Одоогоос 40 жилийн өмнөөс үүдэлтэй цагаан тоосны хор нөлөө Орхон аймгийн хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа ч тэр талаарх судалгаа шинжилгээ огт хийгдээгүй байна. Харин орон нутгийн иргэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн цагаан тоосны хүний биед үзүүлж байгаа нөлөөллийн талаарх судалгааг хөндлөнгийн байгууллагаар хийлгэх шаардлагатай гэж үзэж байгаа аж.
Тус үйлдвэр нь үйлдвэрлэлийн үйл явцын хаягдлаа өөрийн харьяаны “Хаягдлын аж ахуй”-д төвлөрүүлдэг юм байна. 1978 оны 11 дүгээр сард байгуулагдсан тус аж ахуй 39 жилийн хугацаанд далан, цөөрөм, хуурай болон хураагдсан элс гээд нийт 1901 га талбайг хамарчээ. Үүнээс 1311 га талбайд 745,7 сая тонн элс хураагдаж, энэ нь цагаан тоосны дэгдэлтийн голомт болжээ.
Цагаан тоосны дэгдэлтээс болж иргэд тоос шорооны харшилтай болохын зэрэгцээ толгойн үс наснаасаа эрт цайх зэрэг өвчний шинж тэмдэгүүд илэрдэг байна.
2006 онд Байгаль орчны сайд “Цагаан тоос” хөтөлбөрийг баталж, үйлдвэр үүнийг 2015 он хүртэл хэрэгжүүлжээ. Энэ ажлын хүрээнд нөлөөллийн бүсэд оршин суудаг 30, бусад багаас 30 хүнийг сонгон авч 2007-2015 оны хооронд харьцуулах хяналт, үзлэгийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн харъяа Эмнэлэг сувиллын алба хийхэд хариу “сайн” гэсэн үнэлгээтэй гарчээ. Харин жирийн иргэд тус шинжилгээний үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй аж.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
burhan huniig dugnedeg ali hotod toruulhiig shiiddeg