Батга юунаас болж гардаг вэ?

2018 оны 01 сарын 18

14-18 насанд ид өсөлтийн үе явагдаж энэхүү шилжилтийн үеийн бие махбодын онцлогтой холбоотой гарах батгыг шилжилтийн үеийн онцлог буюу шилжилтийн үеийн эрүүл батга гэдэг. Энэ наснаас хойш гарах батгыг эмчлэх шаардлагатай. Батга нь адил бус хэмжээгээр гардаг ба 16-23 насны хооронд хамгийн их тохиолдоно. хүүхэд залуучдад 95 орчим хувьд нь батга гардаг. Ихэнх хувь нь хөнгөвтөр буюу аяндаа эдгэрдэг бол 40 орчим нь эмчилгээ, арчилгаа шаардагдана.

Батгыг цаг тухайд нь зохистой эмчилгээ хийхгүй бол архагшин хүний нүүр царай, арьс хөрсийг хүнд гэмтээдэг тал бий. Батга нь эхлээд магнай, хөмсөгний хооронд эрүү орчмоор гарч цаашид түгэж бүх нүүр, цээжний ар өвөр хэсэг хүртэл тархдаг. Үүний зарим нь идээт үрэвсэл болох, тал байгаа тэлж гүдрүү үүсгэн хатууран сорви үлдээх тал бий. Батгыг хар цагаан гэж хоёр ангилна.

Батга нь насны онцлогоос гадна дотоод шүүрэл, тослогын солилцоо алдагдах, ходооны бактер, цөсний үрэвсэл зэрэг дотор өвчин, мөн батганы хачиг зэрэг бактер нянгаас үүсэж болно. Цусны халуун ба бохирдлоос болж гарах ч бий. Иймээс Мэргэжлийн эмчид хандаж шалтгаанд нь тохирсон эмчилгээ хийлгэх нь өвчний эдгэрэлт ба эмчилгээний үр дүнд сайн болно.

Батга нь доорхий шалтгаануудаас болж үүсдэг.

  • нүүрний ариун цэврийг эрхэмлээгүйгээс
  • гал, наранд халж хөлс их гарсанаас
  • тослог зүйл хэтррүүлэн хэрэглэснээс
  • Амин дэм ба витаминлаг зүйл дутагдсанаас
  • Хэт их ачаалалтай ажиллан ядарч, нойр муу явсанаас

Эх сурвалж: Нямбын Намтай Эрүүл амьдрач урт наслахын гайхамшиг

УБ хот 2006 он

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болор-уянга(202.126.91.252) 2024 оны 12 сарын 26

Маш гоё байна

0  |  0
Top