Саахарын өвчнийг анагаах уламжлалт ”ЭНГИЙН АРГУУД”

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 13

Монголчуудын дунд ихэд газар авч буй өвчин бол “саахарын өвчин” болжээ. Өөрөөр хэлбэл цусан дахь саахар нь хэвийн хэмжээнээс их болсноос шалтгаалан нүдний хараа, чихний сонсгол муудах, эсвэл таван цул болон бусад эд эрхтэн барьж туссан хууч өвчин сэдрэх нь элбэгшлээ.

Тэгвэл саахарын хэмжээг бууруулагч зарим уламжлалт аргын талаар уншигчдадаа хүргэж байна.



1. Зурамны мах. Нэг удаагийн курс эмчилгээнд есөн зурамны мах орно. Нэг зурамны махаар гурван өдөр дараалан хоол хийнэ. Өдөрт нэг удаа иднэ, нийт 27 удаа буюу 27 өдөр. (Завьжин дахь хүүдийндээ идэш тэжээлээ хийж зөөн нүхэндээ хураадаг манай орны таван төрлийн зурам  бүгд өвөл ичдэг. Тиймээс дулааны улиралд барьж идэх боломжтой)

2. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньтын рашаан. Гурван жил дараалан газар дээр нь очиж ууж хэрэглэнэ. (UFC группийн амралтын газар болсон. Японууд ирж энэ рашааныг шинжлээд саахар бууруулдаг болохыг тогтоосон. Хуванцар саванд хийгээд Токиод аваачихад эмчилгээний үйлчилгээ нь тэг болж байсан гэнэ)

3. Хөх тоосго. Усанд буцалгаж цайчилж уух. Өдөрт гурван удаа, өглөө өдөр орой нэг стакан аягыг ууна. Ууснаас хойш 1-1.5 цаг хоол цай уухыг тэвчинэ. Нэг удаагийн курс эмчилгээ 21 өдөр үргэлжилнэ.(Хөх тоосгыг Завханыхан Яруугийн хүрээний туурь, Архангайнхан Заяын хүрээний туурь, нийслэлийнхэн Баянзүрх дүүрэг дэх Жанжны клубийн тууринаас авч байгаа)

4. Сонгинын хальс. Зэрлэг сонгинын улаан шаргал хальсыг усанд буцалгаж идээшлүүлнэ. Өдөрт гурван удаа тогтмол цагт 100-150 граммыг ууна.(“Гялс” болон бусад онишилгооны төвд саахраа үзүүлж багассан, эс багассаныг харгалзан эмчилгээний үргэлжлэх хугацааг өөрсдийн дураар тогтоож буй юм байна)

Жич: Хүмүүсийн, өөрт туссан саахарын өвчинг анагаах, үгүй ядахнаа хэвийн хэмжээнд байлгаж амь насандаа эрсдэлгүйгээр ажиллаж амьдарч явах хамгийн зөв зам бол эмч, эмнэлэгт хандаж эмчлүүлэх хэрэгтэй билээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Olloo(103.229.121.165) 2018 оны 02 сарын 14

Chiheriin shijin gej Mongolooroo bichij boldoggui l yum bhdaa

0  |  0
Top