн өвчлүүлсэн хүнээ л зовоодог бол бусдад хор хохирол учруулж байдагт нойргүйдэх өвчний гол онцлог юм. Тодруулбал, нойргүйдэх өвчнөөр өвчилсөн хүн хэт ууртай, догшин байх нь олон байдаг аж.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
p(27.123.214.90) 2017 оны 11 сарын 28

manai ajil deer iim yntdaggyi galzyy soloitoi abgai 1 bdag

0  |  0
p(27.123.214.90) 2017 оны 11 сарын 28

manai ajil deer iim yntdaggyi galzyy soloitoi abgai 1 bdag

0  |  0
зочин(43.242.243.7) 2017 оны 11 сарын 27

тэгээд үүнээс яаж сэргийлэх вэ

0  |  0
irgen(62.167.114.16) 2017 оны 11 сарын 26

zovon noirguidel bish, hyzyy nuruund oorchlolt orj, hodolgoon muudaj yalangya hyyhed zaluuchuud ovchind nervegdej baina gej baina , bodood uzsench ynen dee, hamag zagaa bohiij hodlohgui, dooshoo haraastai, tegeed bas ih munhag bolj baina gene

0  |  0
Top