Зургаан настай хүү Ибараки мужийн соробангийн аварга болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 21

“Монгол соробан» төвийн зургаан настай тамирчин Т.Түвшинбаяр Японы Цүкүба хотод болсон Ибараки мужийн соробангийн аварга шалгаруулах 30-р тэмцээнд түрүүлжээ. Тэрээр бага сургуулийн 1-2 дугаар ангийн хүүхдүүдтэй өрсөлдөж, 84 оноогоор түрүүлэн Ибараки мужийн аварга болж Монголын соробанчин хүүхдүүдээс анхны том амжилтын эзэн боллоо. Т.Түвшинбаяр Ибараки мужийн захирагчийн гарын үсэгтэй аваргын диплом, Емиүри сонины өргөмжлөлөөр шагнагдлаа. Мөн Баярбаясгалан, Жангар нар 4-р ангийн хүүхдүүдийн ангилалд гурав болон дөрөвдүгээр байр эзлэн, 2-р зэргийн дипломоор шагнагджээ.

2017 он 02 сар "Зиндаа" сэтгүүл №03/503

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2018 оны 02 сарын 21

neeh egdyytei hoorhon umaa mongoliin maani hyyhdyyd, hyyd bayar hyrgie

0  |  0
Top