Гель-лак хорт хавдар үүсгэх эрсдэлтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 18

  Гель-лак гарснаар бүсгүйчүүдийн цагийг хэмнэх болсон. Урьд нь хумсаа гоё будахын тулд цаг гарган сууж, дээр нь хээ угалз зурах гэж бүр ч их цагийг үрдэг байсан бол одоо өөртөө нэг удаадаа цаг гаргаад сар гаруй цэмбэгэр хумстай явах болжээ. Харин мэргэжилтнүүд гель-лакийг хортой гэх болсон билээ. Тэдний үзэж байгаагаар гель-лак нь дараах хортой нөлөөг дагуулдаг аж.

-Хумсыг тусгай гэрлэн доор шарахад уг туяаны цацраг нь арьсанд нөлөөлдөг байна. Тийнхүү арьсны хорт хавдар үүсгэх эрсдэлтэй гэж Нью-Йоркийн их сургуулийн эрдэмтэд судалгаандаа өгүүлжээ.

-Гель-лак хэрэглэсэн бол хумсандаа тэжээл өгөх тос хэрэглэх шаардлагагүй гэсэн яриа худал. Бүсгүй таны хумс болон гарын арьсыг харин ч нэг хуурайшуулна.

-Маникюр хийлгэх газраа сонгохдоо та лед гэрэл ашиглаж байна уу, хэт ягаан туяаны гэрэл үү гэдгийг нь анзаараарай. Мэдээж хэт ягаан туяаны гэрэл нь хортой.

-Гель-лакны баталгаат хугацааг нь шалгаж хэрэглээрэй. Мөн чанартайг нь сонгохгүй бол гэмтсэн хумстай үлдэнэ.

-Лакийг хатаах гэж хэт ягаан туяанд гарыг тань олон минут байлгаж байвал энэ нь буруу. Гель-лак 2 минутад л хатах ёстой байдаг.

-Гель-лакаа гэрийн нөхцөлд хусч, маажиж самардан арилгах ёсгүй. Ингэвэл хумсны дээд давхарга хамт хууларч, хэсэгтээ л сэргэхгүй. Гоо сайхны газар очиж юмуу зориулалтын шингэн ашиглаж арилгаарай.

-Бүсгүй та жирэмсэн бол хэт ягаан туяанд хумсаа шаруулж, химийн олон найрлагатай гель-лак хэрэглэхээс аль болох татгалзаарай.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(183.177.98.82) 2018 оны 01 сарын 18

худлаа мэдээлэл бичихээ болиочээ хэт ягаан гэрлээр шараад шаруулаад байжийдаг ямар тэнэг хүн байдын

0  |  0
Яр(150.129.140.134) 2018 оны 01 сарын 17

Будах л болно

0  |  0
Top