Аймшигт хуй салхи эрчлэн эргэлдэж, хүн, амьтан, тэр ч бүү хэл байшинг хүртэл хийсгэн авч одсон талаар бид олонтаа сонсдог билээ. Гэвч хүчийг нь хэрхэн хэмжиж, ангилдаг талаар мэдлэг хомс байдаг шүү дээ. Тиймээс хар салхины ангилал болон хамгийн түгээмэл ашиглагддаг хэмжүүр болох Фүжитагийн шаталбарын талаар мэдлэг өгөхөөр шийдлээ.
Тропикийн циклон буюу Хар салхи нь нь төв хэсэгтээ агаарын нам даралттай, аадар бороо бүхий байгаль цаг уурын нэгэн төрлийн үзэгдэл бөгөөд Хойд Атлантын далай, Зүүн ба Төв Номхон далайд ихэвчлэн үүсдэг байна. Салхины хурд 120 км/цагаас давсан үед “хар салхи” гэж тооцдог. Хар Салхины хурд, хүчийг хэмждэг хэд, хэдэн хэмжүүр байдаг ч хамгийн түгээмэл нь Фүжитагийн шаталбар юм.
Доктор Тецуя Фужита 1971 онд хуй салхины хүч, хөнөөлийг тодорхойлох хэмжүүр гаргахаар шийджээ. Ингээд тэрээр хамтрагч Аллен Пирсоны хамт “Фужитагийн шаталбар”-ыг боловсруулан гаргасан юм. Энэхүү шаталбар нь F0-F12 хүртэл байх бөгөөд F12 нь 738 миль/цаг буюу 330 метр/секунд хүчтэй байхаар боджээ. Гэвч амьдрал дээр одоогийн байдлаар хамгийн дээд тал нь F5 ангиллын хуй салхи л бүртгэгдээд байгаа юм.
Фужитагийн шаталбар гарснаас хойш хамгийн анхны F5 1991 оны дөрөвдүгээр сарын 26-нд Оклахома мужийн Улаан хадны орчимд үүссэн байдаг. Эрдэмтэд Доплерын радар ашиглан уг салхины хурдыг хэмжиж үзэхэд 115-120 метр секунд буюу 414-432 км/цаг гэсэн үзүүлэлт гарсан байна.
Үүнээс найман жилийн дараа 1999 оны тавдугаар сарын 3-ны өдөр мөн л Оклахома мужийн Мур хотын орчимд үүссэн хуй салхийг эрдэмтэд хэмжиж үзээд 484 км/цаг буюу өмнөхөөс 80 км/цагаар илүү хурдтай болохыг тогтоосон юм. Энэ нь F6-д хамгийн дөхөж очсон үзүүлэлт болжээ. Мөн хуй салхины хамгийн дээд, “галзуу” гэмээр хурд нь газраас 100 фут буюу 30 метр өндөрт байдгийг олж мэдсэн байна. Үүнээс хойш F6-д дөхөж очих хуй салхи болоогүй байгаа юм. 2013 онд Оклахома мужийн Мур хотыг сүйтгэсэн хар салхи хамгийн сүүлчийн “F5” хэмээн бүртгэгджээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )