“Зохиогчийг нь урьж байна” цуврал үргэлжилж байна. Энэ удаад СГЗ яруу найрагч Ж.Дашдондов уригдлаа. Тэрбээр Говь-Алтай аймгийн Халиун сумын хүн юм. Түүний тууривсан зохиол бүтээл дундаршгүй арвин. Яруу найргийн номоос нь нэрлэхэд “Холын унаа”, “Хөндүүр эгшиг”, “Чи зүг”, “Сарны гүмүда”, “Навчсын дуулал”, “Бөлбөхийн аялал”, “Бөртэ”, “Ану хатан”, “Анзаарлын төгс хэлбэрчлэл” зэрэг номуудтай. Сэтгүүзүйн бүтээлүүд гэвэл “Манайхан”, “Эрдэнэт хүмүн толь”, “Чандмань эрдэнэ ундраагчид” зэрэг бүтээлүүдээ тухайн салбарынханы хүртээл болгосон байна. Мөн жүжгийн зохиол “Үхэхэд нүгэл цайдаг” уянгын драм, “Эрлэгт очихын даваан дээр”, “Бөртэ” хөгжимт драм, “Эрх гүнж” хүүхдийн дуулалт жүжиг, “Есүхэй”, “Ану хатан” дууриуд гээд олон сайхан бүтээлийн эзэн. 200 гаруй нийтийн дуутай уран бүтээлч юм.
-Дуучин Бямбаагийн дуулсан Чулуунхүүгийн хөгжим, “Ханийн тэнгэр” хэмээх сайхан дуу бий. Энэ сайхан дуу одоогоос хорь гаруй жилийн өмнө буюу 1991 онд Монголын радиогийн алтан сан хөмрөгт бичигдэж байжээ. Энэ дууны түүхээс эхлээд хуваалцах уу?
- “Ханийн тэнгэр” дуу бол миний дуунуудаас олонд түгсэн анхны дуу л даа.1987 оны хавьцаа санагдаж байна. Чулуунхүүгийн “Настан буурал эмээ” гэдэг дуу эд түгэж байсан үе. Тэр үед Чулуунхүүтэй таараад, сайхан дуу зохиосон байна гэж баяр хүргээд, шинэ дууны шүлэг хэрэгтэй юү?..гэлээ. Тэгээд би дууныхаа шүлгийн дахилтыг хэлсэн. Мань хүн би хотруу явж байна. Надруу утсаар үгийг нь хэлчихээрэй гээд салсан. Би утсаар үгийг нь өгсөн. Тэр үед зохиолч Дашзэвэг, бас агуу их хөгжмийн зохиолч Мөрдорж гуай, Чулуунхүүтэй хамт байсан юм билээ. Мөрдорж гуай их сайхан шүлэг байна гээд бас жаахан хорхойссон гэж Чулуунхүү өөрөө ярьдаг юм. Амархан бүтсэн дуу л даа. 1998 оны үед хөдөө орон нутгаар Чулуунхүүгийн дүү Цэнджав гэж бүсгүй, Цэргийн дуу бүжгийн чуулгын Хишигбаяр нар хамтарч нэлээд дуулсан. Сүүлд Бямбаа дуулж радиогийн алтан санд оруулсан даа. Чулуунхүү бол аялгуу сайтай л даа. Бид хоёр гар их нийлдэг. Түүнээс гадна “Дуутай хорвоо” гээд Бямабажавтай хамтарч дуулдаг дуу бий, бас “Ээждээ дандаа эрхэлмээрээ” гэж дуу бүтээснийг Улсын филормоний дуучин Баттулга их сайхан дуулсан. Ер нь Чулуунхүү бол аялгуу маш сайтай хөгжмийн зохиолч байгаа юм.
-Бямбабаярын хөгжим “Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ” гэж дуу байна. Их сайхан шүлэгтэй, аялгуу үг хоёр зохицсон, сайхан дуу гэж бодож явдаг юм. Энэ дуу маань хэрхэн бүтсэн бол?
-Ээж маань намайг долоон настай байхад тэнгэрийн оронд заларсан л даа. Ээжийн тухай чадвал 108 дуу хийх юмсан гэж бодож явдаг юм. Ер нь хэд хэдэн дуу бичсэн. Долоо найман дуу хийсэн. Энэ дууны түүх гэвэл 1980-аад оны сүүл орчмоор санагдаж байна. Бямбабаяр Багшийн сургуульд ч билүү, Хөгжим бүжгийн сургуульд ч билүү... багшилж байсан юм. Тэгээд би хүнтэй уулзах санаатай явж байгаад шавьтайгаа таарсан. Хүүе та сайхан дууны шүлэг байвал Бямбабаяр гээд сайхан аялгуутай хөгжмийн зохиолч байдаг юм штээ. Бас Сайнцогийн Мөнхбат, Ёндонгийн Сүхбаатар гэж сайхан аялгуутай хөгжмийн зохиолчид манай сургуульд багшилдаг юм. Та нааш ир гээд дагуулаад орсон. Тэр гурав гурвуулаа сууж байлаа. Би танилцаад “Эндүүрмээр гэнээ би ээжтэйгээ” гэдэг шүлгээ уншиж өглөө. Тэгтэл Бямбабаяр, энийг чинь би авлаа. Сүхбаатар, Мөнхбат хоёртой та дараа дуу хийнэ биз. Энэ шүлэг чинь надад таалагдлаа. Иймэрхүү үг хайж явсан гээд аваад үлдсэн. Тэгээд тун удалгүй ерээд оны үед Амарсайхан дуулаад эхэлсэн. Дараа нь гавъяат жүжигчин Чулуунцэцэг маань их сайхан дуулсан. Манай Бямбабаяр бол үнэнхүү авьяастай л даа. Би бас их баярлаж явдаг юм. Дараа нь бид гурав, дөрвөн дуу хийсэн. Дуу түгнэ гэдэг бас цаг хугацаатай, дуучнаасаа хамаардаг тал байдаг шиг байна.
- “Анзаарлын төгс хэлбэршил”, “Бурхад эзгүй ховоо” номууд тань бидний өмнө байна. Уран бүтээлийнхээ олз омгоос сонсогчидтойгоо товчхон хуваалцвал ямар вэ?
-Нэгэнт дууны уран бүтээлийн талаар ярьж байгаа учраас энэ талаар эхлээд ярья. Би 200 гаруй дууны шүлэг бичсэн байдаг юм. Тайзан дээр дуулсан нь 150-иад дуу бий. Яахав эднээс цөөхөн нь дуулагддаг юм. Мянган дуунаас нэг дуу л үлддэг байхаа даа. Ер нь уран бүтээлээ үргэлжлүүлж л байна даа.
-Гавьяат Батсүхийн дуулсан Нямсүрэнгийн хөгжим “Бурхан ээж минь” гэж их сайхан дуу байна. Энэ дуу бол мөн ерээд оны үед хүн бүрийн сонсох дуртай дуунуудын нэг байсан. Энэ дууныхаа талаар дурсвал?
-“Бурхан ээж минь” дуу бол эхлээд “Ээж минь” гэдэг шүлэг байсан юм. 1986 онд миний Хөндүүр эгшиг номд орсон. Энэ дуу бол Батсүхийн дуулахаас өмнө бүтсэн дуу байгаа юм. Чулуунчимэг гавьяат болоогүй Дуу бүжгийн Эрдэнэт чуулгад дуулж байлаа л даа. Тэгээд нэг өдөр Эрдэнэт чуулгын хөгжмийн зохиолчид нэг шүлгэнд ая хийж уралдах гээд байгаа юм гэлээ. Чулуунчимэгт өгөөд явуулчихсан. Тэгээд чимээгүй болчихсон. Дараахан нь Чулуучимэгтэй таараад асуусан чинь Нямсүрэнгийн ая түрүүлсэн шүү дээ, гэж байна. Нямсүрэн бол их эрэмгий сайхан бүжиглэдэг бүжигчин байдаг юм. Тэгээд Нямсүрэнгийн ая ч гэж юу байхав гээд орхисон юм. Нэг удаа Эндэнэтээс Булган руу таксидаж явтал нэг танил дуу явахаар нь анхаараад сонссон чинь миний шүлэг мөн байна.
Цэцгээр хорвоо баялуурахын цагт
Дурсаагүй байж мэднээ ээжийгээ
Цээжнээ гуниг үерлэхийн цагт
Таныгаа л үгүйлдэг шүү эжий минь ээ... гээд
Батсүх л дуулаад байна. Гэтэл дахилт нь нэг жаахан өөр болоод явчихлаа. Тэгэхээр чинь сэтгэл жаахан гонсгор болоод явчихаж байгаа юм л даа..
... Уураг сүү шиг ивэлсэн их хайр
Уулга алдахдаа дуудаг бурхан ижий минь ээ... гэсэн үгтэй юм штээ.
Уураг сүүгээрээ тэжээсэн таныгаа гэж дуулаад байгаа биз дээ одоо. Ямар нэг юм болоход, “ээжээ” гэж дууддаг шүү дээ.Тэгээд л ээж дэргэд ирж аварч байдаг бурхан юм шүү дээ. Тэр шүлгэнд маань “Бурхан ээж” гэж нэр өгөөд Нямсүрэн ая хийгээд Завханы Цэвээнравданд үзүүлээд нот энэ тэрийг нь засуулсан юм болов уу даа. Дараа нь Батсүх гавьяатад өгсөн юм билээ. Чулуунчимэг маань анх өгөхдөө том хүний шүлэг шүү гэж хэлж л өгсөн юм шиг байна билээ. Тангадын Галсан гуайн нэрээр тууж явдаг юм. Худалдаанд гарч байгаа дууны номнууд дээр дандаа Галсан гуайн нэрээр байдаг юм. Бас үгийг нь гажуудуулсан байдлаар гарсан. Би зарим нэгийг нь хөөцөлдөж засуулж залруулсан л даа.
- Мөн ерээд оны үед нэлээд хит болсон “Хөдөөний хүн” дууг мэдэхгүй хүн бараг байгаагүй гэж хэлж болно. Энэ дууны аялгууг хөгжмийн зохиолч Магсаржав бичиж, дуучин Энхтогтох гээд уран сайханч залуу дуулсан байгаа. Энэ дууны үүх түүхээс хуваалцаач?
-Бадарчийн Магсаржав гэж маш авьяаслаг хөгжмийн зохиолч хүн бий. Увсын хүн л дээ. Магсаржав нэг удаа нутаг руугаа явж, ээж дээ золгоод ирсэн юм. Тэгээд, Дашдондов ахаа хөдөөнийхөн л Монголоороо байна шүү. Цагаан цайлган, амьдралын хар ухаан нь янзаараа байна. Хоёулаа хөдөөнийхөндөө зориулж нэг сайхан дуу хийвэл яасан юм гэлээ. Магсаржав тэр үед Эрдэнэтэд байсан юм. Би хөдөө өссөн хүн болохоор маш хурдан бичиж өгсөн л дөө. Энэ мэтчлэн арваад дуу бид хоёр долоо хоногийн дотор хийсэн. “Хөдөөний хүн”, “Хөдөөний айл”... зэрэг дуунаас гадна гавьяат Туяагийн дуулдаг “Бойтог”, “Хөдөөний жаал” зэрэг хүүхдийн дууг бичиж байж. Эдгээрээс маань хамгийн их түгсэн нь “Хөдөөний хүн” дуу юм. Энэ дууг Эрдэнэт үйлдвэрийн Улсын тэргүүний уран сайханч Мөнхнасангийн Эрдэнэтогтох гэж Бямбажав шиг дуулдаг маш авьяаслаг залуу дуулдаг юм л даа.
-Яриулахгүй үлдээж боломгүй өөр нэгэн дуу бий. Гавьяат Баясгалан Дэлгэрмөрөн нарын дуулсан “Уулзах л юмсан даа чамтайгаа” хэмээх сайхан дууны түүхийг түүхийг ярьвал?
-Их гоё байна л даа. Энэ дуу маань хэд хэдэн аятай. Олон түмэнд түгсэн нь манай страдын нэрт дуучин Дашдондогийн ая юм. Баясгалан нэг тайлан тоглолтоо хийсэн юмаа... тэгэхэд анх сонссон юм. Тэгээд уулзаж чадалгүй яваад байлаа. 2008 онд билүү дээ байз, Эрдэнэтэд Баясгалан тоглолтоо хийлээ. Тэгээд нэг цоглог залуу гараад ир, Дэлгэрмөрөний оронд надтай хамт дуулна, шагналтай гэлээ. Би гарч очиод, “Навчсын дуулал” номоо үзүүлээд өөрийнхөө шүлэг гэдгийг хэллээ. Баясгалан гайхаж. Яанаа одоо таны шүлэг байсан юм уу? Хүн надад Дашдэндэв гэдэг хүний шүлэг гэж өгөхөөр нь би сидиндээ Дашдэндэвийн шүлэг гээд оруулчихсан штээ, гэж учирлаж байлаа.
Ярилцсан Н.Болортунгалаг
Л.Зул
Сэтгэгдэл ( 14 )
Хөдөөнийхөн маань монголоороо байна гэж нэг их ухаантай үг хэллээ гэж бодоод байгаа юм уу. Монголоороо байна гэж юу ойлгочихоод ялгаварладаг байнаа. Чиний үeийнхний хоцрогдсон ухаан УЛС орныг доройтуулж байгааг мэддэггүй юм уу. Нас намба зүүдэндээ таарсан хэмжээгээр сэргээе хий эргэж байгаа дугуй биш чи.
БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээлд хамгийн бага үнээр тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com
Дамбийн Дашдондов багш бусдаас өөр, тэр өөрөөрөө байж чаддаг.
Эрдэнэт хотын анхдагч багш захирал СГЗ яруу найрагч танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! .1 р 10 жилийн төгсөгчид
Тангдын Галсан гуай хүний шүлэг туучихдаг л хүн бна даа амьд байхад нь болохгүй ээ ингэж л баларна харин Чойном шиг бурхан бологсдынхыг бол одоо яана гэхэв туужил байхаас.
Хөдөөнийхөн хотруу шилжиж ирж болно, жоохон хотын соёлд суралцмаар юм. Одоо жинхэнэ хотын иргэд гадаадад их амьдарч бн, хот хөдөөний хүмүүсээр дүүрсэн
Хөдөөний ЛАЛАР минь нэртэйгээр нь хотоо устгачих. Тэгээд бүгдээрээ малаа маллаад амьдарьцгаая. Битгий ингэж ард түмнийг хооронд нь талцуулаад бай млааа.
Энэ муу хөдөөний тэнэгүүд дандаа инрэ5ж хотын игдэ рүү дайрч давшилж байдаг новшнууд. Энэ мэтийн тэнэг кохиолчдыг 1990 онд ХОТЫН ЯМАА гэж нэрлэсэн нь яг оносон хэллэг болсон юм. Хөдөөний тэнэгүүд хотоос ЗАЙЛ.
Хотынхон бүгд урвагчид гадныхныг шүтэгчид Чингэсийн Монголыг үзэн ядагчид 1925 оны хүн амын тооллогоор УБ хотын хүн амын 25 хувь нь цэвэр хятадууд байсан.
Яруу найрагч, дууны шүлгийн мастер сайхан хүн дээ. Олон сайхан дууг нь ард түмэн амандаа аялж, найр хайрын хойморт эгшиглэж байдаг юм. Уураг сүү шигээ ивэлсэн их хайр Уулга алдахдаа ч дууддаг Бурхан ээж ээ. Уран бүтээлийн их амжилт хүсье
хøдøøнийхээн гэж одоо бол хамгийн øмхий муу санаатай, залхуу, худалч, хулгайч, дээрэмчин, гэмт хэрэгтнууд л болсондоо. Хотоос минь зайлж , амар амгалан тайван байлга биднийг. Оркгуй хот болгмоор байна хотоо