Дүн өвлийн хүйтнээр харзны усанд ордог хүмүүс олшрох болжээ. Учир нь харзны усанд орох нь хүний эрүүл мэндэд сайн гэх яриа олон нийтийн дунд түгсэн болохоор тэр. Гэвч энэ бүхнийг анагаахын шинжлэх ухааны үүднээс аваад үзвэл эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхөөс илүүтэй саар үр дагавар их гэнэ. Энэ талаар эмч мэргэжилтнүүд
"Харзны, мөстэй усанд орох нь эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй, аюул дагуулсан үйлдэл. Харин ийм зан үйл хийдэг хүмүүс эрүүл мэндийн хувьд ямар нэгэн харшлах муу зүйлгүй, гайхалтай сайн эм гэж үздэг бололтой юм билээ.
Ердийн ухаанаар бодоход ид өвлийн мөстэй, харзны усанд орох нь зүрхэнд их хэмжээний ачаалал үүсгэх, хатгалгаа авч болох гээд хүндрэлүүд гарч болзошгүй. Тодруулбал, тэсгим хүйтэн нөхцөлд хүний бие хамгийн эхлээд өвдөлтийг мэдэрдэг. Дараа нь аажмаар чинэрэх, бадайрах, халууцах мэдрэмж төрнө. Тэгээд нүд, чих зэрэг эрхтэнүүд саажиж эхэлдэг. Эцэст нь зүг, чиг болон цагийн баримжаа, өөрийнхөө биеийн жинг мэдрэхгүй болох зэргээр мэдрэхүй алдагдаж, ухаан санаа нь орж, гарах байдлыг мэдэрдэг гэдэг. Энэ бол амь насанд аюул учирч буйг илэрхийлж буй дохио. Тийм учраас эрүүл мэндэд тань хэзээ, ямар хохирол учруулж болох талаар сайтар тунгаалгүйгээр бусдыг утга учиргүй дууриах нь яав ч сайн зүйл биш гэж хэлэх байна.
Ид өвлийн хүйтэнд харзны усанд орсноор хүний өвчин эмгэг арилж, биеийн эсэргүүцэл сайжирдаг, хүүхэд, хөгшин, залуу гэлтгүй хэнбугай ч орж болно гэсэн шинжлэх ухааны нотолгоо одоогоор хаана ч байхгүй. Дээр хэлсэнчлэн энэ нь амь насанд үнэхээр аюултай учраас эмч нар мэдээж хэрэг эсрэг үзэл бодолтой байдаг. Тухайлбал мэргэжилтнүүд хасах 2-4 хэмийн хүйтэн усанд хүн 30 минут байхад үхэх магадлалтай гэж үздэг. Тиймээс харзны усны эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь сайнаасаа илүү муу үр нөлөө нь их гэж тайлбарладаг. Ер нь хэт бага температур дахь шокийн улмаас ердийн хэм хэмжээний бага температурыг тэсвэрлэх чадвараа алдах, зүрхний инсулт, адерналины хордлого болох, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны дутагдалд орох зэргээр бие махбодид янз бүрийн муу үр нөлөө үзүүлэх эрсдлийг дагуулж байдаг.
Адерналины хордлого гэдэг нь адерналины ялгаралтаас бий болох сэтгэл хөөрөлд хэт их хамааралтай /донтох/ болох байдлыг хэлж байгаа юм. Жишээлбэл, өндрөөс үсрэх /банжижанп/, агаарт сэлэх /скайдайбинг/, эгц хаданд авирах, мото уралдаан гэх мэт аюултай спортод дурлагсадыг “адерналинд хордогчид” гэж нэрлэх явдал байдаг. Өөрөөр хэлбэл, өөрийгөө албаар аюултай нөхцөл байдалд байлгаж, адерналиныг зохиомлоор ялгаруулдаг хүмүүс цөөнүй байдаг. Харзны усанд ордог хүмүүс ийм байдалд ойрхон байна гэсэн үг" хэмээн сануулж байгаа юм. Иймээс харзны усанд хамаагүй орох нь харамсалтайгаар амиа алдах шалтгаан болохыг ч үгүйсгэхгүй юм байна.
С.Бар
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 18 )
Ээ чаваасдаа хүүхдийг
Dontoh gedeg ayul shuu.
Dontoh gedeg ayul shuu.
Dontoh gedeg ayul shuu.
Dontoh gedeg ayul shuu.
Dontoh gedeg ayul shuu.
Dontoh gedeg ayul shuu.
Биеийн хэмээс хэт бага хэм нь зүрх судсыг агшааж тархины цус харвалт,зүрхний шигдээсээс нас баралт хамгийн өндөр байдаг тул эмч нар онцлон анхааруулдаг.
estoi uher mongol chuud gedeg unen bna neg um sain gebel hanaraad guideg malnuud umaa iim teneguud hogjodgui umaa
1 удаа орсон . Сайхан санагдсан. Боломж гарвал дахиж орноо л гэнэ шүү.
Ингэж ороод 100 насласан хүн бна уу манай ойрын нэг хүн ууланд алхдаг харзанд ордог бясалгал хийдэг хөнгөн шингэн сайхан хүн нэг өдөр гэртээ харваад нас барсан ер нь ажаад байхад биендээ хэт арчаатай анхаардаг улсууд түрүүлээд л явчих юм тийм жишээ олон бна
Neg udaa orj uzsen. Daraa n haniad hurehgui uvuljsun shu.
голдуу юмтай улс байдаг юм билээ
Nyalh uree huiten usand durj baidag yadag erguu mal ve????
Өвөг дээдэс маань аянг дуугарч усны хор гараагүй цагт усанд бүү орж бай гэдэгсэн.
heden jil daraallan harznii usand orj bna, muu zvil medregdsengvi , harin nuruu chilj uvduh zereg uvchinuusuu salsan, shinjleh uhaan muu gedgiig batlaagvi bgaa.yamar ch yum 2 taltai, end muu talaas ni haruulah gej hicheejee
Hvmvvs mini vr dagawar ni ymr bhn boldoo sn gsn bvhen sn bish shvv de